Amarbayasgalant
Read in Mongolian
Name(s) of Temple :
Amarbayasgalant,
Rinchen Number :
308
Rinchen Name :
Amarbayasgalant khiid, Undur gegeenii khiid
Type of Temple :
Monastry
Aimag Temple located in :
Selenge
Sum Temple located in :
Baruun buren soum
Old Aimag Name :
Tusheet Khan
Precis History(In Mongolian only):
Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум. Амарбаясгалант хийд /өндөр гэгээнний хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Засаг Цэрэндондовын хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын хөндийд зарлигаар үйлдүүлж Жибзундамба хутагтад өргөсөн энэхүү Амарбаясгалант хийд оршдог.Монголын бурхан шашны томоохон төв болох энэхүү Амарбаясгалант хийд нь Халх монголын анхны шарын шашны хийд болох Эрдэнэзуу хийдийн дараа байгуулагдсан манай орны ууган хүрээ хийдүүдийн нэг юм.Амарбаясгалант хийдийг анх үүссэн байгуулагдсан нөхцөл шалтгаан хийгээд өргөжин дэвжсэн түүхийн тухай нэгэн эх сурвалж бичиг Улсын төв номын сангхийн гар бичмэлийн фондод эдүгээ хадгалагдаж байна.Уг бичигт “...Богд гэгээнтэн Лувсандамбийдогми Найралт Төвийн хоёрдугаар /1724/ он, хөх луу жил Халхын Хан уулын ойр Өгөөмөр хэмээх газраа Улсын эфү ван Цэвээндондовдоржийн гэрт эх хатан Цагаандарь Баяртаас хаврын дундад сарын шинийн нэгэнд үүр гийхийн цагт хувилгаан гарч мэндэлснээс буй.Эдүгээ гэрэл солонго тэргүүтэн элдэв зүйлийн сайхан билэг шинж өлзийтэй болсон гэдэг буй.Олон бүхнээр үзэн гайхамшигтай бишрэн залбирцгаасан гэдэг. Найралт Төвийн тавдугаар /1727/ он, улаагчин хонин жил Ибингийн газраа Зарлигаар сайд гаргаж хүүгийн мөнгө арван түмэн лан илгээж Жибзундамба гэгээнтнийг түүний язгуурын суусан Хүрээний газарт их хийд үйлдэж, хуврагууд цуглаж ном хэлэлцэж хурал үйлдсэн Далай лам, Банчин Эрдэнэнийн баруун этгээд оронд оршсоноор ёсчлон болгов. Богд Жибзундамба гэгээнтний арвангуравны сүүдэр ташаарсан Тэнэгрийн Тэтгэсний хоёрдугаар /1737/ оны улаагчин гал могой жил Гозун Төгсгөлт хуанди хишиг хүртээж Амарбаясгалант хийдийн гэрэлт хөшөө чулуунд Далай ламь Банчин Эрдэнийн Төвд газраа суух хууль ёсоор болгосон уг үүсгэлийг тэмдэглэж шагнав.Богд Жибзундамба хутагтын Хүрээ зүй нь Богд эзэн хааны бүтээлгэж шагнасан сүмд суулгаваас зохих бөлгөө.Гагцхүү манай Халхын нутгийн ард өөр өөрийн язгуурын нутагт хүрээ үгүй.Сүм бүтээсэн Ибингийн газар хэмээгч зах хязгаарын газраас ойр, баахан эмээлтэй бөгөөд өдгөө суусан Хүйн газар цэрэг суулгасан газраас дотогш нь нэг мянган таван зуун газар илүү алсалжээ. Хэрэв өчүүхэн хулгайчин чимээтэй болбоос жанжны захиаг үзэж Жибзундамба хутагтыг даруй Долоннуурын газраа нүүлгэж завдмуй.Богд Жибзундамба хутагтыг харгалзахад манай Халхын дөрвөн аймгаас гурван зуун цэрэг, Богд Жибзундамба хутагтын шавь нараас хоёр зуун цэрэг нийт таван зуун цэрэг, Богд Жибзундамба хутагтын шавь нараас хоёр зуун цэрэг нийт таван зуун цэрэг гаргаж засаг нэг, түшмэл хоёрыг гаргаж гаргаж өчүүхэн дайсны чимээтэй болбоос Богд Жибзундамба хутагтыг даруй харгалзан Долонннуурын газраа хүргүүлж болно.Зарлиг буулгасан нь: Халхын дөрвөн аймгийн туслагч жанжин, хан, ван, засгуудтай бүгдээр чуулган нийлж хянан хэлэлцэж хойт Хүрээний бүтээсэн сүм Ибэнгийн газраа зах хязгаарын газраас ойр баахан эмээлтэй бөгөөд Богд Жибзундамба хутагтыг эдүгээ суусан Хүйн газарт суулгая.Хэдүйгээр найрамдаж зохирсон боловч гэнэтэд санаа хувьсгаж өөр сэв шалтаг эрж болох тул Богд эзний дотоод засгийн түшмэл тэргүүлж монгол цэрэг таван зууг Богд Жибзундамба хутагтын дэргэд нэмж суулгая.Халхын цэрэг буй боловч өөр өөрийн нутаг нь хол ойр тул сэтгэл хуваагдах зүйл олон тул тэр тухайд татгалзан удаарч саатах нь магадгүй.Түшмэл манай мунхаг санаанд Халхчууд дотоод засгийн газар усыг сайтар мэдэхгүй бөгөөд бас дутагдах зүйл олон болно. Тэнгэрийн Тэтгэсний хориннэгдүгээр /1756/ он, улаан хулгана жил Хүрээний газарт наймдугаар сарын хориндөрвөнд Чингүнжавын самуун өдөөсний хойно Гозун Төгсгөлт хуандигийн Зарлигийн дагаж бүхий Халхчуудыг сургаж хөлсгөн самууран цурхирагсдыг тохинуулан суулгав.Сайшаалтай Ерөөлтийн хоёрдугаар /1797/ он, улаагчин могой жил Богд Жибзундамба гэгээнтэн бээр Амарбаясгалант хийдэд гурван зүйлийн ном бүтээв. Сайшаалтай Ерөөлтийн арвангуравдугаар /1808/ он, шар луу жил Бүрэн Засагчийн гуравдугаар /1864/ он, хөх хулгана жил, мөн дөрөвдүгээр /1865/ он, хөхөгчин үхэр жил Богд Жавзундамбын гэгээнтэн Амарбаясгалант хийдэд удаа дараа залрав. Амарбаясгалант хийдэд Бүрэнт Засагчийн хоёрдугаар /1863/ он харагчин гахай жил Чойр дацан байгуулж, Бадаргуулт Төрийн арваннаймдугаар /1892/ он хар луу жил гавжийн мяндаг олгох болжээ...” хэмээн бичсэн байна.20-р зууны эхээр Амарбаясгалант хийдэд 1000 гаруй лам сууж хурдаг байсан бөгөөд өдөр бүрийн байнгын хуралтай 30 гаруй сүм дугантай байжээ.Хийд хүрээг дагаж суурьшсан энгийн айлуудын гэр хороолол мөн Хятадын пүүс мухлагын салбар байсан гэдэг.1930-аад оны дундуур тухай үеийн төр засгаас сүм хийд лам нарын эсрэг авч явуулсан харгис бурангуй бодлогын уршигаар манай орны сүм хийдүүд устгагдан мөхөж байсан тэр үед харин 200 гаруй жилийн түүхтэй энэхүү хийдийн хурал ном хаагдсан боловч сүм дуган зэрэг байгууламжууд бүрэн бүтнээрээ үлдэж монголын төдийгүй дорно дахины буддын шашны уран барилгын томоохон дурсгал болон хойч үедээ өвлөгдөн үлджээ.1990-ээд онд монголд улсад бурхны шашин дахин дэлгэрч эхэлхэд Амарбаясгалантын хийдийн сүм дуган хурал номыг сэргээн босгож эдүгээ шинэ цагийн Амарбаясгалант хийд хурал номын үйлээ таслалгүй хурж байна.Тус хийдийг сэргээхэд Гүрдаваа Римбүүчийн оруулсан хувь нэмэр туулийн их ажээ. / Улсын номын сан. 28/ 96, 9/517, 3/ . 6-734. /
Description of location :
The site is located in front of Burenkhaan mountain. Burenkhaan mountain was worshiped once a year in May.
GPS readings :
North 49° 28’ East 105° 05’
Estimated site dimensions (metres) :
Side1: 650 Side2: 450 Side3: 650 Side4: 450 Side5: Side6:
Revived temple on site :
Yes
Status of site at time of survey :
Some temples of Amarbayasgalant monastery are renovated.
Site used for other purpose :
Өдөр бүр хурдаг.
Date of founding the monastery/temple :
1727
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
Site used for other purpose :
Өдөр бүр хурдаг.
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
СЭББ 012
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Manjiin Enkh-Amgalan khaan - Ярилцлагын дугаар: 035
Нэр, цол хэргэм : Gur Davaa Rinbuchi - Ярилцлагын дугаар: 035
Date of Reviving:
Year : 1990-1993 - Ярилцлагын дугаар: 035
Monks in Old Temple :
10000 monks
2000-3000 monks
Form Number :
СЭББ 049
Survey Team :
Team B