Зүүн жанжин Чойрын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүүн жанжин Чойрын хийд ,Жанжны Зүүн чойр,Гоман балдан дашгоманлин,

Ринчений зураг дах дугаар :
628

Ринчений жагсаалт дах нэр :
Чойрын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Говьсүмбэр

Сум :
Сүмбэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Боржигон сэцэн вангийн хошуу

Товч түүх :


Чойрын хийд Хуучин Түшээт хан аймгийн Боржгон Сэцэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг Чойрын Богд уул Сансар уулын орчим Марзын хоолой гэдэг газар энэ хийд төвхнөж байжээ.Зүүн чойрын хийдийн эхлэл нь 1738 онд Засаг бэйл Дагдандоржийн үед байгуулагдсан “Шашныг өрнүүлэгч” хэмээх сүмээс эхэлжээ.Анхны энэ сүмийг Оцол сансар уулын баруун талд үүсгэсэн байна.Удалгүй 1821 онд Засаг бэйс Намжилдоржийн үед Манба дацанг байгуулж Жүш, Лхантав тэргүүтэй эмийн судар ном үзүүлж эхэлжээ.Мөн Жүд дацанг 1828 онд Засаг бэйл Гончигжавын үед байгуулан хурал ном хуруулах болов.Дараа нь 1854 онд мөн Засаг бэйл Гончигжавын үед зурхай ба Дүйнхорийн номын сургууль байгуулсан байна.Зуны эхэн сард Чойрын богд уулыг намрын эхэн сард Оцол сансар уулыг тус тус тахидаг байв.20-р зууны эхэн үеэр Чойрын хийд нь 1500 шахам ламын данстай, Цогчин, Дүйнхор, Манба, Жүд, Ганжуурын, Чойрын зурхайн гэсэн 8 сүм дугантай ном судар хэвэлдэг бархантай байжээ.Мөн зун Жүдийн дацангаас Цам гардаг намартаа Майдар эргэдэг, намрын дунд сард Ганжуур эргэдэг байлаа.Үүний зэрэгцээ 45 хоногийн Хайлан хурах бас Нүгнээ сахих ёсыг 5-7 хоногт хийдэг байв.Зүүн чойрын шүтээн нь Дамдинчойжоо, Лхам сахиустай байжээ.Энэ хийд нь баруун Зуугийн дэгтэй байсан ба Харин Баруун чойрын хийдл нь их хүрээний дэгтэй байсан тул 2 Чойрын дэг хоорондоо тохирдоггүй байсан байна.Зүүн чойрт дом, гавьж, аграмбын дамжааг барьдаг байсан ба гавжийн дамжаа аграмбын дамжааг жилдээ 1 удаа 2-3 хүн, 3-4 хоног ном хаялцаж дамьжаа барьдаг байжээ.Энэ хүрээнд 2-3 зоч лам байсан ба тэд ихэвчлэн хуралд суудаггүй хүрээний гадна суудаг байжээ.Харин хандмаа нар байсангүй.Хүрээ нилээд хэдэн жастай байсан ба Заргын жас, Хоолтын жас, Ламын жас, Хээрийн зуу жас, Чойрын жас, Шинэ бүрдийн жас, Далиу сүргийн жас зэрэг жасууд байв.Энэ жасууд хүрээний ойролцоо 1 өртөө газрын дотор байсан ба Заргын жас нь Рэгзэв шүтээнтэй зуны хуралтай байв.Хээрийн зуу жас нь 1-2 дацантай зун байнгын хуралтай өвөлдөө цагийн хуралтай байв.Ламын жас нь мөн зуны хуралтай байсан ба энд харин Хайлан хурдаг байжээ.1937 оны эхээр 200-гаад жилийн түүхтэй Зүүн чойрын хийд хаагдаж хурал номын үйл нь тасаржээ.Дээрх баримтуудаас үзвэл Зүүн чойрын хийд нь Түшээт хан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошууны төдийгүй монголын буддын шашны Гүн ухаан судлалын томоохон төв, суурин амьдралын хэв шинж бүрдсэн хүрээ байжээ.Харин 1990-ээд оны үед 50 гаруй жилийн дараа Зүүн чойрын хийдийн хурал номыг сэргээж эхэлсэн ба энэ үед 40-50 настай өвгөн лам нар цуглаж хурж эхэлсэн бол одоо цөөхөн лам үлдсэн хурдаг ажээ. Соном дайчин хошууч-Абтай сайн хааны дүү Абуху мэргэн ноён түүний Хөвгүүн Ангахай мэргэн ноён, түүний хөвгүүн Соном Дайчин хошууч 1640-1670 оны үед амьдарч байсан Санжаабалсан-Соном дайчин хошуучын төвдөөс урьж ирүүлсэн лам, Түүний хойд дүрийг Говийн догшин ноён хутагт гэдэг ажээ. Холбогдох эх сурвалж: 1.Далан жаргалан сумын иргэн өндөр настан Чойрын хийдэд шавилж сууж байсан Дэндэвийн Ишсамбуу гуайтай хийсэн ярицлагаас 2007.07.20 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Чойрын уулын баруун урд хажууд. Ар марз, Марзан хоолой гэдэг газар их хадтай цохион дунд бий. Зүүн хойд талд нь Чойрын Богд уул, тэрнээс хойшоо Сансар уул, Цоорхой рашаан гэж баруун урд талд нь бий. Мөн Цагаан уул гэж жижигхэн уул баруун хойд талд нь бий. Чойрын хоёр Богд Сансар, Цагаан уул энэхэндээ тахидаг гэнэ.

GPS хаяг :
North 46° 12’  East 108°  45’

Нийт газрын хэмжээ :
Side1: 700 Side2: 700 Side3: 700 Side4: 700 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд бүтэн үлдсэн сүм дуган гэж нэг ч байхгүй болно. Харин сүм дуган байсан, мөн айлын гэр сууц байрны буурь үлджээ. Газрын хөрснөөс чулуун дээр товойлгон цохисон Цагаан дарь эх бурхан хад цохион дээр цохисон номын үсэг л байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Боржигин хошууны засаг ноё
Дагдандорж бэйлийн үед бай
1738

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 оны намар - Ярилцлагын дугаар:033
Огноо нураагдсан:: 1938 оны хавар - Ярилцлагын дугаар:033

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ГСЧР 021 not on site and ГСЧР 149 on site

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ишсовд унзад - Ярилцлагын дугаар: 032
Нэр, цол хэргэм : Бусад 20 гаран хүн - Ярилцлагын дугаар: 033
Нэр, цол хэргэм : Галсаннамжил Да лам - Ярилцлагын дугаар: 033
Нэр, цол хэргэм : Шаравдорж гэсгүй - Ярилцлагын дугаар: 032
Нэр, цол хэргэм : Шаравдовдон зэрэг 20 гаран хүн байна. - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1991 он (ГСЧР 021) - Number of recorded interview: 033
Year : 1990 on site (ГСЧР 149) - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
1500 гаруй
1000-1500

Тэмдэглэл :
14.а Зургийн дугаар: 58002671-2692 2671 Хадан дээр сийлсэн цагаан дарь эх 2688 Манба дацангийн суурь 2683 Тв балдан хийдээс босгосон шав 2682 орой дээрээ суврагатай тахилын сүм

Хүснэгтийн дугаар :
ГСЧР 147

судалгааны баг :
Team: Е

Дэндэвийн Ишсамбуу


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :