Галуутай хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Галуутай хүрээ,Галуутайн хүрээ /Гандандаржаалин/,Галуутийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
49

Ринчений жагсаалт дах нэр :
Галуутын хүрээ / Гандандаржаалин буюу Илэрхийлэн гийгүүлэгч /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Цэцэн уул сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Сэцэн сартуулын хошуу

Товч түүх :


Завхан аймаг Цэцэн уул сум. Галуутайн хүрээ./Гандандаржаалин хийд./ Хуучин Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошууны нутаг одоогийн Цэцэнуул сумын Товгор багийн нутаг Галуутын голын эрэг Зиндминь уулын өвөрт 1865 онд нэгэн сүм байгуулж Цаннидын хурал үүсгэснээр тус хүрээний их үүсвэр тавигджээ.20-р зууны эхээр Гауултайн хүрээ нь Дүйнхор, Жүд, Манба, Нүннээ, Майдар зэрэг 5 дацан, 6 сүмтэй, 800-900 лам хувраг хурдаг Цэцэн сартуулын хошууны 2 гол хүрээний нэг байжээ.Лхам сахиустай тус хүрээний лам нар зуны эхэн сард Майдар эргэдэг, зуны дунд сард Нүгнээ сахидаг, зуны адаг сард Хайлан хурж, намрын эхэн сарын 15-наар Ганжуур эргэж байжээ.1914 онд 8-р Богд Жавзандамбаас Дэдэйчилин хэмээн нэр шагнасан баримт байдаг.Галуутайн хүрээ нь 1930-аад оны үед эхэлсэн сүм хийд лам нарын хэлмэгдэлтэнд өртөж хурал номын үйл ажиллагаа нь хаагдан хүрээ хийд нь мөхжээ.Одоо уг хүрээний туурийн орчим нилээд эвдэрч гэмтсэн ба айлын хашаа хороо баригдаж хүмүүсийн ахуйн хог хуучны сүм дуганы дээвэрийн паалангийн өөдөс ширмэн тогооны хагархай жижиг төмөрлөг зүйлс суурийн чулуу холилдон хөглөрнө.Мөн 1990 оноос элдэв ашиг хонжоо хайгчид уг туурин дээр хэд хэдэн газар гүнзгийн нүх ухаж гэмтээсэн байдаг. /Цэцэн уул сумын Ганданпэлжээлин хийдийн ловон лам М.Цэндаюуштай хийсэн ярицлагаас 2007.06.17/

Байршлын тайлбар :
Завхан аймгийн Цэцэн уул сум нь хангайн бүсэд орших боловч элсний нүүдэлд их автагдаж байгаа ажээ. Галуутайн хүрээ нь Галуутайн голын дунд урсгал орчимд байрлаж байсан бөгөөд урдуур нь Галуутайн гол урсана. Галуутайн гол Түдэвтэй сумын нутаг хамгийн өндөр уулсаас эх аван урсаж, зарим газраараа элсний голдиролд шурган, зарим газраараа ил гаран урсана. Галуутай голын өмнө талд Бүргэдийн уул, Түдэвтэй уул, хойт болон баруун хойно талдаа Тарлангийн нуруу, Зэндмаа уул байрлана. Нутгийн хүмүүс "Галуутын хүрээ" гэнэ. Галуут голын эрэгт Зэндмаа уулын /жижиг шовх уул/ өвөрт хүрээний туурь байрлана. Энэ нутаг бүхэлдээ элсний нүүдэлд автсан буй. Хэр барагийн хүн очихгүй, зөвхөн нутгийн иргэд очдог. Малчид тэмээн хөсгөөр нүүдэллэнэ.

GPS хаяг :
North 48° 34’  East 096°  06’

Нийт газрын хэмжээ :
Side1: 1000 Side2: 1500 Side3: 600 Side4: 20: Side5: :20 Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Галуутайн хүрээний үндсэн хэсэг туурийг нутгийн иргэд хүртэл олж очиход бэрхтэй. Бид хоёр ч удаа заалгаад олж чадалгүй эцэст нь 70 настай нэгэн эмээг машиндаа суулган авч олж очлоо. Туурийн газар элсний нүүдэл, зэрлэг ургамлын дундаас ялгарч товойн эсвэл хонхойж харагдсангүй. Ойр хавьдаа бүхэлдээ тэгширсэн. Харин олж очсон хойноо, туурийн үлдэц, байшин барилгийн чулуу модон хог хаягдал, хаягдсан тулга ширмэн тогооны хагархай, хийдийн дээврийн бололтой жижиг төмөрлөгийн хог, засаж янзалсан байдалтай газарт суулгасан чулуу шинээр нутаглах болсон айлуудын гэрийн буйр, хонь малын ноос үс, үнс хог, малын хашаа саравчийн үлдэгдэл зэрэг олон зүйлс холигдон үзэгдэнэ. Бас 1990-д оноос хойш Галуутын хүрээний суурин дээр сүм дуганы олон барилгын туурийг ухаж малтан олз хайгчид нилээд явсны ул мөр харагдана. Цөөхөн жилийн дараа энэ тууриас юу ч үлдэхгүй бололтой, зураг авахад маш бэрхшээлтэй буй.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Мэдэгдэхгүй
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1939 он - Ярилцлагын дугаар:003
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:003

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Очирдарь хэмээх лам - Ярилцлагын дугаар: 001, 002, 003

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй
1000 орчим лам
900 лам

Тэмдэглэл :
7.Галуутын хүрээний эзэмшил газрын хэмжээг тогтоох, сүм хийд, дугануудын туурийг олоход бэрхшээлтэй. Бүхэлдээ элсний нүүдэлд автаснаас гадна зэрлэг ургамал ургаж бас айлууд гэр хороогоо туурь дээр барьж нутаглах болсон нь газрын байдаг буурь арилсан. 9.Бид Галуутын голд 70 гаруй настай хэд хэдэн хөгшинтэй уулзсан боловч Сайхан хүрээ байсан юм, олон лам нар алагдсан, сүүлд нурсан нэг хэсэг Түдэвт суманд байрлаж байсан хөөрхий минь гэхээс өөр зүйл ярьсангүй. 10. Нутгийн иргэд Галуутын хүрээ байгуулагдсан оныг мэдэхгүй, харин 1937-1938 оны үед хаагдаж 1940-1950 оны хооронд бүрэн нурсан тухай өгүүлж байна. 13. Сүм хийд нээгдэн хаагдсан хаагдахын өмнө хэдэн ламтай байсан тухай мэдээллийг бидний хавсарсан "Номч мэргэн гэгээнтэн". УБ., 2007 номоос авах өөр аргагүй.

Хүснэгтийн дугаар :
ЗАЦУ 034

судалгааны баг :
Team А

Газрын зураг :