Baishintyn khiid

Read in Mongolian

Name(s) of Temple :
Baishintyn khiid,

Rinchen Number :
593

Rinchen Name :
Baishintyn sum

Type of Temple :
Monastic City

Aimag Temple located in :
Sükhbaatar

Sum Temple located in :
Bayandelger soum

Old Aimag Name :
Setsen Khan

Old Sum Name :
Dariganga khoshuu

Precis History(In Mongolian only):


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Байшинтын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт сумаас зүүн тийш 27 км-т, тал хээрийн бүсэд, хойноо тахилагатай Их уул, урдаа Бүрд, Бунхант гэдэг устай газарт байдаг. Тус хийдийн туурийн овгор шороо, чулуу, хөх тоосгон суурь зарим нь тод, зарим нь балархай үлджээ. Гадна талаарх чулуун хашаа бүхий 3 том хэрэм түүн дотор гол цогчин дуган, баруун талд Чойр зүүн талд Дүйнхор дуганын суурь байна. Суурийг сэндийлэн ухсан байна. Уг хийд нь 1000 шавьтай, байнга 400-500 лам хурдаг байсан. Байшинтын сүмийг буулгаж Байшинтын морьт дивизын барилгыг барьсан. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Дарьгангын хонин сүргийн харьяат Дашчойлон сүм нь Урьд Тэнгэрийн Тэтгэсэний зургаадугаар (1741) онд гэлэн Данзанренчиний бие Байшинт хэмээх газар сүм байгуулж уламжлан зарлиг гуайн айлтгаад Ганжуур ном шагнан олгуулжээ. Мөн сүмд Дүйнхор, Жүд хоёр дацан мэргэн хутагт ламтнаа өргөсөн Цаннид зэрэг гурав дацан буй бөгөөд хурал , хуврагийг захирахад Гадаад Монголын Төрийг Засах явдлын яамнаас жафу бүхий харьяат захирагсадаас тэмдэг олгосон. Да лам нэг (жафу бичиг бүхий ) Дэ нэг (жафу бичиг бүхий ) Гэвхүй нэг (жафу бичиг бүхий ) Гэлэн гэцэл 20, сул хувраг 800. Үүний дотор дацан хурлын багш болсон гавж нэг. Энэ хийд Их хүрээнээс дэгтэй хэмээн тэмдэглэгджээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалж: Байшинтын хийд Дарьганга хошууны гол сүм бөгөөд тэр үеийн Дарьгангийн 13 хийдийн хамгийн том нь. 1000 шавьтай Богд эзэнд мэдэлтэй, тамгатай, чийга ямпайтай, Чойр, Зурхай, Дүйнхор, Манба дацан болон бусад олон жижиг сүм дацантай байжээ. Мөн 4 м орчим өндөр сэнжит цагаан суварга, жасын олон байшингууд,лам багш нарын орон байшингууд, хоёр гэр хороотой байжээ. Сүм дотор тус бүрдээ чулуун шавар хашаатай, тэг гортигтой, дотор гаднаа хоёр худагтай, тохижилт байршил сайтай том хийд байсан бөгөөд хурал номын бүх уншлага судар номууд уншдаг. Жил бүр цам гарч, Майдаг эргэдэг. Сар бүр ба тухайн үеийн шаардлагаар Дүгжив балин залж, Чойжоо тахидаг. Мөн сор залах, мам залах гэх мэтчилэн шашны бусад үйл хийдэг байсан гэдэг. Шашин номын хэрэгсэл бурхан тахил, бүрээ бишгүүр хөгжим бүжгийн хэрэгсэл ихтэй байсан байна. Жил бүр Их уулын онгон шүтээнийг тахиж морь уралдаж бөх барилдаж наадам хийдэг байсан байна. 1930-1940 -өөд оны үед уншлага сайтай олон шавь нар байснаас Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Гомбожав гавж, Хаян хамба, дооромбо Лувсан-Осор,Ө.Лувсан-Иш,Ө.Лувсанзундуй, Сэрдамба, Жамбалнямбуу, гавж А.Дамба, Адаа Лувсанзундуй, Наваанжамъян, унзад Б.Давхай, О.Загдхорлоо, Ба.Сэрдамба, зурхайч Давагсүндэл, Содов, С.Чогдов, Лувсансодов нарын хүмүүс байгаад 1936-1937 он ба сүүлчийн их баривчлагаанд явцгаагаад ихэнх нь ирээгүй юм гэсэн. Зарим лам нар нь ирээд 1990 он хүртэл энх тунх байгаад насан эцэслэцгээжээ. Үүнээс А.Дамба, унзад Давхай, Загдхорлоо,Наваанжамъяан, О.Лувсанзундуй, М.Лувсанзундуй нар нь бурхан номынхоо ажлыг хийж сүм хийдээ сэргээн босголцож явсан. Байшинтын хийдийн гол томоохон хурлуудад Цагаан худаг, Ширээт, Бударгана ус, Өгөөмөр, Хавирга, Овоон сүм, Бөөрийн сүм хийдүүдээс лам нар олноороо оролцон ном хаялцдаг байсан гэдэг. Мөн ойрын сумуудын сүсэгтэн олон цам, Майдар үзэж, хурал номд даган баясаж, шавь ордог байжээ.Байшинтын хийдэд байнга 400-500 лам хурдаг, өвөл зуны цагт ээлжээр чөлөө авч хөдөөлдөг байсан гэдэг. Байнга суудаг өвгөчүүл лам нар олон байсан учир жасаас өвлийн идэш, сүү цагаан идээ, будаа гурил өгдөг байсан гэдэг. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам)

Description of location :
The site is located 27 km. east of the Bayandelger soum center. North of the site is the sacred Ikh Uul Mountain and south are Burd and Bunkhant mountains.

GPS readings :
North 45° 37’  East 112°  58’

Revived temple on site :
Yes

Status of site at time of survey :
Тhe ruins of Tsogchen temple, Choir datsan and Duinkhor datsan are visible.

Date of founding the monastery/temple :
1761

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1936-37 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
СББД 022

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : А.Дамба - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1994 - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
over 1000 disciples and 400-500 monks

Notes :
Байшинтийн сүмийг буулгасны дараагаар байшинтийн морьт дивизийн балигыг барьсан.

Form Number :
СББД 021

Survey Team :
Team F

Я.Амарсайхан


Oral History :

Газрын зураг / Map

Site Plan

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд / Materials collected

СББД 021  B068  Ш. Дорждэрэм  Баяндэлгэр сумын Тахилгатай уул овоо, гол горхи булагууд  гар бичмэл  0000-00-00  Сүхбаатар аймаг    Ж