Угтаалын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Угтаалын хурал ,Бор хужирын хурал ,

Ринчений зураг дах дугаар :
367

Ринчений жагсаалт дах нэр :
Угтаалын хурал /Бор хужирын хурал /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Төв

Сум :
Жаргалант сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Баатар вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Жаргалант сум. Угтаалын хурал Жаргалант сумын төвөөс баруун урагш 18 км орчимд Бор хужирын амны дээд талд Дэлгэр булгийн дэнжид 1723-1724-ны хооронд Халхын шарын шашны Номын Их Хүрээ нүүдэллэн ирж түр суурьшаж байжээ.Энд нийслэлийн ИТХТ, ЗДТГ-аас Монгол улсын нийслэл нүддэллэн суурьшсан газруудад босгосон уйгаржин, крил бичээс бүхий 2003.10.29 гэсэн он сартай гэрэлт хөшөө бий.Их хүрээг эндээс шэлжин нүүснээс хойш даруй 150 гаруй жилийн дараа тус хошууны засаг Баатар ван Наваанюндэнгийн санаачилгаар нэгэн дуган босгож цагийн хурал үүсгэжээ.Уг дуганд зуны улиралд дүйцэн өдрүүдээр Угтаал Жаргалантын лам нар цуглаж хурал хурдаг байжээ.Ердийн үед уг дуган нь мөнх зултай тахилч ламтай байсан бөгөөд 1935 оны үед бүрэн хаагджээ.Одоо энэ орчимд дээр дурьдсан Номын Их Хүрээ суурьшиж байсан тухай бичээс бүхий гэрэлт хөшөөнөөс урагш 30 орчим метр-т маанийн 6 үсгийг 1,5 метр өндөр, 1,2 метр өргөн, 15 см-ийн зузаантай хавтгай чулуун дээр сийлсэн хуучны дурсгал байсныг гадуур нь модон хайс хийж хашиж хамгаалсан байна.

Байршлын тайлбар :
Ой хээрийн бүсэд: Жаргалант сумын төвөөс баруун урагш 18 км–т Бор хужирын амны дээд талд Дэлгэр булаг хэмээх дэвсэг дэнжид баруун талд нь Угтаал гол 40 метрт урсана. Зүүн талд Дэлгэр булагийн эх, урд талд нь Хөндлөнгийн ам хэмээх газрууд бий. Уг туурийн баруун талаар Жаргалант–Баянцогтын зам 20-д метрт байна.

GPS хаяг :
North 48° 23’  East 105°  46’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 10 Side2: Ө7,5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд 2003.10.29-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын тамгын газраас нийслэлийн нүүдэллээс суурьшсан газруудад босгосон гэрэлт хөшөө бий. Хөшөөнөөс өмнө зүгт 30 метрт 5м:3м хайсан дотор эртний хийц бүхий 1.50 см өргөн 1.20 өндөр 10 см зузаан хавтгай чулуун хөшөө бий. Хөшөөний өвөр талд бурхан багш, суварга, маанийн үсэг, тамга зэргийг сийлбэрлэсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Хүснэгтийн дугаар :
ТӨЖР 031

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :