Бугатын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Бугатын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
83
Ринчений жагсаалт дах нэр :
Бугын хүрээ / Бугын хурал /
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Яруу сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Товч түүх :
Завхан аймаг Яруу сум. Бугатын хурал /жасаа хурал/ Хуучин Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошууны нутаг одоогийн Яруу сумын Бугат багийн Бугын голын адагт энэ хурал төвхнөж байжээ.Бугатын жасаа хурал нь 1880-аад оны дундуур байгуулагдсан бөгөөд 1 жижиг дуган сахиусын 1 жижиг сүмтэй байсан байна.Уг хурал нь Яруугийн хүрээнээс салбарласан жасаа хурал бөгөөд сар жилийн дүйцэн өдрүүдэд Яруугийн хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг байжээ.Хурал хураагүй бусад цагт тахилч лам мөнх зултай байж бухан тахил зул хүжийг нь өргөж байв.Зуны эхэн сарын шинийн 8-нд энд цугласан лам нар дуганы ойр байх Хүүхдийн овоог тахидаг байжээ.Дуганы гол сахиус нь Найдан жүд бурхан байсан бөгөөд лам нархошуу нутгийн мал сүргийг өсгөх хүн ардын сайн сайхны төлөө Банзрагч номыг хурдаг байсан тухай мэдээлэл байна.Тус хурал нь 1937 оны үед Яруугийн хүрээг татан буугдахын өмнө хаагдсан бөгөөд одоо хурлын дуганын туурь газрын хөрсөнд мэдэгдэхгүй шахам болжээ. /Дашчойпэл хийдийн лам Н.Жамцтай хийсэн ярилцлагаас 2007.06.26/
Байршлын тайлбар :
Завхан аймгийн Яруу сумын Бугат багийн нутаг Бугын голын адгаар байрлаж байжээ. Хойт талаар нь Элст өндөр хэмээх их элстэй нуруу үргэлжилнэ. Урд талдаа Бугатын гол, Бугатын даваа, зүүн талдаа Бугатын давааны үргэлжлэл, баруунаас зүүн рүү Бугатын гол урсана. Голын хөндийгээр айлууд зуншиж бас намаржина. Бугатын гол нэн ялангуяа хойт талаараа элсний нүүдэл их явагдсан ажээ. Хөрс нь их элсэрхэг болсон голын өмнө талдаа арай хатуувтар хөрстөй нутаг юм. Голын баруун талд Хүүхдийн овоо гэж нэрлэх тахилгатай газар бий. Ойр хавьд төв суурин үгүй. Бугат гол элсэн дундуур урсдаг, ус ургамал багатай юм.
GPS хаяг :
North 48° 20’ East 096° 33’
Нийт газрын хэмжээ :
Side1: 80 Side2: 50 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Бугатын хурлын туурин дээр гурван байшин, нэг дацангийн туурь бий. Эдгээрээс өөр тоймтой зүйл мэдэгдэхгүй, элсэнд их дарагдсан байна. Машинаар гол гатлахад маш түвэгтэй болсон. Туурийн зүүн үзүүрт байх 4х5 метр хэмжээтэй жижигхэн туурийг нутгийн иргэд гол дугана байсан гэж өгүүлнэ. Энэ газар хүрээ бус жижигхэн хурлын газар байсан нь тодорхой байна. Туурийн байдал нутгийн иргэдийн мэдээлэл үүнийг батлана. 1990-д оны эхээр цементээр суурь цутгаад модон дугана босгож байсан. Гэтэл лам байхгүй гэсэн шалтгаанаар олон жил ашиглахгүй байсаар 2003 онд буулгаж модыг нь сумын төв рүү зөөсөн. Ийм учир шинэ цутгасан суурь, цемент, шороон хаягдал зэрэг тод үлдсэн байна. Энэ нь уг хийдийн туурийг хялбар олоход нөлөөлдөг бололтой. Хавтгай том чулуунууд үлдсэн байна. Туурийн өмнө талд 3 км орчим газар жижиг овоо босгосон. Жил бүр тахидаг.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
Тэмдэглэл :
1.Нутгийн иргэд Бугатын дацан гэнэ. Хүмүүст энэ дацангйин талаар мэдээ үгүй.
2. Б.Ринчэн Бугын хүрээ, Хар нуурт байрлана гэсэн буй. Нутгийн хүмүүс Буга бус Бугат хэмээн олон тоон дээр хэлнэ. Хар нуур хэмээх газар энэ хавийн нутагт байхгүй гэнэ. Харин Хар нуур гэдэг газар хөрш Эрдэнэхайрхан сумын нутагт байгаа ажээ.
7. Түүхэн газрын хэмжээг тогтоох боломжгүй. Ерөнхий байдлаар хүрээ дацан , айлууд байж болох хэмжээг гаргаж болно. Үлдсэн гурван туурийн хоёр нь элсэн дарагдсан тул нарийн хэмжээ авч чадаагүй. Зөвхөн ганц нэг чулуу газраас цухуйж харагдана.
Хүснэгтийн дугаар :
ЗАЯР 057
судалгааны баг :
Team А