Gilberiin khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Gilberiin khiid ,Gandanchoinpellin,
Rinchen Number :
529
Rinchen Name :
Gilber khural
Type of Temple :
Monastic School
Aimag Temple located in :
Khentii
Sum Temple located in :
Dadal soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
Khovchiin Jonon vangiin khoshuu
Precis History(In Mongolian only):
Хэнтий аймгийн Дадал сумын Гилбэрийн хийд Гилбэрийн хийд буюу Ганданчойнпэллин хийд нь Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, ойн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Баянгол хэмээх газарт, урдуураа Бөртө Өндөр уул, хойд талаараа Цагаан Тэнгэр уул , баруун талаараа Хярхан гол, Хааны эрүү уул, Баянхан уул, зүүн урд талаараа Жаргалант, Буурлын шил хэмээх уулсаар хүрээлүүлэн оршиж байжээ. Аман эх сурвалжид:Хоёрдугаар богд Лувсандамбийдогмий /1724-1757/ монгол орны төр шашны мандан бадрахад ивээл тустай газар хаана байгааг олж мэдэж ир хэмээн зүүн, баруун, өмнө зүгт шинжээч нарыг зарлиг гарган явуулсанд баруун ба өмнө зүгт явуулсан шинжээч нар 20 гаруй хоног яваад ирэхдээ сайн газруудыг олж мөргөлийн газруудыг байгуулсан байна хэмээн айлтгасан гэдэг. Зүүн зүгт явсан хүмүүс сар гаруй хугацаанд явж ирэхдээ Сэцэн хан аймаг Гилбэр харуулд өргөлийн таван данраг бүрдсэн газар байна. Ойр орчинд мөргөлийн газар байхгүй, хил харуулын айлууд тархан нутагладаг газар байна гээд шинж байдлыг тайлбарлаж өчсөнд Богд ламтан дахин 5 шинжээч гаргаж Төвд шинжээч нэгийг нэмж томилж 6 хүн хоёр хэсэг салж яваад үзсэн газраа сайн нягтал Онон мөрний “Уулзар” гэдэг газар уулзаж газар орныг хамтран шинжиж 32 хоногт багтаж ирэхийг зарлигджээ. Шинжээчид хоёр хэсэг болж Хэрлэн, Онон мөрний хоорондох нутгаар явсаар газар шинжиж болзоот газраа хүрч уулзалдан хамтран гол мөрнийг өгсөн явахаар болж ойр харагдах Балж голыг өгсөн явахад ус шавар ихтэй ч явсаар цөөхөн малтай айлд хүрч мэнд усаа мэдэлцэн танилцаж нутаг усны сайхныг үзэж буян ихтэй олон түмний дэмээр буяны мөр барьж явна. Танайх аль хошуу, хэнийх гэдэг айл вэ? хэмээн мэнд усаа мэдэлцэн яриа эхлэхэд Сэцэн хаан аймаг Гилбэр харуулын Галдан гэдэг айл “Гаднаас айх аюулгүй, дотроо амар амгалан байх төрийн алба хааж байдаг айл” хэмээсэнд Гилбэр гэж юу гэсэн утгатайг Төвд шинжээч асуувал гэрийн эзэн “төр улсаа хамгаалдаг сумны үзүүрт байдаг төрийн тугны оройд ч байрладаг зүйл” гэж хэлсэн нь хүмүүст таалагдаж , нутгийн нэр Баянгол гэхэд хавийн ус голын нэрийг асуун ярилцсаар нар гарах зүгээс эх авч нар жаргах зүгт урсаж байгаа билэгтэй нэр юм. Билэг дэмбэрэлтэй сайхан нэртэй гол байна. Хорхног голд нийлдэг нь ч сайхан нэртэй юм. Өмнө байгаа уулыг Бүртийн өндөр гэдэг үүнийг бүргэд гэж сонсож хойноос орсон амыг Өргөөтэй гэх мэтээр нэр хэлбэр дүрсийг сонсож, явж өндөр дээрээс харж шинжиж орчныг үзэхээр явж айлын зочломтгой сайхан зантайг магтан явцгаасан байна. Бурхан халдун, Шургацай хан ,Тэргүүн өндөр зэрэг уулсыг ажиглан үзэж, Өргөлийн таван данраг бүрдсэн газар хэмээн үзсэн нь: 1. Дэшиг манжи дорм- Модтой уул 2. Шадаг манжи дорм-Гурвалжин уул 3. Замботивийн шалцай-Бөөрөнхий нүцгэн уул 4. Загабади манпад-Баруун урагш харсан үзүүр уул 5. Зама хүжийн сэржим- Гүнзгий тунгалаг устай нуур, эргэн тойрон цагаан зандан /хус/ модоор эмжээрлэсэн нь сонин содон ажгуу. Орчин тойрны газрын шинж: 1.Өргөлийн таван данраг бүхий газрын өмнө нь байгаа уул нь далавчаа дэлгэж буй бүргэд-хангарьдын шинжтэй. 2.Өрнө этгээдэд үдийн нар чиглэн урсаж амьтан бүхний хоолоо цуглуулдаг уут саваар нэрлэгдсэн Хорхног гол урссан нь элбэг дэлбэг байхын бэлгэдэл төгс 3.Наран ургах зүгээс жаргах зүг урсаж голд нийлсэн Баянгол урссан байгаа нь 4.Данраг бүрдсэн уулын оройд луу хэвтсэн мэт гүнзгий жалгатай луугийн сахал уу суул үү гэлтэй төгөл мод ургасан байгаа 5.Баруун өмнө бяцхан толгодод хүчит зааны толгой мэт чулуу газраас цухуйсан 6.Баруун умард орой дээр нь орд харш, сүм дуган мэт байц хад, арслан хэвтэж байгаа мэт Бурхан халдун уул байгаа 7. Тэргүүн өндөр, Эрдэнийн толгой, Цагаан тэнгэр өргөөтэй буурал, Жаргалант гэх зэргээр нэрлэгдсэн уул усны бүхий л сайхан шинж бүрдсэн төр улс өөдлөн мандахын шинж бүхэн бүрдсэн газар хэмээн үзэж Богд ламтанд айлдсан гэдэг. Хоёрдугаар Богд Лувсандамбийдогмий хүрээний ламыг томилон гурван эрдэнэ номын дүр данраг бүрдсэн газар илгээсэнд эсгий газар барьж 1748 он /шар луу жил/ мөргөлийн газар байгуулжээ. Манжийн дарангуйлал, төр усын дотор хямрал тэмцэлтэй байсан, хоёр, гуравдугаар Богд таалал болж хийд байгуулах ажил удаашралтай болжээ. Дөрөвдүгээр богд Түвдэнваанчиг /1776-1813/ олон тооны сүм хийд байгуулахаар хүчин зүтгэж Богдын мэдлийн 33 хийдийн нэг Гилбэрийн хийдийг байгуулах, өмнөх Богдуудын тогтоосон газар хийд байгуулахыг Сэцэн хаанд уламжилсанд Цэцэн вангийн хошуу ноёнд хариуцуулахад модон жижиг дуган бариулж сүмийг Зүүн хүрээний лам Лувсанноровжамц толгойлж цагийн хуралтай болгожээ. Долдугаар богд Лувсантүвдэнваанчигийн үед Богд мэдлийн Гилбэрийн хийд нэртэй болжээ. Гилбэр харуулын цөөн лам нар оролцон тогтмол хуралтай болж толгойлж байгаа Зүүн хүрээний лам “Вангай багш” хэмээн алдаршсан гэдэг. Түүний шарилыг бунхалсан суваргыг 1942 онд нурааж устгасан юм. 1818 онд Зүүн хүрээнээс залагдаж ирсэн Лувсан-Эрдэнэ толгойлон хоёр дахь модон дуган бариулж хурал өргөжсөн ба хийдийн гол шүтээн Гомбо Махгал, Очирваань, улаан сахиус- Жамсран бурхдыг байрлуулж Гилбэр харуулын лам зайсан толгойлох болжээ. Гилбэр харуулынхан манжийн амбан ноёдыг хийддээ ирүүлдэггүй Хантавт, Сэрүүн, Галттайгаас шавар ус их жуузаар явахад бэрхтэй хэмээн шалтаглан зөвхөн зайсан занги тайж нар угтан очиж уулзаж ёслол хүндлэл үйлдэн, төлөөний монгол ноёд зүүн харуулыг эргэдэг байжээ. Хамгийн сүүлд 1908 он /шороон бичин жил/ Манжийн хүрээ амбан Хан тавтад ирж зүүн тийш өнгөрөх болсонд Хорхног гол үертэй байсанд тойруу замаар очиж уулзаж харуулын ноёд Хорхногийн баруун дэнжид асар майхан барьж голын усны үерт үндэстэйгээ том модод урсаж байгааг харуулан явж болохгүйг ойлгуулан хоёр хоног байрлуулаад хийдийн лам нар хойноос нь сор хаяж дахин Манж хятад ноёдыг ирүүлэхгүй байх зан үйл гүйцэтгэсэн ажээ. Одоо ч амбан нэртэй голын тохой байгаа. Гурван хоног гүрэм хийж сор хаяж байсан нь Гилбэр харуулын лам нар бүгд Манж хятадыг эсэргүүцэж байсан тэмцлийн хэлбэр гэлтэй. Онон Балж голын саваар нутагладаг хүмүүс эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан олон баримт дурьдаж болно. Эрт цагаас энэ нутгийнхан Мөнх тэнгэр төрийн сүлд, орон дэлхий, онгон тэнгэрт сүсэгтэн тахилга тайлга үйлдэж цацал өргөдөг заншилтай байсан нь 1600-аад оны дунд үеэс шашны бурхан шүтээнд шүтэх болж бөөгийн онго шүтээнд тайлга үйлдэх заншил орхигдож, сүм хийд мөргөлийн газар байгуулагдаж эрэгтэйчүүд сүм хийдэд шавилан суух болсон байна. Богд хаант Монгол улс байгуулагдаж харуулуудыг татан буулгаж харуулын айлууд уугуул нутаг уруугаа нүүцгээж Цэцэн вангийн хошууны айлууд Гилбэрийн харуулын хийдийн нэг дуганыг зөөж явсан ба үлдсэн нэг сүмийг буулгахаар хошуунаас ирсэн хүмүүс дээврийг эвдэн задалж байтал нэгнийх нь ам хамраас цус олгойдож ухаан алдан хэдэн хүн муужирч унаж сандралдан хийдийн шүтээн хилэгнэв үү хэмээн айцгааж үлдсэн цөөн айлууд, оросоос нүүж ирсэн цөөн хамниган айлын хүмүүс адуу үхэр өгч дуганыг худалдан авч 1918 онд сэргээж мөргөлийн газрыг байгуулсан байна. Хийдийг сэргээн босгоход Рэнчин да лам ихээхэн зүтгэл гаргаж цагийн хурлыг тогтмол болгосон гэдэг. Цэцэн вангийн хошуунд нүүж очсон “Бүдүүн” хэмээх Навааны 7 настай хүү муужирч унах өвчтэй болж хошууны бариач оточ маарамба лам нар эмчилж чадахгүй арга барагдаж Манзушир хутагтад очиж аврал эрэхийг зурхайч авралдан явуулсанд хүү Лувсандоржийг Манзушир хутагтад мөргүүлэн аврал эрсэнд хэн та нарыг нүү гэж албадсан юм. Хоноггүй Гилбэрийн хийд бараадан нүүж оч. Хийдийн сахиул болох ёстой хэмээн аврал буулгасанд зуны аагим халуунд 8 хоног тэмээн тэрэгтэй нутагтаа эргэж ирсэн гэдэг. Тэгээд хүүдээ сахил авахуулж хийдэд суулгасны дараа жил Манзушир хутагтын зарлигаар Гилбэрийн хийдийг өргөжүүлж сүм дуган бариулах лам нар халх, цахар, хятад нийлсэн хорь гаруй хүн тэмээ, үхэр, хайнаг хөсөгтэй ирж хуучин сүмийн хойхно шав тавьж дуган барьж 1920-1922 онд Цогчэн, Чойр, Дүйнхор, Манба дацангуудыг гоёмсог сайхан барьж дуусгасан ба хуучин жижиг дуганыг Зод, Дара эхийн сүм болгон үйл ажиллагаа явуулж байв. Манзушир хутагт тусгай лам томилон Лувсандорж хүүг гол шүтээн Гомбомахагала бурханы чойжин болгох сургууль хийлгэх ажлыг 45 хоног хийлгэж, найман настай хүүд өмсгөх чойжингийн өмсгөл хэрэглэлийг шинээр хийлгэж сахиус оршоох номын багш хоёр ламыг бэлтгэсэн гэдэг. Чойжин буух ажлыг удирдуулахаар Балданбэрээвэн хийдийн чойжин, Богдын хүрээний чойжин гурван хүн ирж /лам/ дүвлэсэн аж. Хийдийн лам хуврагуудыг анги болгон ном хурлын дэг журмыг сургахад багшлах лам нарыг Бэрээвэн, Ламын хүрээ, Гандан, хилийн араас Ага, Цүүгэл, Цэрц зэрэг хүрээ хийдээс номын эрдэм бүхий лам нарыг урин залж ирүүлж 45 хоног сургууль хийсэн байна. Ганданчойнпэллин дацанг гол болгож Гомбомахагала бурхныг хуучин хэвээр сахиус болгон байрлуулж “Юм” ын 16 ботийг шүтээн болгон жил болгон хурж байх болж, хийдийн жасыг байнга ажилладаг болгожээ. Лам зайсан, лам Найдан нар ширээт болж Чойжингийн багшаар Балдан лам / Далай вангийн Санжаа умзад / Гилбэр харуулын / Гэсгүйд Давга гэвш, Хожим нэмж Жамъяан давга, Маниа, Жамба /Магдаан/ нар томилогдож 4 гэсгүйтэй болж өргөжсөн байна. Төв Гандангийн жишиг ая данг тогтоожээ. 108 боть ганжуурыг залж шинээр Ганжуур жасыг нээж, хоёр жас ажиллах болов. Хуврагуудад гэнэн, гэцэл сахил хүртээж хадаг, шидувт хувааж анхны номын сургалт явуулдаг Чойр, Манба, Тарнийн, Зурхайн гэх мэт дамжаа хичээллүүлж байжээ. Төвд, монгол бичгийг зэрэг заадаг байв. Зурхайн дамжаа төгсөгчид Ламын хүрээний зурхайчаар шүүлгэж лит бичих эрх олдог. Цохонд уулаар цэг болгон жил бүр цагаан сарын өмнө нутгийн литийг зохиож байжээ. Зурхайч болсон хүн цөөхөн байдаг. Мамба дацангийн дамжаа төгссөн хүн байгаагүй. Гэвш,гавжийн дамжаа барьсан хүмүүс нилээд тоонд хүрсэн. 1936 онд гавжийн дамжаа 12 хүн барьсан. Зарим нь өргөл өргөж, ном багатай ч гавж нэр авсан ба гэвш болсон есөн лам эрдэм ном сайтай лам нар байсан гэдэг. Зодын дуганд зодоч Гэндэн лам багшлан цөөхөн лам, 20 орчим залуу бүсгүй хандмаа болж хоёр жил орчим Зод, Дарь эхийн сүмд хурж байгаад цагийн эрхээр хурал нь зогссон юм. Дүйнхорын дуганд 10 орчим лам хурдаг эмэгтэй хүн ордоггүй байсан. Тарни ёгын дамжаа төгссөн хүн сонсогдоогүй, цөөн лам зурхайч болсон байх гэдэг. Чойр, Цогчэн дуганд олон ном хурдаг байсан, Чойрын лам нар орчуулах ном бичиж бүтээх, гар урлалын талаар сурч алт мөнгө, модны дархны мэдэгдэхүүнд сурсан. Гавж гэвш болж байгаа лам нартай хүрээ хийдүүдээс эрдэмтэй лам нар ирж ном хаялцан маргалцаж хэлэлцдэг гэнэ. Хийдээс холгүй жижиг нуурын хөвөөнд байр засаж 9 хонгор шарга морь унаж ёслол үйлдэж түгээл түгээж буян үйлддэг байсан газар байдаг. Майдар эргэх: Зуны сүүл сарын битүүн /30/-нд дөрвөн дугуйтай тэргэнд мухлаг дотор ногоон морь, Майдар бурхан байрлуулж, дуганаас өмнө зүг хүмүүс явганаар түрэн явахад лам нар цан дэлдэн, дамар хонх, дун лавай, яйчил дуугарган уншлага уншин явж хийдийн дөрвөн зүгт зогсоход мөргөлчид мөргөл хийж, мухлаг дотор суусан лам хадаг уясан сунтаг буюу судраар мөргөл үйлдүүлж, өргөл хандивыг хүлээн авч хийдийн горломыг бүтэн тойрч наран жаргах үеэр эргэл хийх ёслол завсарлана. Шинийн нэгний өдөр морь уралдах, бөх барилдаж, сур шагай харваж баяр наадам хийдэг байсан бөгөөд мөргөлчид олноор цугларч мөргөл хийдэг байжээ. Хайлан хурах: жил бүр гэлэн гэцэл сахилтай хүмүүс Баянголын хөвөөнд байгаа овоо чулууны дэргэд өглөөний нарнаас өмнө хурж нар мандмагц хонх дуугарган явж сүмд орж хуран орой шөнийн цагаар үдэш түмэн зул Хорхног голын хөвөөнд асааж хурж улмаар түмэн гэлэнгийн хуралд төлөөлөгч явуулж оролцуулж байсан байна. Гилбэрийн хийдэд Маанийн бүтээл, Тавьд Цэгмидийн чого, Аюушийн цэвээн тавих, 10 хангал, Найдан чого гэх мэт сар улирал, жилийн олон хурлууд хурж, мөргөлчид очиж буян үйлдэж байсан. 1937-38 онд лам нарыг баривчилж сүмийн ном судар, бурхан шүтээнийг эвдэж шатааж устган сүм дуган байрыг сумын сургууль, хүн, малын эмнэлэг, улаан гэр болгохоор зөөж олон жилд сүсэгтэн олны бүтээсэн соёлын өв болох зүйлүүд устгагдсан байна. Ганжуурын 108 боть бусад олон ном судруудыг овоолон шатаахад бүрэн шаталгүй хавар намрын салхинд хэдэн жил хийсэж байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Дөрвөн дуганы багана холбоо, мод, Богдын морины уяа хэмээх ногоон будагтай-чийга хэмээх 7 алд өндөр мод зэргийг дээд газрын тушаалаар түлшинд зөөж олон тооны том жижиг хүрд суваргуудыг нурааж эвдсэн. Гилбэрийн хийд бол Дадал сумын нутагт байсан таван сүм дацангийн хамгийн том нь юм. Гилбэрийн хийдэд байсан эрдэм номтой лам нараас заримыг нь нэрлэвэл: Тогоогийн Санжаа унзад /халх/, эм барьдаг, зурхайч, чойрын ном судалсан. Эрдмээр гайхагдсан. Мяндаг тушаал байгаагүй. 66 насандаа цаазлагдаж хэлмэгдсэн. Ба лам хэмээн алдаршсан Далай вангийн харъяат Балдан таван ухаанд мэргэжсэн. Мяндаг тушаалгүй, нэг шавьтай лам 1936 онд таалал болсон. Давга гэсгүй /халх/ манба, зурхай судалсан эм барьдаг. Цогчэн гэсгүй 56 насандаа таалал төгсжээ. Дугар, нямба хийж байсан газарт нь булаг ундардаг уулын оройд нямба хийж жотгорынхоо хаяанд булаг ундруулж “Баянхааны лам” хэмээн алдаршсан лам. Хийдэд цөөн жил шавилан сууж хөдөөх айлын олон хүүхдэд монгол, төвд ном заасан. /Баргажин лам/ 54 насандаа таалал болжээ. Дагва хувилгааны гэлэн хэмээх алдартай. Олон шавьтай хамниган лам. Төвд, монгол, орос бичиг үзэж бурхны сургаал ёс журмыг үзсэн гэлүгба ёсыг чанд баримталдаг 73 насалсан. Цанид хэмээх олонд алдаршсан Дагва гэвш хорь буриад лам. Чойрын номд нэвтэрхий гэгдсэн Дамдин, Данзанравжаа гэх мэт гавж шавь Чойдорж, Дамба, Чойваанчиг зэрэг шавь нар нь сумандаа алба хашсан хүмүүс болсон. Ламжав гэвш хорь буриад. 22 нас хүртлээ хорь буриадын дацанд шавилан гэвш болж эрдэм сурахаар Оросын газар зүйн эрдэмтэн Монгол, Төвд орноор аялахад ажилчнаар явж Төвдийн Лхас, Энэтхэгийн Дэли, Дармасэд, Хайдарвад зэрэг хотууд, бурхны орноор мөргөл үйлдэж шавилан суух болоход цагаан толгойгоос өөр үзсэн зүйлээс хэтрэхгүй тул Английн далайн хөлөг онгоцонд мөргөлчин ажилчин болж Малайз, Сингапураар дамжин олон сар аялсаар Хятадын Шанхай хотод газардаж хуралчин хүмүүсийг дагалдан Бээжингээр дамжин Манжуур хүрч улмаар Орос, хорь буриадад буцаад дацанд түр суугаад Монголд ирж Гилбэрийн хийдэд хэдэн жил шавилан суусан монгол, төвд, орос хэлтэй ядуу ламын данстай байгаад хар болж малчин, манаач зэрэг ажил хийж байгаад 74 насандаа өөд болжээ. Равжаа гавж нь хорь буриад лам. Гончигжав, Гочиглодой гэдэг хоёр шавьтай. Танжийн Лэгдэлшийрав, Чойдор /хорь буриад/ хойд Түвдийн Гумбум, Бадгар, Лхас хотод 12 насандаа эрдэм сурахаар явган явж 16 жил суралцаж гэвш болж ирээд хийдэд шавилан сууж байгаад 37 насандаа баривчлагдаж Орост цөлөгдөж хэлмэгдсэн. Самдан гэвш,Нямбуу гэвш нар хорь буриад. Номгон Дорж зодоч. Нямба хийж хий биетүүдийг харж үзэж салгалдаг болсон. Улааны шашны ном судалсан лам. 1934-35 онд хар болцгоосон. Дорийн Шарав зодоч, нууц тарнийн ухаан нямба хийж судалсан, шашны хөгжмийн зэмсгийг бүрэн бүтэн мэддэг /хамниган лам/ бурхны зэмсэг буруу дуугаргаж , алддаг гэж дургүйцэн 1933онд хөдөө гарч76 насандаа өөд болсон. Дашийн Балбар /хамниган/ Гилбэрийн хийдэд шавилж чойр, зурхай судалж байгаад эрдэм сурахаар Ламын хүрээ, Бэрээвэн, Хүүхэн хутагтын хүрээ, Гандантэгчинлэн, Амарбаясгалант хүртэл хэдэн жил явж анги гэгдсэн лам нарт хавчигдан эрдмийн төлөө яваад 1938 онд хар болж мал маллаж нэгдэлд малчин, санетар мэт ажил хийж байгаад 1980-аад онд өөд болсон. Давгын Дамбажунай, Ядамын Норов, Яндагийн Шаравсамбуу, Шар Жанцан /халх унзадууд/ зурхай чойрын ном судалсан. 1937-38 онд баривчлагдан хэлмэгдсэн байна. Сэндэний Балдорж тарнийн ёс судалж, Пүрэв сум гүйлгэх эрхийд харах зэрэг увдис үзүүлдэг ядуу лам байсан. Хар болж мал маллаж амьдарч байгаад 1969 онд өөд болсон. Цэвээн , Гончигсүрэн /хамниган/ судас барьж өвчин оношилж нутгийн цэцэг ургамал ашиглаж эмчилдэг байсан. Ядуу амьдралтай. 1958 онд нас баржээ. Сүрэн гэлэн /хамниган/ эрдмийн мөр барин 14 наснаас Түвд, Балба, Энэтхэг, Түрэг, Орос, Халимаг зэрэг орноор явж эрдэм сурч Баруун Зууд гэлэн болсон. Уран дархан, тарнийн ухаан судалж 3-р богдод бараалхан явсан газрын сонин ярьж сархад хувааж Богдын ногоон орд байгуулах ажилд заавар өгч “Арын цагаан лаврин” хэмээх нэр олж байсан лам Гилбэрийн хийд, Хэрийн жацанд очиж хуралд суудаг байсан. 1930 оны үед таалал болжээ. Сүрэнгийн Данзанням / хамниган гавж/ монгол, төвд, орос, манж бичиг мэддэг хинди хэл үзэж байсан. Чойр зурхай судалж байсан. 1930- аад онд Гилбэрийн залуу лам нарт монгол бичиг зааж, латин бичиг өргөхөд санаа тавьж зарим лам нарт зааж байсан. Бие даан бичиг сурч болох дууриалыг үзүүлж байжээ. Бэрц, Ага, Цүүгэл, Гилбэрийн хийдэд ном эрдэмд суралцан 1936 онд “Гавжийн дамжаа буян бодож барьж” ном хаялцахад өөр хүрээ хийдээс ирсэн лам нарт гайхагдаж байсан гэдэг.1937 онд Хэрийн дуганд хуралд сууж байхад баривчилж эсэргүү хэрэгт холбогдуулан цаазаар хэлмэгдүүлсэн. Ямар ч хэрэг хийгээгүй байхад цааз дуудлаа хэмээн эсэргүүцсээр байсан гэдэг. Эрдэм ном сурахад өөрийнхөө оюун ухаанаа дайчилсан хүн. Гавж нар: Намсрайн Гэндэн, Хаймцог, Лэгцэг, Бадам, Д.Базар, Р.Бадам, Т.Зундуйдам, Ц.Чойнбил, Даржаа болон аграмба Аюур. Гэвшийн зэрэгт хүрсэн: Б.Бадрах, Д.Гончиг, Ё.Дамбажамц, Ж.Тавдан, Д.Жамц, А.Лувсанжамц /бурхан бүтээдэг зураач/ Н.Дамбий, Ж.Чойнжуур, Ё.Жимбэгомдо, Ц.Лувсан болон Баруун Зууд аранзэгва (аранжамба) болсон Чо.Дамбий нар 1930-аад онд баривчлагдаж хэлмэгдсэн байна. Таргалин Шарав /хамниган гэвш/ их унзад. Уран дархан чойрын ном судалж, унзад бүдүүн баргил хоолойгоороо олонд гайхагдаж байсан. Гадаа гарч хар болж мал маллан амьдарч байгаад баривчлагдан хэрэг хийгээгүй учраа гаргасаар үнэнийг олохыг учирлаж ярихыг нь тоохгүй цаазалсан гэдэг. Дамбын Гончиг - буян үйлдэж байна хэмээн залбирч есөн эрдэнийн зүйлээр ном бичсэний төлөө 1938 онд хэлмэгдсэн. Гилбэрийн хийдийн зодын /дара эхийн/ сүмд Жамъяны Гэндэн багштай цагийн хурал байв. Улааны шашны ном судалсан. 1938 онд баривчлагдаж хэлмэгдсэн юм. Шавь нар нь: Дорийн Шарав гэлэн, З.Галсан, С.Дэнчин, Ц.Лувсаншарав, П.Самбуу, Д.Зундуйдавга, Е.Шатар. Гэнэн сахил хүртсэн: О.Даваа, М.Ширнин, С.Нанзад, Ю.Сэжид, М.Цэен нарын 20 орчим бүсгүйчүүд байсан ба нам залуучуудын эвлэл байгуулж сахилаа орхин зодын хурал нь зогссон байна. Гилбэрийн хийдийн ширээт нар 1900-1937 1. Гилбэр харуулын лам зайсан ИШ 2. Гилбэр харуулын лам Найдан 3. Гилбэр харуулын П.Дагва 4. Гилбэр харуулын Санжаа унзад 1927 5. Онон хошуу Гунгаа 1930 6. Онон хошуу Сүрэг гэлэн 1931 7. Дадал сум Жамъян гэвш 1932 8. Баян сум Цанид лам /чойрын номч/ 1933 9. Дадал сум Равжаа гавж 1934 10. Баян сум Санжаал Гэндэн 1936-37 11. Дадал сум хазгар Шарав 1938 Нярав байсан зарим хүмүүс 1. Гилбэр харуулын Чүлтэм хүнд 1900-20 2. Гилбэр харуулын Да Гомбодорь 1921-22 3. Гилбэр харуул /Дадал/ Жамъян 1923-24 4. Санжид 1925-28 5. ............................................ 1928-35 6. Дадал сумын Жамбын Чүлтэм 1935-193 Гилбэрийн хийдийн цагийн том хуралд оролцож байсан зарим лам нар 1. Бадаагийн Данзан Улзаас 2. Эрдэнийн Гунгаанямбуу буриад 3. Гунгаарагчаа буриад 4. Эрдэнийн Гүтэв гэвш 5. Мятавын Гэндэнжав Хэрийн дуган 6. Завын Даваа Хэрийн дуган 7. Дашцэрэнгийн Данзан Хэрийн дуган 8. Лувсандорж Хэрийн дуган халх 9. Ёндоны Дамбажанцан Хэрийн дуган 10. Ёндоны Жимбэгомбо Хэрийн дуган 11. Гэндэний Жамбалжамц Хэрийн дуган 12. Төрөлийн Зундуйдагва гавж Хэрийн дуган 13. Сономын Гэндэн /Зондог/ 14. Равданы занабазар /эрхийгүй/ буриад 15. Сугрын зундуй халх 16. Жамбалын Лувсанцэрэн халх 17. Цэрэний Наваанчойдог улз халх 18. Дара эхийн Наваан лам улз халх 19.Чойжилийн Наваан хэрийн дуган халх 20.Лувсаны Равжаа гавж улз халх 21.Чойн Самдан хярхан 22.Цэвээний Чанрав хэрийн дуган 23.Хадаасан Шагдар лам 24.Бадамын Чүлтэмпунцаг халх Гилбэрийн хийдэд байсан лам нар /1930-аад он/ Баруун аймгийн хороололд байртай нь: 1. Ба лам алдартай Балдан Далай вангийн халх 2. Пунцагийн Дагва гэсгүй халх 3. Тогоогийн Санжаа унзад эмч зурхайч халх 4. Бизъяагийн Осоржамц гүрэмч /жаал гэлэн/ халх 5. Цэдэний Лагцэг гавж хам 6. Осоо бага унзад халх 7. Саян гэлүн (хөгшин лам) хам 8. Егнин гэвш хам 9. Мээнтэрийн шагж гэвш хам 10. Авидын Хаймцэг гавж хам 11. Сандагийн Балдорж 9 эрдэнээр ном бичдэг хам 12. И.Жамъяндагва чогчин гэсгүй халх 13. Магдаан Жамба гэсгүй халх 14. Гончигийн Жалцан Унзад халх 15. Пэб Данзан бага унзад халх 16. Хасын Дандар унзад халх 17. Тарнич багш алдартай лам, Очирын Самбуу халх 18. Долоон хүзүү хочтой Наваан ядуу лам халх 19. Сэдэд лам бага унзад халх 20. Жигмидцэрэн унзад /чойр/ халх 21. Чойжилийн Цэвээн унзад /чойр/ халх 22. Суригийн Данзанням гавж хам 23. Сүрэн гэлэн /чойр/ хам 24. Жаргалын Дэчинжамц гавж хам 25. Цэрэний Лувсан унзад хам Зүүн аймгийн хороололд байртай нь: 1. Гомбодсоны Лэгдэн гавж хам 2. “Хувилгааны” хэмээх Дагва гэлэн хам 3. Чойвсүрэнгийн Дамбий хам 4. “Цанид” алдартай лам буриад 5. ... буриад 6. Гунгаа гавж буриад 7. Равжаа гавж буриад 8. Жаргалын шийрав их унзад хам 9. Моломын Чойжням бага унзад хам 10. Дамбын Гончиг есөн эрдэнээр ном бичдэг хам 11. Санжаал Гэндэн гавж ширээт хам 12. Жамъяны Гэндэн зодоч хам 13. Авраамын Лувсанжамц бурхан бүтээдэг хам 14. Цэрэндоржийн Лувсаншарав бага унзад хам 15. Чойжид ядуу лам буриад 16. Ламжав гэвш буриад 17. Жаргалын Тавдан гэвш хам 18. /Сэмээсэг/ Самдан лам 19. Навааны Лувсандорж /Гомбын чойжил/ халх 20. Данжийн Лэгдүншийрав, Чойдор гэвш нар буриад 21. Цэдэвийн Нанзад гэвш баргажин 22. Гомбын Лувсандамба халх 23. Самданы Лодой /Эваан Доной/ унзад халх 24. Хазгар хэмээх Шарав халх 25. Чогоогийн Лувсан-Ёндон халх 26. Жандалын Шаравсамбуу зурхайч халх 27. Бадрахын Наваанлувсан халх 28. “Зураач” Ойдов бурхан бүтээдэг халх 29. “Баянхаан лам” Арсланы Дугар баргажин 30. Данживан ядуу лам хятад Номын багшийн дэргэд байж шавилан суусан лам 1. Пунцагийн БадамжунайЦогчэн унзад халх 2. ЯдамынНоров Цогчэн унзад халх 3. Равдан их унзад халх 4. Гэндэний Лувсанжамц бага унзад хам 5. Цэвээний Чойдорж унзад халх 6. Гомбодоржийн жамъян унзад хам 7. Гончиглодой унзад буриад 8. Доржийн Жамъян унзад хам 9. Дамдины Балдансамбуу унзад хам 10. Лувсандорж хам Гэцэл сахилтай залуусын нэрс 1. Егининий Шатар 2. Доржийн Жамъян 3. Бадамын Дамба 4. Жүгдэрийн Содов 5. Гэндэний Лувсанжамц 6. Гэндэний Лувсандорж 7. Цэрэндоржийн Лувсаншарав 8. Хандын Шаравзундуй 9. Гончиглодой 10. Гончигжав 11. “Өөлгөр” Ойдов 12. Сандмаа Цэдэв Гэлэн сахил хүртэж хар болсон хүүхдүүд Юндэний Чойнваанчиг, Доржийн Дамба, Цэвээний Гэндэн, Доржийн Зундуйдагва, Гэндэний Балдандорж, Сүхийн Дорж, /ноорог/ Дамба, Егнийн Мянзаа, Дамдины Шивнин, “долоон хүзүү” Наваан, Егниний Самдан, Балданы Ёндонжамц, Палгайн Наваан, Намдагийн Түвдэн, Жаалаагийн Бадраа, Жасраны Осор, Пүрэвийн Лосол, Загдын Жигмэддорж, Долгорын Лувсаншарав, Шаравын Чүлтэм, Жамцын Лувсан, Өлзийн Лувсандамбийлдампил, Чойдогийн Ишдорж, Ойдовын Дамбийням, Жамбалын Цэдэндорж, Чойн Дамдинсүрэн, Бүрэний Дамдин. Хамгийн их холбоотой байсан хийд Хэрийн дуган, улзын лам нар байсан бололтой. Сэрүүн дуганы лам нар ирж байсан байна. Гавжийн дамжаа барих ёслолын үеэр мөн Лувсандоржийг чойжин болгох, хийдийг өргөжүүлэх үйлст Манзушир хутагтын завлиганз Их хүрээний Зүүн хүрээ-Вангайн аймаг, Балдан бэрээвэн , Ламын хүрээ зэрэг хүрээ хийдүүдээс гавж нар ирж байсан байна. Хилийн араас Бэрц, Цүүгэл, Самандаас эрдэмтэн цөөн тооны лам нар ирж лам хуврагуудын анги зиндаа болгон ном зааж сургаж Гилбэрийн хийдийг нарийн дэг журам тогтоож тогтмол хуралтай болохо тусалж ая данг Төв халхын Гандангийн жишгээр өөрийн өвөрмөц ая дан тогтоосон гэдэг. Холбогдох эх сурвалж: Гомбодорийн Цэрэндоржийн ярилцлага (1931 онд төрсөн Хэнтий аймгийн Дадал сумын өндөр настан)
Description of location :
The site is located in the forest range of Bayan Gol. South of the Bayan Gol is a mountain named Burtu Undur, at the back is a Tsagaan Tsenkher sacred mountain, in the west are the Kharkhan river, Khaany Eruu mountain and a worshiped mountain Bayan Khaan. Also west of the site is a worshiped mountain, Erdene Tolgoi, and in the east are Jargalant and Buurlyn Shil mountains. The site is located 26 km. north of the sum centre.
GPS readings :
North 48° 54’ East 110° 57’
Estimated site dimensions (metres) :
Side1: 16 Side2: 16 Side3: 11 Side4: 11 Side5: 17 Side6: 16
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
1. Main Tsogchen temple is at the southwest
2. Mamba & Matreya temple is at the back of Tsogchen temple
3. Choir temple is next to Matreya temple
4. Duinkhor temple is next to Choir
5. Ikh Jas (main storage ) is next to Duinkhor temple, Ganjuur kitchen house at the south
6. Dari Ekh church at the south
A stupa was built at the back of the monastery in 1990 and because the site base is still in good condition it can be easily measured.
Date of founding the monastery/temple :
1748 During the times of Manzushri
by Erdene da lama
by Rinchen da lama
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1938 was closed - Ярилцлагын дугаар:
Огноо хаагдсан: 1939 was destroyed - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
ХЭДЛ 098
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Г.Цэрэндорж Ч.Ган-Өлзий Г.Дашдэдэв Б.Дамба - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Төмөрбух Б.Аюурзана Г.Отгоннэргүй Лувсансодов - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1993 оны 8 сарын 20 - Ярилцлагын дугаар:
Monks in Old Temple :
100 monks
Notes :
In 1936, the monastery Dari Ekhi was home to about 30 monks led by Genden Jamiyan. The building, on the west of the monastery, was occupied by Buriad monks. Those who lived in felt-made gers, (Mongolians migrated from Manchuria and the Khalkh ethnic group), were originally from the western province. At the southernmost area of the monastery was a big stupa which was built in commemoration to a monk named Erdene Da of Vangat Province in the eastern State. This stupa was demolished in 1940. Erdene Da monk built Gilberiin Monastery in accordance to Bogda Khan’s order. The monastery is a centre of religious study and its Tibetan name is Gandanchoinpellin which means The Heaven of Joy in Mongolian.
Form Number :
ХЭДЛ 095
Survey Team :
Team F