
Дэрсэн хашаатын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Дэрсэн хашаатын хийд,
Ринчений зураг дах дугаар :
602
Ринчений жагсаалт дах нэр :
Дэрсэн хашаатын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Сүхбаатар сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Ёст бэйсийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дэрсэн хашаатын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т ардаа Хашаатын овоо, баруун талдаа Хөндлөн, урдаа Шохойт хөндий, Билүүт уул, хойноо Сүүжийн Ухаа, Омбо гэдэг газруудаар хүрээлэгдэн тус хийд оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарханхан сумын Хашаатын хийд буюу Дэлгэр Өлзийт хийд нь Бадаргуулт төрийн 7-р онд Лам Хаймцог, Чоймбол, Дэндэв нарын удирдлагаар байгуулагдсан бөгөөд хоёр дуган, нэг дацан, 50 лам, дөрвөн жастай хийд байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хийд 1768 онд байгуулагдсан. Хийдэд 100-аад лам сууж байсан. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Халтарын Бямбажавын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Ардаа Хашаатын овоо ,баруун талдаа Хөндлөн гэдэг газар ,урд талдаа Шохойт,Билүүт гэдэг уултай ,Хойд талдаа Сүүжийн ухаа ,Омбо гэдэг нуруутай Сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т оршино.
GPS given for Sukhbaatar Sum Centre
GPS хаяг :
North 46° 46’ East 113° 52’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
50:34 хэмжээтэй чулуун хэрмэн хашааны суурин дотор 18:12 хэмжээтэй 2 дуганы чулуун суурь үлджээ.Хэрмийг тойрон 10 орчим дөрвөлжин чулуун суурь байсан .Уг суурийн хэмжээ 2:4,5:7 хэмжээтэй байсан. Барилгыг хөх тоосго чулуугаар барьжээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1768 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
Хүснэгтийн дугаар :
СБСБ 044
судалгааны баг :
Team: Ж