Ovootyn khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Ovootyn khiid,
Rinchen Number :
777
Rinchen Name :
Ovootyn khiid /Khadat ovootyn khiid, Zuun bagiin khural/
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Omnigovi
Sum Temple located in :
Gurvan tes sym
Old Aimag Name :
Sain Noyon
Old Sum Name :
Baldan zasgiin khoshuu
Precis History(In Mongolian only):
Өмнөговь аймаг Ноён сум. Овоотын хийд. / Зүүн багийн хурал./ Ранданпунцаглин сүм.Хуучин Сайнноён аймгийн Ёстбэйс Балдан засгийн хошуу одоогийн Гурвантэс сумын нутагт /Ноён сумаас тасарч байгуулагдсан/Сухайтын задгай усны Овоот хэмээх газарт энэ хийд оршиж байжээ.Зүүн талд нь Сухайтын запгай ус,баруун талд нь Сугант,Зүүн хойно нь Эрдэнэ уулын Салхитын рашаан тус тус байх ба ойролцоо 20-30 км-т Цагаан суваргын хурал, Ганзагатын хурал байжээ. Овоотын хийд нь Ядам,Чойр,Сахиусын,Дуйнхорын гэсэн 4 дугантай,суваргатай байжээ.Дуган суваргыг дан хөх өнгийн тоосгоор барьсан байв.Гол шүтээн нь Майдар,Янсан ядам сахиустай 300 орчим лам хурдаг байжээ.Жасрай гэгээний хувилгаан Дашням, Хувиран багш Самдан,Жамба ловон,Балтав ловон,Цогвандан маарамба,Сономшарав цорж,Дамбийжанцан зурхайч,Шарав гэсгүй,Дорж унзад зэрэг томоохон лам нар,мяндагтнууд энэ хийдийг толгойлж байв.Цам гарч Майдар эргэлэг,Хайлан хурж сор залдаг,нүгнээ сахих,ганжуур эргэх зэрэг шашин номын эан үйлийг тогтоосон хугацаандаа зохих журмын дагуу явуулдаг хийд байжээ.Энд зөвхөн домын дамжаа барих ба мөн ном судар хэвлэх бархантай байв.1936 оны дундуур хүрээ хийд хаагдаж эхлэх үеэр гэр дуган барьж нүүдэллэн Ханын ар Хүрэн толгойтод очиж суурьшин хоёр сар болоод бүр мөсөн таржээ.Энэ үеэр үлдсэн дугануудыг шатааж устган лам нарыг нь ихэнхийг баривчлахад зарим лам нар нь урагшаа зугтаж хил давсан байна.Тус хийд анх үүсгэн байгуулагдсан тухай Улсын Үндэсний төв архивын гар бичмэлийн фондод “...“Ранданпунцаглин” сүмийг Чин улсын Тэнгэрийн Тэтгэсэний хориннаймдугаар /1763/ онд засаг Түвдэннамжилын үед Овоот хэмээх газар байгуулж Дүйнхор, Хайлан, Санжидмолом зэрэг дацан хурал тогтоож хуруулан сургууль үйлдүүлсээр одоо мөн Овоотын газар хэвээр нутаглан суужээ...”гэсэн баримт хадгалагдан үлджээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх”/УБ,2004./ 2.Гурвантэс сумын иргэн өндөр настан Гонгоржавын Галсандаштай хийсэн ярилцлагаас./2007.06.04./
Description of location :
Урдуураа гүвээтэй ,хойшоогоо тал болж ирээд уул хад залгадаг. Зүүн Сухант,Баруун Сухант гээд уул,Зүүн хадаг Хулстай,Билүүтэй гээд задгай ус.Ховд нарийн Сухайт гэдэг дэрстэй задгай гол саарь .Түнхийн рашаан Салхитын Эрдэнэ уул зэрэг уул ус тахилгат газар энд олон байна.
GPS readings :
North 42° 57’ East 101° 30’
Estimated site dimensions (metres) :
Side1: 400 Side2: 400 Side3: 400 Side4: 400 Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
Энд одоо хийдийн зарим нэг дуган сүм бараг бүтнээрээ үлдсэн гэхэд болохоор байна.Сэргээн засах боломжтой туурь байна.Ихэнх сүм дуганыг нь нурааж өөр барилга байгууламж барихад ашигласан байна.Цэргийн анги байрлаж байсан тул бас цэргийн ангийн байшин барилгын туурь цөөнгүй байна.Галдан гуайн хэлснээр энд байгаа бүтэн дуган бол Ядамын дуган гэнэ. Бусдынх нь буурь өөр цэргийн ангийн барилга байшингийн буурьтай холилдон мэдэгдэхгүй болжээ.
Date of founding the monastery/temple :
unknown
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: unknown - Ярилцлагын дугаар:015
Огноо нураагдсан:: Distroyed - Ярилцлагын дугаар:015
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Monks in Old Temple :
500 monks
500 monks
Form Number :
ӨГГТ 012
Survey Team :
Team E
Галсандаш
Oral History :
Жаалхүү
Oral History :