Дашгалдан

Read in English

Сүм хийдийн нэр :
Дашгалдан,

Ринчений зураг дах дугаар :
879

Ринчений жагсаалт дах нэр :
Дашгалдан хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Бөмбөгөр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Баянхонгор аймаг Бөмбөгөр сум. Дашгалдан хурал /Тахилга уулын сүм/ Бөмбөгөр сумын хуучин 8-р багийн нутагт эртний тахилгат Тахилга уул хэмээх амьтан ургамалаар баялаг нэгэн уул байх бөгөөд уг уулын ингэрт Тахилга уулын хурал хэмээх жижиг хурал байжээ.1937 оноос өмнө энд 7 лам байсан бөгөөд Вандангийн Дэмбэрэл, Вандангийн Найдан, Вандагийн Жадамба гэж ах дүү 3 лам байсан ажээ.1937 оны эхээр хурал ном хаагдах үед гэсгүй Дэмбэрэл нь хурал сүмийн эзнээр үлдэж бусад нь өөр баг нутаг руу нүүн оджээ.7 ламын зэрэгцээ 4 хүүхэд шавилан сууж байжээ.Ердөө нэг дуган байсан бөгөөд уг дуган нь чулуун ханатай модон шал модон дээвэртэй байжээ.Дуганы хойд талд хэн хэзээ ямар зорилгоор босгосон нь үл мэдэгдэх нэгэн жижиг модон бунхан байжээ.Уг модон бунханд хурлын лам нар идээ будааныхаа дээжийг өргөж зул хүж өргөдөг байв.1937 оны 5-р сарын 25-ны өдөр уг дуганыг сахижс үлдсэн гэсгүй Дэмбэрэл баривчлагдан дээд хэмжээ авч хэлмэгджээ.Гэсгүй Дэмбэрэлийг баривчилсны дараахан уг дуганд хурж байсан лам Шарын Содномыг баривчлан Содном Архангай аймагт очиж байцаагдан зусаж намаржаад өвлийн эхэн сарын сүүлчээр ирсэн байна.Энэ хурал нь Гэлүгбагийн урсгалын хурал бөгөөд 1937 оноос өмнө монгол оронд түгээмэл байсан жалгын хурлуудын нэг байжээ. /Бөмбөгөр сумын 4-р багийн өндөр настан Сүхээ гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.11/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Байдраг голын эрэгт оршино.

GPS хаяг :
North 46° 03’  East 099°  21’

Нийт газрын хэмжээ :
Side1: 15 Side2: 20 Side3: 15 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун хүрээ, ором үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
Before 1937 there were 7 lamas

Хүснэгтийн дугаар :
БХБР 070

судалгааны баг :
Team: Б

Сүхээ


Аман түүх

Газрын зураг :