
Норовчоймпилон хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Норовчоймпилон хийд,
Ринчений зураг дах дугаар :
401
Ринчений жагсаалт дах нэр :
Дэлгэрхааны хүрээ /Аргалантын хүрээ/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Төв
Сум :
Дэлгэрхаан сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Сумын хуучин нэр :
Мишиг гүний хошуу
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд одоогийн Дэлгэрхаан сумын төвийн баруун урд захад уг хийдийн туурь оршино. Сумын төвийн чанх хойно Хүүхдийн овоо хэмээх тахилгат овоо бий.
GPS хаяг :
North 47° 13’ East 104° 31’
Сүм хэвээрээ үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн төв хэсэгт шинэ үеийн Норовчоймпилон хийдийн цогчин дугана нь хуучин Норовчоймпилон хийдийн цогчин дуганы суурин дээр байрласан. Энэхүү дуганы хашааны баруун талд Мамба, Жүдийн дацангуудын байшин бүхлээрээ үлдсэн ба одоо хувь айлуудын мэдэлд очсон байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1810-д оны үе
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-1950 - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ТӨДХ 002
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ц.Дагвадорж лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсанжанцан лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Засаг ноён Лхасүрэндорж - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Доржсүрэн лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Б.Манал - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 оны 09 сарын 20 нд - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
600 орчим лам
Тэмдэглэл :
1823 онд Цогчин, 1836 онд Ламрин, 1843 онд Махагал шүтээн,1851 онд Хайлангийн хурлын сүм барьсан. Мөн Майдар,Чойр,Улаан сахиус, Мамба, Жүд, Гүнрэг, Дүйнхор,Зочийн гэсэн дуганууд баригдаж арван дацантай, зургаанзуу орчим ламтай томоохон хүрээ байжээ.
Их шүтээн цогчин дугана нь хоёр давхар ба доод давхарт нь 500-гаад лам хурал хурдаг зүүн баруун талаараа сараалжин цонхтой урд талдаа дөрвөн хаалгатай байжээ. Дээвэр нь налуу байдалтай, паалант ваараар бүрхэгдсэн орой нь асар хэлбэртэй, нүүрэн тал нь их сүрлэг үзэсгэлэнтэй, нуруундаа ганжир болон бодь гөрөөсний гуулин дүрстэй дуганы дотор багана тааз зэргийг луун хээгээр чимэглэсэн ба эртний Энэтхэгийн Ступа гэдэг өвөрмөц барилгын загвараар барьж босгосон суварга хэд хэд байжээ. Тус хүрээ нь баялаг номтой, урт зэс бүрээ, дун бүрээ төрөл бүрийн бишгүүр, дуу дарам хэнгэрэг цан олонтой чадварлаг хөгжимчидтэй байжээ.
Цам харайж, Сайдар эргэдэг, ба нэг зуун найман цамтай байжээ.
Уг хүрээнд XX зууны сүүл үеэр өвгөн аграмба Чимэд, аграмба Дамбадорж, Норовцэрэн, Лувсан, Молом, Дэмбэрэл зэрэг арван гурван аграмба тавь орчим гавж, маарамба, цорж зэрэг хүмүүс байжээ.
Мөн энэ хүрээнд VIII богд залран ирж ном тавьж байсан байна.
Энэ хийдийн 1908 оны жас, эд хөрөнгийн тооцсон баримтаас үзвэл алт 52 лан, 9 цэн, 4 фун, Мөнгө 1155 лан, 6 цэн, 3 фун, Оросын рубль 14807, цай 39-тийн хунз 24, 27 тот хунз 218 сул цай 444 ширхэг байв гэжээ. Мал: Адуу 3458, үхэр 305, тэмээ 163, хонь ямаа 18515 байжээ.
Хошууний нийт мал сүргийн 51,1 хувийг энэ хийд эзэмшиж байв.
Хүснэгтийн дугаар :
ТӨДХ 005
судалгааны баг :
Team: Ж