Зодын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Зодын хурал,Зодын дугана,

Ринчений зураг дах дугаар :
63

Ринчений жагсаалт дах нэр :
Зодын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Их-Уул сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Барваа бэйсийн хошуу /Далай бэйсийн хошуу /

Товч түүх :


Завхан аймаг Их уул сум. Зодын хурал / Зодын дуган / Их уул сумын Хуягт багийн нутаг Тосонгийн давааны өвөр бэл Нартын өвөлжөөний аманд буюу Нартын амны булгийн дээд талд энэхүү Зодын дуган байжээ. Чулуун суурьтай модоор барьсан дунд хэмжээний энэ дуганд 20-р зууны эхэн үеэр 3-4 зоч лам сууж хурал хуран шарз даян хийх зэрэг зан үйл хийж байжээ. Мөн талийгаач нас барсан хүмүүсийн хойтох буяныг авч даах, зод лүйжин тавих зэрэг зан үйлүүдийг хийж байсан байна. Чухам хэн гэдэг зоч лам нар байсан тухай нэр нь тодорхойгүй бөгөөд дуганы суурийн чулуунууд Нартын амны булгийн дээд талд 3 тал нь газрын хөрсөнд доогуур орсон , нэг тал нь хараахан газрын хөрсөн доор ороогүй дээд тал нь ил газрын хөрсөнд зоогдсон байдалтай байдаг. Энэ туурийн орчимд 1959 он хүртэл Хуягт багийн төв байрлаж байгаад нүүхдээ уг дуганы нураажээ. Уг хурал нь 1930-аад оны эхээр хаагдсан байна. / Хуягт багийн иргэн 73 настай Цэдэнсодов гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.24/

Байршлын тайлбар :
Хуягтын голын эхэнд Нартын аманд Зостын давааны аманд байрлана. Газарзүйн байдал нь хангайн нурууны салбар уулсын дунд эргэн тойрон өндөрлөг уулс нь армаг тармаг модтой, олон салаа амтай. Газрын ерөнхий нэр нь Тосонгийн ам гэдэг. Энд хамгийн том уул даваа нь Зостын хөтөл, энэ хөтөл уруугаа орж ирэх замын уулзварт Зодын хурлын туурь бий. Хурлын туурийн дээд талд 600 метр газарт айлын өвөлжөөтөй. Тэр өвөлжөөг Нартын амны өвөлжөө гэнэ. Тийм болохоор туурийн газрын байршил нь Нарт, Зостын амны уулзвар хэсэг юм.

GPS хаяг :
North 48° 57’  East 098°  54’

Нийт газрын хэмжээ :
Side1: У10 Side2: Ө7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газар ганцхан байшин байсан гэж байна. Хожим тус хурлын байрыг Хуягт багийн контор болгон ашиглаж байгаад 1959 онд нураан модыг нь сумын төв рүү зөөсөн. Газарчин маань 1959 онд хурлын байшинг нураахад жижигхэн хүүхэд оролцож байсан хэмээн өгүүлсэн юм. Нартын амны булгийн дээд талд голын зүлгэн дээр байгаа энэ барилгын туурь чулуунуудын гурван тал нь голын ширгэнд шигдэн орж харин өмнө талын суурь чулуунууд хараахан бүрэн гүйцэд зүлгэнд шигдэж ороогүй байгаа нь мэдэгдэнэ. Энэ хавьд нутагладаг айлууд бүгд энэ газрыг сайн мэддэг боловч нэрийг нь санах нь бага байна. Бидний таамаглалаар энэ нь “Зодын хурал” байсан туурь бололтой юм. Бололтой гэхийн учир нь Хуягтын сүмээс баруун хойш 2 км газарт “Тахилтай булаг” гэдэг бас нэгэн жижиг модон сүм байсан газар бий. Энэ газарт байсан модон сүмний барилга дотор их хэмжээний ном бурхан суудал байсан гэж ахмадууд санаж байв. Бид тэнд очиж үзэхэд нэг ч хурал байсан гэх мэдээлэл, төсөөлөл байхгүй нөгөө талаар Хутагтын хүрээний ойрхон газарт тусгай хурал байх боломжгүй гэмээр юм. Ийм учраас тахилт булгийн нэгэн том ламын ч юм уу? эсвэл Хуягтын хүрээний зарим ном судрыг хадгалдаг, барилга сав байсан бололтой. “Зодын хурлын” тухай өөр өргөн мэдээлэл одоохондоо олдоогүй. Одоогоор “Зодын хурал” байрлаж байгаа газар нь Хуягт багийн Өвөлжөөний гол нутаг юм. Хурлын тууринаас дээш 1км хүрэхгүй /600м/ орчим газарт анхны өвөлжөө бий. Өвөлжөөний газар учраас өөр цагт айлууд нутаглахгүй. Өвлийн цагт цас орсон үед айлууд нутаглана. Нэг хэсэг хугацаанд /1860-д оны үед/ энэ дугана туурийн ойролцоо багийн төвын барилга баригдаж байгаад буулгасан байна. Гол учир нь булгийн ойролцоо ногоон зүлэг газар барьсан учраас барилга нь суулт өгсөн байж болох талтайг нутгийн иргэд мэдэж байлаа. Одоогоор дуганын барилгаас зөвхөн нэг талын чулуун туурь үлдэж хоцорчээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Нутгийн иргэд Зодын хурал гэдэг нэрийг мартсан. Гагцхүү 73 настай Цэдэнсодов гуай ийм нэртэй газар байсныг сонсоноо бидэнд зааж өглөө.

Хүснэгтийн дугаар :
ЗАИУ 045

судалгааны баг :
Team А

Газрын зураг :