Baruun gudtyn khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Baruun gudtyn khuree,
Rinchen Number :
578
Rinchen Name :
Baruun guutyn khuree
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Sükhbaatar
Sum Temple located in :
Tumentsogt soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
Dalai van
Precis History(In Mongolian only):
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баруун гуутын хүрээ Баруун гуутын хүрээ нь Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т Хошуу бургас гэдэг газарт, Хэрлэн голын урд биед, зүүн талдаа Өндөр Дэгт, баруун талдаа Хэрлэн Баянцагаан уулаар хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Хэнтий аймгийн Батноров сумын Гуут хэмээх хийд нь Цагаан эрх хэмээх газар Тэнгэрийг тэтгэгч хэмээх хааны 41-р он буюу 1741 онд тайж Шагдар, лам Шатар нарын санаачлагаар байгуулагдаж дараа нь Уужим нуга хэмээх газар нүүжээ. Уг хийд нь нэг дуган , 22 ламтай, адуу 300, үхэр 50, хонь 300, ямаа 100, тэмээ 15 гэсэн хөрөнгөтэй байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Баруун гуутын хийд буюу Гэлэгравжаалин хийд нь Гомбо, Чадраабал сахиустай, хоёр модон дугантай жижиг хийд байсан. Зуны их хурал гээд тэр хурлаа хурахын үед даавуун бүрээстэй гэр дуганууд барьдаг тэгээд тийм 5 дугантай болж хурлаа хурдаг. Зуны цагийн хуралд 100-аад лам цугладаг байсан. Ерөнхийдөө байнга суудаг 70, 80-аад ламтай байсан . Сүүлчийн хамба лам нь Дагдан гэлэн, Лувсан зэрэг лам нар байсан. Дэд лам нь Гэндлодой, Цогчэн унзад нь Лонгойн Шарав г, Дэд унзад нь Чой гэлэн, гэсгүй нь Ёндогийн Шарав нар байсан. Өвлийн эхэн сарын 25-нд зулын хурал, өвлийн дунд сарын шинийн 7-нд бас зулын хурал гэж хурдаг байсан. Битүүний шөнө хуучны хурал гэж шөнө хураад цагаан сарын өглөө тардаг байсан. Хаврын эхэн сарын 11-ээс эхлээд 5 хоногийн ерөөл хураад 15-нд тардаг байсан. Зуны эхэн сарын 15-нд нэг өдрийн хуралтай, зуны дунд сарын 17-нд бас нэг өдрийн хуралтай, зуны адаг сарын шинийн хоёрт хойно нь байгаа Хошуу бургас гэдэг бургасан овоог тахидаг. Шинийн 4-өөс их, бага хурал гэж нэрлэдэг даавуун бүрээстэй гэр дуганууд бариад таван хэсэг газар тасарч хурдаг байсан. Шинийн 4-өөс 15 хүртэл хураад 15-нд Майдараа эргээд дуусдаг байсан. Намар тогтмол биш Санжин жасаа гэж сангийн жасаа нэг өдөр хурдаг байсан. Мөн Хайланд 45 хоног дандаа гэлэн сахилтай хүмүүс суудаг байсан. Баруун гуутын хийд нь Баянхааны хоолойд байсан Хамжлагийн хийд, одоогийн Түмэнцогтын төв байгаагийн зүүн хойно нь байдаг урт ухаагийн энгэр дээр байсан Зүүн гуутын хийд, Баян-Овооноос баруунтаа байсан Лаансын хийдүүдтэй харилцаатай байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Сэрээнэнгийн Чүлтэмийн ярилцлага (1918 онд төрсөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн өндөр настан)
Description of location :
The site is located in the place called Khoshuu burgas which is 25 km. north of Tumentsogt soum center. In the east part of the site is Undur Derst and the west is Bayantsagaan mountain.
GPS readings :
North 47° 46’ East 112° 32’
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
The foundation stones remain.
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Monks in Old Temple :
unknown
unknown
Form Number :
СБТЦ 063
Survey Team :
Team F