
Khatavchiin khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Khatavchiin khiid,
Rinchen Number :
611
Rinchen Name :
Khatavchiin khiid
Type of Temple :
Monastry
Aimag Temple located in :
Sükhbaatar
Sum Temple located in :
Khalzan soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
Dariganga
Precis History(In Mongolian only):
Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавчийн хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт, зүгт говь хээрийн бүсэд Хатавч гэдэг газарт Сэнжит хадны зүүн талд уг хийд оршиж байжээ. Урдаа Жонжир овоо, баруун талдаа Зүрх хад, зүүн урдаа Сүмийн булаг, Самын булаг гэдэг газруудтай.1999 онд тууринд суварга босгосон. 1914 онд байгуулагдаж 92 ламтай байсан. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Нутгийн ард Дансран, Бүдшир нарын зэрэг хар, шар олон ард өглөгийн эзэн болж Энх Амгалангийн гучинзургаадугаар (1697) онд байгуулснаас хойш 240 жил болжээ. Анх байгуулахад 300 лам хуврагтай байсан. Одоо 1937 онд 176 лам хуврагтай. Эхлээд Чогчин хурал хуруулж дараа Ганжуур, Хайлан, Чойр хурал сургууль нэмэн байгуулжээ. Анх 2000 лан мөнгөөр дөрвөн дуган бариулсан. Бас 4 жас сантай байв. Хожим сүм дуган, сан жас нэмж байгуулсангүй. Тэнгэрийн Тэтгэсэний үед “Дэчинчойнхорлин”нэр шагнан олгожээ. 1909 онд дуган сүмүүдийг нэг удаа сэлбэн зассан. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Хатавчийн хийд нь Дансран, Бүдшар нарын санаачлагаар байгуулагдсан. Дөрвөн сүм, дугантай, 300 ламтай, байгууламжийн хэмжээ 200 м байсан бөгөөд 1938.04.01-нд хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Дарьгангын таванигар сүрэгчдийн зүүн гар адуучны баруун хэсэг одоогийн Халзан суманд хамаардаг билээ. Газар газраас цугларсан айл өрх хүмүүсийг эзэн хааны төлөө нэгэн сэтгэлээр зүтгэгч итгэлтэй хүмүүс болгохын тулд хүмүүсийн зан заншил хүслийн дагуу бө ба шарын шашин сүм дуган бариулах ажил өрнөжээ. Анх Хатавчийн хийдийг Билэгт хувилгаан лам бариулсан гэдэг бөгөөд Хатавчийн хийд 230 шахам жилийн түүхтэй юм. Сүмд 500 ламтай байсан бөгөөд 100 гаруй лам тогтмол сууж хурал хурдаг байжээ. Цаг цагийн хуралтай ба олон тооны банди нар шавилан сууж ном заалгадаг байжээ. Лам нар жилд 4 удаа болдог нэртэй их хуралд бүрэн ирж хурал хурдаг байлаа. Хаврын ерөөлийн хурал болж зун, намрын хурлын үеэр сор залж, цам харайж нэг есондоо шашны том цэнгүүн болдог байлаа. Эзэн хээны мэдэлтэй тус хийд нь Дарьгангын 13 хийдийн нэг нь бөгөөд 5-6 цамтай хийд байсны нэг юм. Хатавчийн хийдийн сүм дуганы барилга нь ур хийц сайтай, хурал номын жаяг, цамын дэг нь хүртэл өвөрмөц Чойр нь хүрээ дэгтэй бусад нь бандид гэгээнийдэгтэй байсан гэдэг. Билэгт лам Зүүний хүрээг, Зуугийн лам баруун хүрээг улхмжлан эрхэлж байсан бөгөөд баруун зүүний хүрээ Гомбо бурханыг зүүн дундах Лхам бурханыг тус тус тахидаг гол шүтээнээ болгодог байжээ. Хатавчийн хийдийн зүүний хүрээг эхэлж барьсны дараа барууны хүрээг хожим нь баруун ба зүүний дундах хүрээг барьсан юм. Баруун хүрээ нь хөх тоосгон хашаатай байв. Хашааны хойд хэсгийн голд зуучийн сүмийн барилга байхаас гадна өөд өөдөөс нь харсан 2 байшингаа баруун зүүн сэмчин гэдэг байлаа. Гол зуугийн сүмд олон арвин бурхан ном, судар тахилага тэргүүтэнг залсан байдаг. Эдгээрийн урд хэсэгт том дөрвөлжин хурал хурдаг дуган байсан юм. Том дуганы урд хашаа дамнан Махаранзын сүм байв. Дотор нь 4 махаранзыг байгуулж түүний ард том хэнгэрэг хонх байрлуулсан шовгор оройтой барилга байдаг. Хэнгэрэгийг гүнлүү, хонхтойг жинлүү гэдэг. Гүнлүү жинлүүг хурал номын цуглах тарахын дохио болгон хэрэглэдэг байв. Баруун хүрээний баруун сэмчинд Хангал болон өдөр бүрийн Жасаа хурна. Зүүн сэмжинд хааяа оточ ерөөл хурдаг байжээ. Том дуганд 4 улирлын их хурлууд хурж дараа нь 4 дацанд тарж тус тусын хурлаа хурдаг нарийн дэг жаягтай байлаа. Гүнрэг ба цагийн хурлууд баруун дундах хүрээний сүмд болдог байсан. Тус хийд 4 дацантай байв. Барууныг Чойр дацан буюу Дэчин чойнхорлон, баруун дундахыг Дэдан самданлин, зүүнийхийг Дамбадаржаалан үүнд Хайлан хурдаг зүүн дундахыг Балданмижид буюу Жүд дацан гэдэг байлаа. Зүүн дундахын хүрээнд ганц дуган байдаг тэр нь дотроо 3 тасалгаатай Жүд Дүйнхор хурдаг байв. Зүүн хүрээний сүмүүдэд жилийн 4 улиралд Хайлан хурдаг тусгай жастай тэндээ цав манз хийдэг байв. Баруун зүүн хүрээний гадна урд талд дэрвэгэр оройтой хөх тоосгон хана мэт баримал байдаг үүнийг Ямтай гэдэг ба Ямтайгийн өмнө зассан чулуун суурь дээр босгосон 2 модон шон байх түүнийг Чийга гэдэг. Өндөр хэргэм цолтой хүн ирвээс морины эмээлийг нь Ямтай дээр тавьж морийг Чийганаас уядаг байжээ. Ер нь Хатавчийн хийдийг сонин тогтоц бүхий хүний анхаарлыг татсан газар байгуулсан нь бас л цаанаа учиртай мэт санагдана. Ийм нууцхан газар байгуулсан учир 1910 оны үед Дорнот Монголыг түйвээж байсан дээрэмчин тонуулчин ололгүй өнгөрч байсан түүх ч байдаг. Хатавчийн хийдийн хавцал сэнжит хадны цохио, өнө олон жил түүхийг гэрчилсэнөвгөн буурал хайлаас мод зэрэг нь хүний сэтгэлд нэг таатай харагддаг. Хавцалын хийдийг барихад орон нутгийн матералыг ашиглан барьж байсан ул мөр нь одд ч байсаар байдаг. Жишээ нь: Барилгын тоосгыг хөх өнгөтэй болгон шатааж байсан. Бааюунууд байдаг сүм хийдийг барьсан байдал үзэмж чанарыг харахад нарийн мэргэжлийн хүмүүс барьсан нь тодорхой. Нутгийн чулууг засаж суурь довжоо хийсэн, дуганы багануудад луу ороож хээлсэн нь халхын олон арвин сүмийнхээс төдийлэн их ялгарахгүй байсан гэлтэй. Хатавчийн хийд дээр олондоо нэр цуутай номтой лам нар олон байсан юм. Дүр тус бүрдээ ябчадалтай 8 хувилсан Билэгт лам, Дүвшиг хамба, Жаа дэд, Жанцан Даваа, Омбоо гавж, Донон хувилгаан, Баатардаа, Бамбуудаа лам, аграмба Ж.Лувсаннайдан, П.Дамбийням, Ш.Лувсаншарав, Л.Пэрэнлэй, Доодоо унзад, Лувсанёндон, Лувсанчүлтэм, Жамъянгончиг, Даваа гавж, Наваан гавж, Лувсандамба, Хөнхөр Лувсан хамба. Маамаа хувилгаан, мөн Довжилийн Лувсантавхай,Шагдарын Мөнхөө, Тоодройн Чойжир, Жамба, Мөнх нарын сайн унзад нэртэй цамчид байсан юм. Зарим үед Бөөрийн сүмийн лам цамчид ирж оролцдог байлаа. Хийдэд Гангадай,Лувсандорж, Түвдэн Эрэгдэл, Наваанцэрэн, Ёндонсор, Гончиг-Осор нарын зураач , уран оёдолчид бурхан зурж хатгаж оёх талаар нэрд гарч байсан гэдэг. 1921 оны ардын хувьсгалын дараа 1930 он хүртэл хийдийн амьдрал бараг хэвээрээ байсан. 1930-аад оны дунд үеэс суурьшин суух лам нарын тоо цөөрч хуралдаа ирэх нь алгуурласаар лам харгүй нийт хүмүүс баривчилгаа явагдаж байх үед сүм хийд дээр очихоос айдаг болцгоон аль болох хөндий байх лам явснаа нуух хандлагатай болсон нь цагийн аясаар тэгэхээс аргагүй болсоных бизээ. 1930 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурга энэ нутгийг тойрч гараагүй билээ. Сүм хийдэд шавьлан сууж байсан олон арвин лам баривчлагдсаны дотор Билэгт ламын 8 дахь дүр Шагдар, Лувсанхамба, Ж.Лувсаннайдан, Лувсанзундуй Наваан, Доодоо, Санжаа, Лувсантавхай, Жамбаа нарын нэр алдар нь тодорч байсан хүмүүс оржээ. Хатавчийн хийдээс нийтдээ 30 гаруй лам нар баривчлагдан 7-8 хүнд тэр үеийн онцгой бүрэн эрхэт комиссын тогтоолоор 10 жилийн хорих ял оноожээ. Навааны Гомбожав, Жамъянгийн Лувсаннайдан, Сономын Гэндэ, Намжилын Лувсан нарын 20 гаруй хүнд онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор цаазаар авах ял оногдуулсан байдаг. Хорих ял, цаазаар авахуулсан лам нарын хөрөнгийг хураасан ба битүүмжилсэн акт үйлдсэн байх юм. Баригдсан лам нараас 6-7 хүн ял эдлэн 1940 оны дундуур суллагджээ. 1930 оны сүүл үеэр хийд бараг эзгүйрч тэр цагийн дотоод яамны харьяа хүмүүс Дорнот аймгийн хэлтсийн шийдвэртэй гэдэг нэрийн дор сүмийн бурхан тахил эд бараа жасын хөрөнгө хогшлыг сорчлон авч байв. Сүм дуганын барилга эзгүйрч ном судар энд тэндгүй хөглөрч хүрээгээр нэг хийсэх болсон. 1930-аад оны сүүлчийн их хямрал хэлмэгдэл сүйтгэлийн үеэр тэсэж үлдсэн сүм хийдийн барилгыг ашиглаж сургууль, хоршоо, эмнэлэг зэрэг сумын байгууллагыг сүмд шилжүүлэн суурьшуулах болсон нь олны хөрөнгөөр бүтсэн сүмийн барилгуудыг аварч үлдсэн юм. Баруун сүмд дунд сургууль, баруун дундахад сумын удирдлага хүн эмнэлэг, зүүн дундахад мал эмнэлэг, зүүний хийдэд хоршоо байрлаж байв. Сүмийн барилгуудад албан газрууд орохдоо басч чамгүй засвар үйлчилгээ хийсэн мэдээ байдаг. Хөх тоосгон шалан дээр модоор шаллаж шилэн цонх, пийшэн барьж ашигдаж байсан. Тэр цагаас хойш гэнэт аймаг сумын мэдэлтнүүд сүм барилгуудыг нурааж Хатавчийн хийдийн хавцалыг хоосон туурь болгожээ. Энэ бол Хатавчийн хийдийн эцсийн сүйрэл болсон юм. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ -Эрдмийн өлгий нутаг, Д.Сүхбаатар М.Баатарсүх, Улаанбаатар хот 2005 он - Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа - Гомбын Халзангийн ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймгийн Халзан сумын өндөр настан) -Шаравын Магсарын ярилцлага (1934 онд төрсөн Сүхбаатар аймгийн Халзан сумын өндөр настан)
Description of location :
The site is located in a place called as Khatavch: south of the site is Jonjir ovoo, west is Zurkh rock, and to the east is Sumiin bulag.
GPS readings :
North 46° 10’ East 112° 56’
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
The site is barely visible. A stupa was erected in the ruins of the temple in 1999.
Date of founding the monastery/temple :
1914
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
СБХЛ 036
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ш.Базар, Бухан, Ч.Хурц, Ш.Гонгор, Н.Цэнд - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : М.Баатарсүх Д.Сүхбаатар, Эрдэнэцогт, Цэндсүрэн Ичинхорлоо, - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 2000 - Ярилцлагын дугаар:
Monks in Old Temple :
92 monks
Form Number :
СБХЛ 037
Survey Team :
Team F
Гомбын Халзан

Oral History :
Шаравын Магсар

Oral History :