
Асайтын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Асайтын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
153
Ринчений жагсаалт дах нэр :
Асаатын хүрээ /Эетэй гүнгийн хүрээ, Бага хүрээ, Тойн ламын хүрээ/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Жаргалант сум Асайт баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Сумын хуучин нэр :
Эетэй гүний хошуу
Товч түүх :
Архангай аймаг Жаргалант сум. Асайтын хүрээ. Тус хүрээний туурь нь одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун урагш 42 км орчимд Асайт багийн нутаг Булган уулын энгэр хүрээний дэнж хэмээх газар байдаг. Асайтын хүрээ нь тухайн цаг үедээ Сайн ноён хан аймгийн Эетэй гүн Даянжалбуу засгийн хошууны шашин номын төв байсан бөгөөд 1810-аад оны үед байгуулагдсан хэмээн үздэг.Тус хүрээний үүсгэн байгуулагч нь тухайн үеийн засаг ноён нь Гомбодорж байсан бололтой. Асайтын хүрээ чойр, цогчин, цаньд, жүд, мамба, сахиусын зэрэг 7 сүм дугантай, 200-аад орчим лам байнга сууж хурж байсан. Лам нарын гэр сууц хашааг оролцуулж үзвэл суурин амьдралын хэв шинж бүхий төвлөрсөн газар байжээ. Асайтын хүрээний анхны хувилгаан нь Түвдэн, хоёр дахь нь их номч Ханчин хамбо С.Жамъянгарав, гурав дахь нь буюу сүүлчийнх нь Очиржанцан гэдэг хүн байв. Хүрээнд гавжийн дамжаа барьдаг байсан ба, 10 гаруй гавж мяндагтан байсан байна. Мөн зуны эхэн сард майдар эргэдэг байсан ба намрын дунд сард хайлан хурж байжээ. Харин цам гардаг байсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Хүрээний гол шүтээн нь Балдан Лхам бурхан байсан бөгөөд энэ хүрээнд шүтэгдэж байсан бас нэг шүтээн болох 80 см өндөр босоо майдар бурхан/ цутгамал / эдүгээ Жаргалант сумын Асайт багийн иргэн нэгэн өндөр настныд үе дамжин хадгалагдаж байна. Асайтын хүрээ нь хөрш зэргэлдээ Мэргэн гүний хошууны / одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум / Рашаантын хүрээ, Далай чойнхор вангийн хошууны / Одоогийн Архангай аймгийн Тариат сум,/ Тариатын дээд , доод хүрээ , Заяын хүрээ зэрэг хүрээ хийд хурал номын газруудтай хамтран ажилладаг байжээ. Тус хүрээ нь 1932 онд баруун аймгуудад гарсан лам нарын хөдөлгөөний үед лам хуврагууд нь баригдаж хүрээ хийд нь юу ч үгүй шатаагдан устгагджээ. 1932 оны хавар ардын засгийн газрын цэрэг дотоодыг хамгаалахынхан Мэргэн гүний хошууны Рашаантын хүрээг устгачихаад Тариатын хүрээ орох замдаа Асайтын хүрээг дайрч галдан шатаасан гэдэг. С. Жамъянгарав /1861-1917 / Ханчин хамбо хэмээн алдаршсан бурхны шашны сонгодог боловсролтон, утга зохиолын онолч, яруу найрагч , соён гэгээрүүлэгч Сүрэнхорын Жамъянгарав бол хуучин Сайн ноён хан аймгийн Даянжалбуу засгийн хошуу өдгөөгийн Архангай аймгийн Жаргалант сумын нутагт 1861 оны 10-р сарын 25-ны өдөр төржээ. Тэрбээр бага наснаасаа буддын таван их ухааны эрдэмд шамдаж санскрит хэлийг бие даан сурж буддын шашин, гүн ухааны өндөр боловсрол эзэмшсэн ба Асайтын хүрээнээ 1890 онд цаньдын дацан байгуулсан номын мэргэн багш байжээ. С.Жамъянгарав Очироор огтлогчийн тус эрдмийг номолсон судар зэргийг Түвд хэлээр орчуулсан төдийгүй “Эсруа тэнгэрийн эгшиг дуун” гэдэг утга зохиолын онолын тулгуур бүтээл нь Түвд, Монголын номын мэргэдэд ихэд үнэлэгдэж 13-р далай лам Түвдэнжамц энэ бүтээлийн учир түүнд “ Эрдэнэ мэргэн баньдид “ гэдэг номын их цол хүртээжээ. С. Жамъянгарав энэ бүтээлдээ дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлалд түшиглэж яруу найргийн онол урнаар дүрслэх илэрхийлэхийн олон арга зарчмыг тайлбарлахдаа олон зуун бадаг шүлгийг бас өөрөө зохиож тэр номдоо оруулжээ. Холбогдох эх сурвалж: - Архангай аймгийн Жаргалант сум, Асайт багийн харъяат өндөр настан Чойжил, Гонгор гуай нартай хийсэн ярилцлага - Т.Нямдорж, Ж.Гүррагчаа: “ Үйлс өөдлөх нутаг” УБ.1994 - Л.Чулуунбаатар. “ Төвдөөр гийсэн монгол мэргэд” УБ.2004 он
Байршлын тайлбар :
Жаргалант сумын төвөөс баруун тийш 42 км газарт Асайт багийн төвөөс Хүрээний булан гэдэг газар байх ба баруун талд 5 км Чулуутын голын хавцал, өмнө талд Мандал хэмээх тахилгат уул, хойд талд Булган хэмээх уул байна.
GPS хаяг :
North 48° 21’ East 100° 37’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний туурь суурь тод мэдрэгдэнэ. Суурийн шороон далан газрын хөрснөөс 20-30 см өргөгдсөн болно. Суурийн ивүүр чулуунууд сүм дуганы шатсан модны үлдэгдэл зарим зэс гуулийн үлдэгдэл олдоно.
Сүм хийд байгуулагдсан он :
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дарвабандида гэгээн - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
Year : - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
Тэмдэглэл :
Асайт хэмээх нэр нь хийдийн өмнүүр урсах Асайт хэмээх уулын ширүүн урсгалтай голын нэрээр нэрлэгдсэн байна. Асайтын хүрээний тахигдаж байсан гол шүтээн нь Майдар бурхан эдүүгээ уг Асайт багийн уугуул иргэн Гонгорсүрэн гуайд хадгалагдаж байсан зургийг авсан.
Хүснэгтийн дугаар :
АРЖГ 007
судалгааны баг :
Team: Г