Юүндүжинбалин

Read in English

Сүм хийдийн нэр :
Юүндүжинбалин,Бари/Брагри хамба ламын хийд буюу Хойт хийд,Бари/Брагри лам Дамцагдоржийн хийд буюу Хойд хийд,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Сайхан овоо сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Түшээ гүний хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Сайхан овоо сум Барь ламын хийд. /Хойт хийд/ Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу одоогийн Сайхан овоо сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 18 км-т Онгийн голын баруун бие Цогт уулын өвөр Мэлхий дэнж хэмээх газарт энэхүү хийд төвхнөж байжээ.Уг хийдийн үүсэн байгуулагдсан тухайд үндэсний төв архивийн гар бичмэлийн фондод “...Сайшаалт ерөөлтийн арвандөрөвдүгээр /1809/ онд Онги голын баруун зах Цогт уулын газар сүм суварга хэд хэдийг байгуулж Дүйхнхор, Жүд, Цаннид, Манба, Манла дацан, Яр хайлан тэргүүтэн хурал байгуулсанд Чин улсын хааны зарлигаар “Өлзийгөөр арвижуулагч” нэр шагнажээ...” гэсэн баримт байна.Тус хийд нь 20-р зууны эхээр 200 орчим ламтай сүм дуганын тоо 17-д хүрсэн, намрын эхэн сарын 22-нд Майдар эргэдэг, зуны дунд сард ганжуур эргэдэг, ном судар хэвлэн олшруулдаг бархантай томоохон хийд байжээ.Тус хийдийн сахиус нь Улаан Жамсран сахиус байсан байна.Төрөөгийн арын овоо хэмээх овоог тахидаг ба хийдийн горооноос тусдаа Цагаан овооны энгэрт төвлөрч суудаг Чоймбол гавьж тэргүүтэй тантан чиглэлийн 4-5 зоч лам байдаг байжээ.Хийд хаагдахын өмнөх үеийн тэргүүн лам нь Минжүүр Ёнзон хамба гэж хүн байжээ.1937 оны эхээр Өмнөговь аймгаас төлөөлөгч Батжав, сахал Гэндэн нарын хүмүүс ирж хийдийн толгой лам нарыг баримчлан доод лам нарыг хүчээр хар болгон тарааснаас хийдийн үйл ажиллагаа бүр мөсөн хаагджээ.Уг хийдийн шашин номын нэр нь Гүндүжамбаалин нэртэй байсан бөгөөд 1990-ээд оны эхээр хурал номын үйл ажиллагааг нь сэргээн Гүндүжанлайлин хийдийг байгуулан ажиллуулж эхэлжээ.Барь ламын хийд нь нутгийн олны дунд хойд хийд гэж нэрлэгддэг бөгөөд уг хийдийн өмнөхөн талд хутагт ламын хийд буюу урд хийд оршдог байв.Ийнхүү хөрш зэргэлдээ хоёр хийдийг сүсэгтэн олон урд хойд хийд хэмээн нэрлэдэг байсан бололтой.Барь лам гэдэг нь 1781-1846 оны үед амьдарч байсан бөгөөд Түшээ чин вангийн хошууны номч Билигт эрдэнэ мэргэн Ханбо Дамцагдорж ажээ.Тэрбээр Банчинбогдоос мэргэн Ханбо цол, Манжийн хаанаас “номч билэгт” цол тус тус шагнагдаж 5-дугаар Богд Жавзандамбын Ёнзон багшаар залагдаж явжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Гүндүжамбаалин хийдийн тэргүүн лам Батэрдэнэтэй хийсэн ярилцлага 2007.06.30 3.Сайхан овоо сумын иргэн 80 настай Даваа гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.30

Байршлын тайлбар :
Онгийн голын баруун талд Мэлхий товго дэнжид, сумын төвөөс зүүн урагшаа 18 км-т оршино. Цогт уул/Цогтын уул, зүүн хойд талд хоёр сайхан овоо, зүүн талд Жанжин овоо урд талд гурван шашир овоо байна.

GPS хаяг :
North 45° 20’  East 104°  00’

Нийт газрын хэмжээ :
Side1: У150 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Музей бий .

Сүм хийд байгуулагдсан он :
1804

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1927-1928 онд лам нар нь баривчл - Ярилцлагын дугаар:А 39
Огноо хаагдсан: 1937-1938 он - Ярилцлагын дугаар:Ц.Дашдорж, Улаанбаатарт авс
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:Сайхан овоо сумын даргын жа

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Музей бий .

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДУСО 015

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ванган - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дугар гэсгүй - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сугаррагчаа - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Найдан намын дарга - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Жийжаа - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цэрэнчимэд - Ярилцлагын дугаар: А 40
Нэр, цол хэргэм : Д.Содном унзад - Ярилцлагын дугаар: А 40
Нэр, цол хэргэм : Н.Даваа хамба - Ярилцлагын дугаар: А 40

Date of Reviving:
Year : 1990 он - Number of recorded interview: А 40

хуучин хийдийн лам нар
100 лам
300 лам
200 лам

Тэмдэглэл :
Сүм хийд лам нарын хэлмэгдэл Манжийн хаадууд Монголыг эзлэн захирахын тулд Төвдийн Далай ламыг ашиглан эрчүүдийн олонхийг лам болгон хүлцэнгүй номхон байлгах явдал мөн гэж үзээд Бурханы шашны нэг салбар болох шарын шашинг түргэн дэлгэрүүлсэн болнл. Манжид дагаж орсны дараа хошуу ноёд, хутагт лам нар өрсөлдөн сүм хийд байгуулж тоо нь олшрохын зэрэгцээ лам нарын тоо ч эрс өссөн. Тийм тул хүн олноор хуралдахаас болгоомжилж Манжийн хааны зарлиг ёсоор нэг сүм 40 ламтай байна гэж тоог нь тогтоосон боловч энэ тооноосоо даруй аравдахин илүү гарч байжээ. Нийт сүм хийдүүдийг гурав хувааж Нэгт: Манжийн хааны зарлигаар улсаас мөнгө гаргаж барьсан томоохон сүм хийдүүд, Хоёрт: Жавзандамба хутагтуудын байгуулсан сүм хийдүүд, Гуравт: Өглөгийн эздийн хөрөнгөөр байгуулсан сүм хийдүүд гэж ангилж байсан. Ингэж сүм хийдүүд олноор байгуулагдан лам нар олширсоноос үүдэн нийгэмд материаллаг баялаг бүтээгч хэсэг нь үгүй болж, мөн лам нарыг эхнэр авахыг хориглодог байсан нь хүн амын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлсөн билээ. Говь түшээ гүний хошуунд Манжийн дарлалын үед арав гаран /тавь гаран/ сүм хийд байсан гэдэг тэдгээрээс хамгийн том нь Дэлгэрхангай нутагт онгийн хийдийг дагуулж барьсан Онгийн гурван хийд хэмээн түүх шаштирт тэмдэглэгдсэн айл саахалт гурван хийдийн хамгийн том гол хийд нь "Үлэмж аривжуулагч" нэртэй хийд юм. Тийм учир энэ хийдэд бусад жижиг сүм хийдээс лам нар ирж хурал хурж, банди нар шавилан сууж дамжаа барин цол хүртдэг байв. 300-400 лам сууж хурал хурах багтаамжтай маш ур хийцтэй баригдсан цогчин дугана, 81 тохой өндөр Майдар бурхан байрлуулсан нарийвтар өндөр ганжир байжээ. Майдар, Чойр, Гүнрэг, Дүйнхор, Намба,Жүд гэсэн бие даасан дугануудаас гадна хурал жасын багавтар олон дуганууд байв. Тэдгээрийн араар цагаан, шар суварга Гүнрэг, Дүйнхор, Чойр, Намба, Жүдийн гэсэн бие даасан таван том дацантай, өдөр бүр цам цамнадаг /76/ цамтай, сор майдар залдаг, лянх хурдаг байв. 1937-1938 оны үед гавжаас эхлээд дээшээ цол хэргэмтэй лам нарыг баривчлан хэлмэгдүүлж, банди нарыг нь нийгмийн тустай хөдөлмөрт шилуүүлу байсан байна. Одоо энэхүү хошууны хамгийн том барилга байсан гэх сүм хийдээс нь юу ч үлдээгүй газартайгаа тэгширсэн байхыг харахад харамсах сэтгэл төрнө. Хошуу хийдээс хойш 20-д км-т барин хамба ламын хийд, урд хийд буюу Хутагт ламын хийд гэж онги голынхоо баруун зүүн талд байсан хийдүүд нь хад чулуу голлож байсан учир туурь үлдэгдэл нь байна. Үүнийг нь нутгийнхан сэргээж байгаа нь сайшаалтай. Онги голд дээрх том хийдүүдээс гадна олдохын хийд, луусын сүм, мэнгэтийн дугана, цавчирийн дугана, лхасын хурал, гэх мэт шарын шашны жижиг болон дунд зэргийн хийдүүд байсан байна.

Хүснэгтийн дугаар :
ДУСО 014

судалгааны баг :
Team: Д

Өвгөн


Аман түүх

Бат-Эрдэнэ


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУСО 014

Архивын зургууд :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУСО 014  ATSF  Л.Пүрэвдорж   Дэлгэрхангай сумын хураангуй түүх  Ном Хуудас : 12-15  0000-00-00  Мандалговь    Д 
ДУСО 014  ATSF    Бари ламын хийдийн танилцуулага  танилцуулага Хуудас : 1  0000-00-00      Д 
ДУСО 014  ATSF    Нутаг амьтай заяа Сайхан овоо 80н жил  Ном Хуудас : 18-21  0000-00-00  Улаанбаатар    Д