Мөнххааны хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Мөнххааны хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
581

Ринчений жагсаалт дах нэр :
Мөнх ханы хүрээ /Далай вангийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Мөнх хаан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Далай вангийн хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мөнххааны хүрээ Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, сумын төвд Урдаа Рашаантын нуур, Хойноо Баясгалант уул, Баруун талдаа Тугийн овоо, Зүүн талдаа Хаяа Цайдам нуураар хүрээлүүлэн тус хүрээ оршиж байжээ. Тус хийд нь 1666 онд байгуулагдсан. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Мөнххааны хүрээний тухай ийнхүү тэмдэглэгджээ: Чин Улсын Тэнгэрийг Тэтгэсэний Дөчиндолоодугаар /1782/ онд бэйс Сономванжилдоржийн үед Шар харын олон бүгдээр сүсэглэж дуган сүм байгуулж Шунхаар бүтээсэн Ганжуур ном залж жил бүр хуруулсаар буй. Сайшалтай ерөөлтийн зургаадугаар /1801/ онд бэйс Сономванжилдоржийн үед Майдар бурхан залж жил тутам хүрээг эргүүлэх болон цам бүжиг бүжиглүүлэв. Сайшаалтай Ерөөлтийн арванзургаадугаар /1811/ онд бэйс Пунцагдоржийн үед мөн Ганжуур номыг залж, Чойжидын ерөөл, Хангал, Намсрайн дордов, Нархажид, Найданчого, Ламиран, Мэгзэмийн бүтээл, Майдарын чого, Хайлан, зул зэрэг хурлууд хуруулжээ. Сайшаалтай Ерөөлтийн арвандолоодугаар /1812/ онд бэйс Пунцагдоржийн үед дуган бариулж Чогчийн хурал эхлэн хуруулж, Чадраабал, Найданчого, Ламрин , Гүнрэг зэрэг хурал хуруулжээ. Төр Гэрэлтийн тэргүүн /1821/ онд бэйс Пунцагдоржийн үед Дүйнхор дацангийн сүм байгуулж Чогор сачог зэрэг олон хурал хуруулжээ. Түгээмэл Элбэгтийн долоодугаар /1857/ онд бэйс Дэжиддоржийн үед Их хүрээний Дашчоймбол дацангаас Цаннид дэглүүлэн сүм бариулж, жил тутмын хурал Жүгдэрнамжилын дончид, Хангал, Ерөөл зэрэг хурал хуруулжээ. Бүрэнт засагчийн тавдугаар /1866/ онд бэйс Данзандоржийн үед алтаар Тарва-чэнбийн доо бүтээлгэж, Ерөөл магтаал зэрэг хурал байгуулжээ. Бадаргуулт төрийн дөрөвдүгээр /1878/ онд бэйс Гончигжавын үед дуган байгуулж Ганжуур ном залж Таван хан сахиус тахиулан Нүннээ, Жадамба, Авидын чога Богд ламын дончид, Маналын дончид, Хангал, Чойжилын дордов, Ерөөл, Найданчого, Данжуур зэрэг ном унших хурлууд байгуулжээ. Бадаргуулт Төрийн есдүгээр /1883/ онд бэйс Гончигжавын үед Ерөөл, Гүнрэг, Лхамын дордов зэрэг хурал байгуулжээ. Бадаргуулт Төрийн арванхоёрдугаар /1886/ онд бэйс Лхаваандоржийн үед Ганжуур ном залж, Пунцагчойлин хэмээх дуган байгуулж Гүнрэг, Чилхаанамсүмын дончид, Аюуш, Мингут, Ерөөл, Хангал, Манал, Майдарын чого мөн жил тутам хурах Ганжуур хурал байгуулжээ. Бадаргуулт Төрийн арвантавдугаар /1889/ онд бэйс Лхаваандоржийн үед Ганжуур ном залж “Пандидаржаалин” хэмээх сүм байгуулж Гүнрэг, Минтуг, Манла, Найданчого, Майдарын чого зэрэг олон хурал хуруулжээ. Бадаргуулт төрийн хорьдугаар /1894/ онд бэйс Лхаваандоржийн үед Ганжуур ном залж “Пунцагдаржаалин” хэмээх дуган байгуулж Найданчого, Аюуш Гүнрэг, Ламын дончид, Майдарын чого, Авидын чого зэрэг хурал байгуулжээ. Хориннэгдүгээр /1895/онд Гарамбын хэмээх хурал байгуулж, Авид, Майдарын чого зэрэг хурал үүсгэжээ. Бадаргуулт Төрийн гучингуравдугаар /1907/ онд бэйс Гомбосүрэнгийн үед жүд дацан байгуулж Жүдийн хурал, Сандуй, Дэмчиг, Жигжэд, Горовын дүлцэн, Чойжил, Гомбын дордов, Дорчин зэрэг хурал үүсгэжээ. Олноо өргөгдсөний долоодугаар /1917/ онд Ван Намсрайжавын үед Манбын хурал байгуулж өдөр бүр Манла Дамжин сахиус, Богд ламын дончид, Нархажидын чогчид, Ерөөл зэрэг хурал үүсгэжээ. Эдгээр /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дашчойнхорлэн хийд нь 1861 онд бэйс Дэжиддорж, гэлэн Чүлтэм нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд Рашаант хэмээх газар суурьшиж байжээ. Уг хийд Цогчин, Чойр, Жүд, Мамба, Зурхай, Майдар, Сангийн аймаг, Шүтээний аймаг, Чойрын аймаг, Ламрим, Гэсэр гэсэн 10 дуган, 11 дацантай, 472 ламтай үүнээс аграмба 54, гавж 32 байжээ хэмээн тэмдэглэгдсэн байна. Аман эх сурвалжид: Далай вангийн хүрээний гол хийд Дашчойнхорлин хийдийн үндэс суурь нь 1666 онд тавигдсан бөгөөд 1000 гаруй ламтай , Жамсран сахиустай, Шүтээний аймаг, Чойрын аймаг, Майдарын аймаг, Хур сангийн аймаг гэсэн 4 аймагтай 4 худагтай хүрээ байжээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан) -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд сумын төвд урд талд нь Рашаант нуур, хойд талд нь Баясгалант уул, баруун талд нь Түмт овоо Банзарын овоо, зүүн талдаа Хаян Цайдам, Хаяагийн нуур бий.

GPS хаяг :
North 46° 52’  East 112°  38’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэлээд том талбай эзэлсэн /500:500м/ овгор шороо чулуун суурь олон тоогоор үлдсэн. Сумын төвдөө энэ газар хогийн цэг байснаас болоод нэлээд эвдэрчээ. Мөн сууриудыг их хэмжээгээр ухжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1666 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
СБМХ 056

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ганхуяг - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цэндсүрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дамбийжанцан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гансүх - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Шагдар - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Баттайван - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дорж - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дамдинсүрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дондов - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Батмөнх - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 2000 оны 9 сарын 15 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
More than 1000

Тэмдэглэл :
Д.Ганхуяг уг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга уг туурийг зааж өглөө.

Хүснэгтийн дугаар :
СБМХ 053

судалгааны баг :
Team: Ж

Чойровын Дондов


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors