Ulaan sakhiusyn khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Ulaan sakhiusyn khiid,
Rinchen Number :
814
Rinchen Name :
Ulaan sakhiusyn khiid
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Omnigovi
Sum Temple located in :
Khanbogd
Old Aimag Name :
Tusheet Khan
Precis History(In Mongolian only):
Өмнөговь аймаг Ханбогд сум Улаан сахиусын хийд Ноён хутагт Д.Данзанравжаа Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Ритэд ч гэж нэрлэдэг.Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа “Туулай жил Галбын хийдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай” гэсэн байдаг.Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм.Энэ хийдэд бясалгал агийн ёсын хурал хурдаг байжээ.Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны агуйтай ханаар холбож байгуулжээ.Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож, дундуур нь ус урсган янз бүрийн үзвэрийн зүйлс байрлуулсан байжээ.Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоёр талын хадан ууланд нь дээрх үзмэрийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байсан гэдэг.Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурхны дүр байсан бөгөөд түүний дээр нь Лавир гэж хүний арьсыг дэлгэн дэлгэн, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг.Хийдийн хадны агуйгаас ханаар холбогдсон хэсгээс одоо зөвхөн туурь л үлджээ. Говийн Догшин Ноён хутагтын тавдугаар дүр Лувсанданзандаржаа. Равжаа харагчин гахай жил буюу 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэрэгн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу харц Дулдуйтын хүү болон мэндэлжээ.Түүний багад ээж нь нас барсан тул эцгээ дагаж айлаас гуйлга гуйж амьдардаг байжээ.Д.Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди болжээ.Багаасаа хурц сэргэлэн авъяас билэгтэй нэгэн байсан тул нутаг орны зон олонд хүндлэгдэж улмаар говийн догшин ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмэн нэрлэгдэх болжээ.Д.Равжаа өөрийн нутаг болон Бадгарчойлон хийд Дол нуур зэрэг газарт ном үзэж дорно дахины таван эрдэмд суралцсан байна.Тэрээр бага наснаасаа эхлэн унгын болон сургаалийн дуу шүлэг зохиож, улмаар гүн ухааны болон жүжгийн олон арван бүтээлийг монгол төвд хэл дээр туурвижээ.Улмаар 1840 оны үед Галбын уулын гурван хийдийг байгуулжээ.Энэ нь хожмоо Улаан сахиусын, Дэмчигийн, Цагаан толгойн хийд гэхчлэн нэрлэгдэх болжээ.Товч намтарт бичсэнээр “туулай жил буюу 1843 онд Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залжээ” гэж бичжээ.Данзанравжаагийн уран бүтээлийн өв дотор яруу найргийн бүтээлүүд чухал байр эзэлдэг.Түүний яруу найргийн бүтээлүүдийг сургаалийн болон авах гээхийн тухай, янаг хайрын болон иргэний утга уянгын шүлэг, гүн ухааны утга уянгын шүлэг, нийгмийн аж төрөл, шүүмжлэлт яруу найргийн гэсэн 4 ангид хуваан үздэг байна.Д.Равжаагийн Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу, Ертөнц авгайн жам оршив, Сэтгэлийг амраагч зэрэг гүн ухааны болон авах гээхийн ёсыг ухааруулах сургаалийн зохиолууд бол, Ичиг Ичиг хмээх алдарт шүлэг нь тухайн үеийн нийгмийг зоригтойгоор шүүмжилсэн бүтээл юм.Эдүгээ түүний монгол төвд хэлээр бичсэн 400-аад бүтээл олдоод байна.Данзанравжаа олон арван дуу зохиосныг түүний Наян зургаан эхт хэмээх зохиолын нь дууны эмхтгэлээс мэдэж болно.Түүний зохиосон Үлэмжийн чанар, Урьхан хонгор, Түвшин сайхан зэрэг дуу нь одоо болтол олон түмний дунд дуулагдсаар байна. Холбогдох эх сурвалж: 1. Хамтын бүтээл “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Манлай сумын харьяат өндөр настан Шарвын Лувсанцэдэв гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.17/ 3.Л.Мажаа Өмнөговь аймаг Бага толь-2 УБ 2007 4.Ц.Чойбаатар Э.Гомбожав “Гурван Хөвсгөл миний нутаг” УБ 2004
Description of location :
Тус хийдийн туурь Хан богд сумаас урагш 7,8 км газарт байна.Галбын уулсын дотор Их хадан цохиотын энгэрт байна.Өмнө талд нь гол саарь байна.Урд талд нь 2,3 км газарт Дэмчигийн хийд байна.
GPS readings :
North 43° 08’ East 107° 07’
Estimated site dimensions (metres) :
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
Энэ нь Цагаан толгойгоо бодвол арай багавтар хийд байсан байна.Лав 5 том дуган дацантай байжээ.Дуган дацанг дан засмал боржин хөвөөлж түүхий болсон тоосгоор барьсан байна.
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 5th Noyon khutagt Danzanravjaa - Ярилцлагын дугаар: 002
Date of Reviving:
Monks in Old Temple :
Form Number :
ӨГХБ 053
Survey Team :
Team E