Бэлчирийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бэлчирийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
74

Ринчений жагсаалт дах нэр :
Бэлчирийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Тэлмэн сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Тэлмэн сум. Бэлчирийн хүрээ /Бэлчэрийн хийд/ Хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг одоогийн Тэлмэн сумын төвөөс урагш 10 гаруй км-т Идэрийн гол, Тэгшийн голын уулзвар Хүрээний шовгор хэмээх уулын энгэрт энэ жижиг хийд оршиж байжээ.Бэлчирийн хийд гэсэн нь Идэрийн гол Тэгшийн гол хоёрын уулзвар бэлчирт байсан учир тийнхүү нэрлэж байжээ.Хэзээ хэн үүсгэн байгуулсан нь тодорхойгүй тус хийд нь 3 дугантай дугануудынхаа араар лам нарын орон байр гэр сууц нь байдаг нийт 40 шахам лам байнга сууж хурдаг байсан энэ хийд нь Гомбо сахиустай байжээ.Зуны эхэн сард хийдийн лам нар Чандманий овоо, Өлзий бураагийн овоо хоёрыг тахиж дараа нь энэ сардаа багтаан Майдар эргэдэг байв.Уг хийдийн лам нар намрын эхэн сард Ганжуур эргэх ёслолыг үйлдэж байсан байна.1932 онд хөрш Бирваа бэйсинй хошууны гол хүрээ болох Шумуултайн хүрээнд гарсан лам нарын хөдөлгөөнийг устган дарсан ардын журамт цэргийн отриад мөн энэ хүрээг сүйтгэн лам нарыг баривчлан сүм дуганыг нь нураасан байна.Сүм дуганын үлдэгдэл модыг шинээр байгуулагдаж байсан Тэлмэн сумын төв рүү зөөвөрлөжээ.Одоо Хүрээний шовгор уулын энгэрт байсан хийдийн туурин дээр 18м:16м, 12м:11м, 10м:8м хэмжээ бүхий 3 дуганын туурь, эдгээр тууриудын араар лам нарын сууж байсан гэр сууц жижиг амбаруудын ором мөн хийдийн тэргүүн лам, гавьж лам хоёрын өргөө гэх 2 том гэрийн бууриуд тодорхой үлдсэн байдаг.Энэ туурин дээрээс 1994, 1995 оны үед өндөр настан Б.Нямчулуун гуай Манзушир, Жанрайсэг, Очир ваань 3 бурхныг хавтгай нимгэн хөх чулуунд товойлгон сийлбэрлэж доор нь маанийн үсэг бичсэн дурсгалыг олж хийдийн ар талын Хүрээний шовгор уулын хаданд тавьсан нь одоо байдаг ажээ. /Тэлмэн сумын өндөр настан Б.Нямчулуун гуайтай хийсэн ярицлагаас 2007.06.23/

Байршлын тайлбар :
Тэлмэн сумын төв Идэр голоос зүүн өмнө зүгт 10 км газарт түүхэн газрын туурь бий. Урд талаар нь Тэгшийн гол урсана. Идэр, Тэгш голуудын уулзварт байрлаж байсан тул Бэлчирийн хүрээ гэж нэрлэжээ. Хүрээний тууриас зүүн өмнө зүгт 5 км орчим газарт хоёр гол нийлнэ. Тууриас баруун өмнө 20 орчим км газар тахилгатай Чандмань болон Өлзий Бураагийн гэсэн хоёр овоо байна. Ойр зэргэлдээ ямар нэгэн суурин газар үгүй. Чандманийн овоог сүүлийн үед лам нарын оролцоотойгоор тахиж байгаа.

GPS хаяг :
North 48° 38’  East 097°  42’

Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 100 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газар нь Идэр, Тэгш хоёр голын бэлчирт нэгэн жижигхэн улаан уулын зүүн урд энгэрт байна. Уулын нэрийг нутгийн хүмүүс “Хүрээний шовгор” гэх болжээ. Уул нь тус тусдаа хоёр шовгор оройтой тул Хүрээний урд, хойт шовгор гэнэ. Хүрээний туурь нь Урд шовгор уулын бэлд байгаа. Бидэнд газарчилсан нутгийн түүх соёлоо сайн мэдэх 66 настай Нямчулуун гуайн зааж байгаагаар гол цогчин дугана 2, 3 дахь дугана, гал тогооны байр /Рункин/, лам нарын буйр нь ил тод мэдэгдэнэ. Гол цогчин дуганын овгор шороо, чулуун суурь нь ил хэмжээ нь 16,5м х 18 м түүний ард буй суурь нь 8,5м х 10,5м баруун талын суурь нь 11м х 12м хэмжээтэй байна. Гал тогооны туурь нь 6,20 м х 6,20 м, гал тогооны суурин дээр хоорондоо 90 см зайтай чулуун хана, маягийн шав үлдсэн харагдана. Үүнийг Нямчулуун гуай гал тогооны хоол унд хийдэг чулуун пийшин гэж тайлбарласан. Энэ нь үнэн. Ийм гал тогооны пийшингийн туурьтай бид Их Уул сумын Зартын голын Дашчоймборлин хурал зэрэг түүхэн газруудад таарч байлаа. Гал тогооныхоо байранд орох чулуун шатыг өмнө талд нь тавьж байсан нь үлджээ. Хүрээний хойт талаар энгэрээр нь лам нарын сууж байсан газар нь жижиг байшин гэрийн тууриуд бий. Харин хүрээний хамба, гавж лам зэрэг хоёр том ламын гэрийн буйр нь хүрээний баруун хойд талд хоёр алхамын газарт уулын энгэрт байгаа. Төдийлөн сайн мэдэгдэхгүй, Нямчулуун гуай сайн зааж байгаа. Хүрээний тууринаас олдсон Манзушир, Жанрайсиг, Очирваань гурван бурханыг хөх өнгийн нимгэн чулуун дээр нарийн зураасаар хонхойлгон сийлж, дор нь хуучин монгол бичгээр бичсэн үгтэй дурсгалт зүйлийг Нямчулуун гуай олж туурийн арын хаданд тавьсан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1932 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20 гаруй лам
20 шахам лам

Тэмдэглэл :
1. Нутгийн иргэдийн дунд хадгалагдсан нэршил,Академич Б.Ринченгийн жагсаалтанд буй нэршил аль аль нь “Бэлчээрийн хүрээ” юм. Энэ хүрээ нь Идэр, Тэгш гэсэн хоёр голын бэлчир газар байрласантай холбоотой. 3. Бэлчирын хүрээ хэмээн нэрлэгдэж байгаа боловч түүхэн газрын буйр, эзэмшил газрын хэмжээ нь төдий том биш, жижигхэн хүрээ байсан бололтой юм. 11. 1932 онд “Эсэргүү” бослогын үеэр хүрээний лам нарыг улааны цэргүүд ирж устгасан, зармыг алж зармыг нь баривчилсан гэдэг. 1932 онд Тэлмэн сум байгуулагдаж, хүрээний барилгуудыг буулган, сумын төв рүү нүүлгэсэн гэнэ.

Хүснэгтийн дугаар :
ЗАТЛ 052

судалгааны баг :
Team А

Ванчигийн Нямчулуун


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors