Dalai vangiin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Dalai vangiin khuree,Jonon gunii khuree,Dalai gungiin khuree,Dalai gunii khuree,

Rinchen Number :
850

Rinchen Name :
Dalai gungiin khuree

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Ovorhangai

Sum Temple located in :
Yesun zuil soum

Old Aimag Name :
Tusheet Khan

Old Sum Name :
Dalai gunii khoshuu

Precis History(In Mongolian only):


Өвөрхангай аймаг Есөн зүйл сүм Далай гүний хүрээ Хуучин Халхын Түшээт хан аймгийн Далай гүний хүрээ 1806 онд Есөн зүйл сумын төвийн Цагаан овооны энгэрт 40 лам нэг дугантай байгуулагджээ.Энэ тухай Монгол улсын үндэсний төв архивт Далай гүн Алтанхуягаас ирүүлсэн албан бичигт “...Манай хошууны хэвэй засаг гүн Цэвдэндоржийн үед Тэнэгэрийн Тэтгэсний дөчинесдүгээр (1784) онд Дээдийн түмэн өлзийг бататгах шашин амьтны тусын тулд Хоролгон уулын ар, Цагаан овоо хэмээх газар сүм дуган байгуулж Чогчин, Цаннид, Ганжуур, Яр-хайлан, Чоймпорол молом, Жахар цам, Майдар эргэх тэргүүтнийг байгуулав.Бас дараагаар хувилгаан ламын сүм байгуулж, Гомбын дордов, Даншогийн хангал, зуны цагт ерөөл хангал дэлгэр хурах ба бас Жүд, Цаннид, Манба, Дүйнхор, Зурхай гэдэг дацангуудыг байгуулж хурал номын сургууль үйлдэн буй...” гэж тэмдэглэсэн байна.Далай гүний хүрээ нь 1930-аад оны үед 4 аймаг, 6 дацан, 16 дуган сүмтэй 1000 ламын данстай Халхрихад нутгийн ардууд Шанхын уулнаас Дуганы мод, Дөлгөөн уулнаас боржин чулуу гулданги олон тооны хайнаг, үхэр тэргээр зөөж, хятадаас ирүүлсэн мужаан , шаварчин зэрэг хүмүүс өндөр ашигхөлсөөр барьжээ.1920-иод оны үед гол сүм Цогчин дуган, 4 аймаг, 6 дацан тус бүр дуган жастай байжээ.Энэ хүрээнд 500 лам байнга шавилан суудаг бөгөөд Хайлан, Дордов болон бүх хурлуудыг хурж байжээ.Мөн Далай гүний хүрээний их /Цогчин/ дуганд ачаатай тэмээг хөтөлж оруулаад айргийг нь буулгадаг байсан.Ламтны сүм гэж 2 давхар гоёмсог барилга байсан байна.Тус хошууны лам нарын дотроос эрдэм билэг төгс олон арван гавж, аграмба төрөн гарсан бөгөөд гавжийн дамжааг өөрийнхөө хүрээнд хамгаалдаг байсан юм. Өвгөн хамба лам багш, Билэгт лам, ширээтийн багш Б.Жамбатүндэв, аграмба Дондогийн Раднаа, Жамцын самбуу, Дарийн Дорж, Буджавын Дашням, Чоймболын Чойгожид, Долгорын Цэрэндорж, Сэрээтэрийн Дугаржав зэрэг олон алдартай лам Хуврагууд байсан юм.Эдгээрийн нэлээд нь 1938 оны үед улс төрийн хилс хэргээр цаазлагдсан юм.Тус хошуунд ирж хурал номын ажилтай танилцсан нэртэй нэгэн лам Далай гүний хүрээнд бусал хүрээ хийдээс 3 онцлог сайхан зүйл байна.Нэгд Оронгийн хамба лам шиг эрдэм төгс лам одоогоор монголд өлрийн од шиг болов уу.Хоёрт энэ хүрээний цам гайхалтай сайхан юм.Гуравт хүрээний унзад Цэгмидийн хоолой шиг сайхан хоолой ховорхон биз гэсэн гэдэг.Далай гүний хошууны ширээт лам нь Бандид хутагт /Бандид лам ч гэж ярьдаг/ юм.Хэдийгээр халхын 11 тамгатай хутагтад багтдаггүй боловч түүнийг тус хошууны ард иргэд эгэл хүнтэй адилгүй, ид шидтэй амьд бурхан гэж бишрэн шүтэж хойд дүрийг нь тодруулдаг байжээ.Бандид лам залуугаараа өөд болсон бөгөөд түүний хойд дүрийг албан ёсоор тодруулаагүйболовч 1925 онд төрсөн Буурайн Жамбалдоржийг гэж нутгийн ард иргэд үздэг бөгөөд хувилгаан Жамбалдорж гэж алдаршин амьдралын ээдрээ бартаатай замд хүмүүсийн адил амьдарч яваад1977 онд өөд болсон билээ.1937-1938 онд сүм хийдийг нурааж, лам хувругуудыг хэлмэгдүүлж, шашин суртлыг хүчээр устгасан боловч Далай гүний хошууны лам нар бурхан номынхоо ажлыг далд хэлбэрээр үргэлжлүүлж сүсэгтэн олондоо үйлчилсээр ирсэн юм.Тус хошуунаас төрсөн эрдэм билэгт хөвгүүн шүнлайб Раднаа 1960-аад олны үед хүртэл монголын шашны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.Түүнчлэн Далай гүний хүрээний унзад Цэдэндамба /өндөр хэмээх/ Гандантэгчилэн хийдийн унзад лам байв.Гавж Хасын Сэрээнэн, Мандахын чүтэм, Зурхайч Жамцын Шарав /авын/, оточ Мандал, Норжийн Цэвээн, унзад Гомбосүрэн, “мангас” Дандар, Чүлтэм, Гомбосүрэн, Ёндонжунай, Чойсүрэн, Туваан гэж мэт олон номтойэрдэмтэй лам хуврагууд 1980-аад оны дунд хүртэл энх тунх амьдарч орон хүрээнийхээ гол гол ном хурлыг нийлж хурдаг байв.Даваа гуай Баруун /Шанх/ хүрээний их унзад юм. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх УБ 2004.” 2.Д.Лүндээжанцан “Халхын Түшээт хан аймгийн Далай гүний хошууны хураангуй түүх” УБ 1994

Description of location :
The site is located 2-3Km north of the Zuil soum centre.

GPS readings :
North 46° 47’  East 103°  30’

Estimated site dimensions (metres) :
Side1: 500 Side2: 500 Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The lines of the main temples can still be seen. In the middle there is the remnant of the Tsogchin temple, and the tiled square before it. A picture in the Bürd sum museum shows the old monastery complex and its temples. The remnants of the bigger temples and datsan can be seen as they are shown in this picture. According to the Övörkhangai aimgiin Toli 14 datsan, 17 financial units and 501 monks belonged to the complex in 1937. Firstly it operated with 40 monks and one temple. After 130 years 4 aimag, 6 datsan, and 16 temples belonged to the complex, where 1000 monks gathered and lived there. The city had 2887 horses, 119 camels, 1671 herds and 10856 flocks in number (sheep and goats)

Date of founding the monastery/temple :
1806

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1837 - Ярилцлагын дугаар:Uvurkhangai aimgiin toli

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
1000 monks
500 monks
1000 monks
500 monks

Notes :
For more information see ӨХЕЗ 005 AM.pdf

Form Number :
ӨХЕЗ 005

Survey Team :
Team C

Л. Сэдбазар


Oral History :

Газрын зураг / Map

Additional Material / Нэмэлт материал

ӨХЕЗ 005

Site Plan

Site plan drawn by surveyors