
Khuukhen khutagtyn khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Khuukhen khutagtyn khuree,
Rinchen Number :
490
Rinchen Name :
Khuukhen khutagtyn khuree
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Khentii
Sum Temple located in :
Omnodelger soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
Mergen gunii khoshuu
Precis History(In Mongolian only):
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хүүхэн хутагтын хүрээ Хуучин Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т, Баяндэлгэр уулын энгэрт, баруун талдаа Зүүн баяны уул, Зүүн баяны гол, урдуураа Дэлгэр овооны уулаар хүрээлүүлэн уг хүрээ оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Өмнөдэлгэр сумын Хүүхэн хутагтын хүрээ буюу Дамчойжүрмэдлин хийд нь Баяндэлгэр хэмээх газар суурьшиж байсан бөгөөд 1705 онд анх байгуулагджээ. Уг хийд нь 44 сүм дуган, Цогчин, Жүд, Мамба, Суварга, Улаан сахиус, Дүйнхор, Зод, Дэгчилэн, Ламиран, Шадивлан, Дондовлин, Лха, Ёго, Доржсэмбэ, Гадуд, Гүнрэг, Дамчойлин, Манал, Чойнхор гэсэн 19 дацантай, 143 ламтай, хоёр бархантай, 20 жастай хүрээ байжээ. Аман эх сурвалж: Энх Амгалангийн 44-р оны (1705 ) хөхчин дахиа жил мэргэн гүүний хөшөөний хошинго ( одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг ) хэмээх газар Халхын Өндөр гэгээн, Далай сэцэн хан тэргүүтэй олон ноёд их бага дуган сүм байгуулан түй мандал өргөсөн нь Хутагтын хүрээний үүсэл болжээ. Өндөр гэгээнтэн өөрөө “Дамчаачоймборлин “ ( Дамчаа жүр мэдли ) гэсэн нэр соёрхож анхдугаар дүрийн лам Балжирсамбууд ширээт цол өгч, нийт 4 аймагтай болгосон нь хүүхэн хутагтын хүрээ гэж олонд алдаршсан байна. Хүүхэн хутагтуудын даншугт дурдсанаар, нийтдээ хутагтын 7 удаагийн дүр тодорсон ажээ. Тэдгээрийг дурдвал: Хүүхэн хутагтын анхны дүр Балжирсамбуу, удаах дүр Цэдэвлувсанданзан, гутгаар нь Лувсанжамбалдагва, дөтгөөр нь Лувсанжигмэджалцан, тавдугаар нь Лувсанжалцан, заргадугаар нь Лувсанжалцандашням, долдугаар дүр нь Жамъянданзандамбийжалцан нар юм. Хүүхэн хутагт нь Халхын Сэцэн хан аймагт ихээхэн нөлөөтэй том хутагтын нэг байв. 1927 он хүртэл Биндэръя хан, Хутаг хайрхан, Батхаан, Баянмөнх дөрвөн алдарт овооны их тайлгыг Хэрлэнгийн хойд биеийн хошууд ихэд шүтэж, Хүүхэн хутагт Жамъянданзандамбийжалцан, Бэрээвэнномуунхан Найдансүрэн тойн цорж Гомбочогдон гарын гурван хувилгааны аль нэгээр ёслуулдаг заншилтай байсан ажээ. Хүүхэн хутагтын хүрээ анх байгуулагдсанаасаа хойш 1937 он хүртэл 232 жил хурал номын үйл ажиллагаа нь үргэлжилсээр байсан юм. Тус хүрээ нь Жүд, Ламрим, Дүйнхор, Ёга, Зод, Лого, Доржсамбаавий, Пэрэв зэрэг 10 дацан цагаан суврага Номч номуун хан, Улаан сахиус, Бурхант, Хөндлөнгийн шүтээн зэрэг 4 сүм суврага тахилын газартай. Гүнгэргийн зэрэг 6 аймаг, нийтдээ 26 дуган, 22 жас, 231 ламтайгаар шашин номын үйл ажиллагаагаа явуулж байжээ. Холбогдох эх сурвалж: Хөвчийн Жонон вангийн хошуу, М.Пүрэвдорж, Өндөрхаан 1993 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хүүхэн хутагтын жодын хурал Хуучин Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Баяндэлгэр уулын энгэрт, баруун талдаа Зүүн баяны уул, Зүүн баяны гол, урдуураа Дэлгэр овооны уулаар хүрээлүүлэн, Хүүхэн хутагтын хийдээс дээш 1 км орчимд, уулын өвөрт Хүүхэн хутагтын жодын хурал оршиж байжээ. Хойд: 47 53 095 Зүүн: 109 24 317
Description of location :
This site occupies a range that is a mixture of both open valley and mountains. It is enclosed by Bayandelger mountain, a mountain named Zuun Bayanii Uul and a river, Zuun Buyan, in the west. East of the site is a mountain extending from Bayandelger Mountain. The site is 25 km. southwest of the sum centre.
GPS readings :
North 47° 45’ East 109° 35’
Estimated site dimensions (metres) :
Side1: 18 Side2: 14 Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
A stone foundation remains on the site.
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Monks in Old Temple :
not clear
not clear
Form Number :
ХЭРД 076
Survey Team :
Team F