Бор бургасын голын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Бор бургасын голын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
5
Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан голын хийд /Эетэй гүнгийн хийд, Цагаан соёны хүрээ /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Баян-Өлгий
Сум :
Улаан хус сум /Бор бургас/
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Алтайн Урианхай-Эетэй гүний хошуу
Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Баян хэмээх өндөр уулын ард Цагаан нуур сумын талаас орж ирсэн нэгэн их хөндий бий. Энэ хөндийг нутгийн иргэд Бор бургасны хөндийн түүгээр урсах голыг Бор бургас гол гэж нэрлэдэг байна. Ойр хавьд суурин гацаа үгүй, тахилгатай газар байсан эсэхийг хожим энд суурьшсан Казах иргэд мэдэхгүй, нутгийн уугуул Урианхайчууд аль эрт эндээс шилжин нүүжээ.
GPS хаяг :
North 49° 15’ East 089° 07’
Нийт газрын хэмжээ :
Side1: 43 Side2: 25 Side3: 13 Side4: 6 Side5: 5 Side6: 5
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Бидний газарчин хоёр хэсэг газар үзүүлэв. Хоорондоо 1 км орчим зайтай. Эхний газар нь дэргэдээ тахилгын овоо байгаад хожим нураасан ул мөр бий. Эргэн тойронд нь хашаа мэт чулуун хүрээ татсан банйа. Нутгийн Казахуудын ярьж байгаагаар Бор бургасны гол тэдний оршуулгын газар бий болсноос хойш дээр өгүүлсэн хашаа гортигийн чулууг авч зөөсөөр дуусгасан ажээ. Харин хоёр дахь газар нь хүрээ мэт гортиг чулуу маш сайн хадгалагдсан. Урт нь 45 метр, өргөн нь 25 метр бий. Чухам энэ газрыг манай газарчин Ханатын эцэг сургуулийн захирлаар олон жил ажиллаж байсан өндөр настан хүн амьд ахуйдаа эрт цагт Урианхайчуудын хүрээ байсан Казахууд ирсний дараа тэд гэр дуганаа буулгаад гадуур хашаа гортигийг эвдэлгүй орхиод нүүж явсан гэж ярьдаг байжээ. Энэ гортиг чулуу нь өмнө талдаа хоёр, баруун талдаа нэг бүгд хаалга мэт онгорхой зайтай. Дотор нь баруун урд талд 6 Х 13 метр хэмжээтэй хоёр тасалгаатай байсан болов уу гэмээр барилгын суурь мэт чулуунууд, гол дунд нь 5 метр, 4 метр голчтой хоёр эсгий гэрийн буйр байсан нь мэдэгдэнэ. Ямартай ч энэ газрын туурийг олон жил Казахууд хөндөөгүй иржээ. Ойролцоо нь Монголчууд өвөлжиж байсан хашаанууд бий. Энд гэр дуганатай эсвэл ганц модон дуганатай жижиг хүрээ байсан байж магадгүй юм. Тодорхой бус байгаа.
Сүм хийд байгуулагдсан он :
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
Тэмдэглэл :
1. Бор бургасны гол Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутаг Согогийн голын зүүн талаас урсан орж ирэн Согогийн голд цутгана. Бор бургасны гол Улаан хус, Цэнгэл, Цагаан нуур сумын хил завсар нутаг болно.
2. Проф. Б.Ринчэний бүртгэлд Цэнгэл сумын Цагаан голын хийд (Эетэй гүнгийн хийд, Цагаан соёны хүрээ) Бор бургасны голд байгаа хэмээн тэмдэглэсэн. Цэнгэл сумын нутаг одоо Бор бургасны гол гэдэг газар байхгүй. Харин Цагаан гол гэх газар бий бөгөөд тэнд тува нарын хийд байсан ажээ. Харин Улаан хусын Казахууд Бор бургас голд урианхай нарын том хүрээ байсан, тэнд тахидаг овоо байсныг манай Казахууд нураасан хэмээн газарчин өгүүлж байгаа. Энд Эетэй гүний буюу Цагаан соёны хүрээ байсныг бид лавтай тодруулж чадаагүй боловч хүрээний туурь хэмээн итгэж судалгаа хийв. Ямартай ч энэ нутаг урианхай нарын нутаг бөгөөд тэнд хүрээ байсан хэмээн Ринчэн тэмдэглэжээ.
9. Түүхэн газар ямар байсан, хэдийд байгуулагдсан, хэдэн онд хаагдаж нураагдсан, хэдэн ламтай байсан зэрэг мэдээлэл бидэнд олдоогүй. Ямартай ч хүрээ байсан бол 1938 оноос өмнө хаагдаж эсвэл нүүсэн бололтой юм
Хүснэгтийн дугаар :
БӨУХ 084
судалгааны баг :
Team А