Khaltaryn khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Khaltaryn khuree ,Gendenpil,
Rinchen Number :
78
Rinchen Name :
Khaltaryn khuree
Type of Temple :
Monastic School
Aimag Temple located in :
Zavkhan
Sum Temple located in :
Otgon sum
Old Aimag Name :
Zasagt Khan
Old Sum Name :
KHoshuuch Beiliin khoshuu
Precis History(In Mongolian only):
Завхан аймаг Отгон сум. Халтарын хурал /Гэндэнпил дацан/ Хуучин Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйс Дашзэвэгийн хошууны нутаг одоогийн Отгон сумын Буянт багийн Буянт голын баруун тал Зүмбэр уулын ингэрт нутгийн олны дунд Халтарын хүрээ гэж нэршсэн хурлын газар төвхнөж байжээ.Тус хошууны анхны хурал сүм болох одоогийн Цагаанхайрхан сумын нутагт абйсан Дуутын хүрээнээс хувилгаан Агваанпэрэнлэйжамц хурлын газар салбарлуулан энэ дацанг байгуулжээ.Энэ нь 1832 оны үе бөгөөд Гэндэнпил дацанд Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан, Чойнпорол хурлууд хурж байв.Тус дацан нь Буянт голын нэг цутгал болох Халтарын голын савд байсан тул уг голын нэрээр нэрлэгдсэн бөгөөд одоо Халтарын гол ширгэж хоосон саарь үлдсэн байна.20-р зууны эхэн үеэр энд 4-5 дугантай 100 гаруй ламын данстай Чойрын дуган, Хайлангийн дуган, Нүннээн дуган, Ганжуурын дуган, Хангалын дуганзэрэг дуганууд байжээ.Хурлын анхдагч дацан нь Гэндэнпил дацан юм.Лам нар нь зуны эхэн сард Майдар эргэх, зуны дунд сард маанийн бүтээл хийх, намрын эхэн сард Ганжуур эргэх, хаврын дунд сард Нүгнээ сахих зэрэг зан үйлүүдийг хийж байжээ.Тус хурлын дэг ая дан нь Дуутын хүрээний дэг ая дантай адил байсан гэдэг.1930-аад оны сүүлчээр тус хийдийн хувилгаан нь хөрш Шилүүстэй сумаас тодорсон Амьдай гэгээн бөгөөд тэрбээр 1938 онд хүрээ хийд хаагдах үед 5 настай байжээ.Одоо тус хийдийн туурь маш тодорхой үлдсэн бөгөөд хатуу чанарын бөөрөнхий чулуугаар сүм дуганын суурийг тавьсан нь мэдэгдэнэ.Мөн сүм дуганы суурийн өнцөг хаалга довьжоо зэрэг нь тодорхой харагддаг.Энэ туурь нь ерөнхийдөө байгалийн болон хүний үйл ажиллагааны элэгдэл хорогдолд бага орсон төдийлөн их гэмтээгүй туурь байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” Уб 2004
Description of location :
Отгон сум, Буянт багийн нутаг, хангайн бүсийн өмнөд хэсэг, Говь-алтайн нуруудтай золгох уулзвар юм. Отгонтэнгэр уулын тусгай хамгаалалтай бүсийн салбарт хамаарна. Отгонтэнгэр уулын зүүн салбараас эх авсан Буянт гол баруун урагш урсан Завхан голд цутгана. Энэ голын баруун эрэг дээр Буянт багийн төвийг хуучны хүрээ байсан газарт байгуулжээ. Харин баруун талын салааг / хойноос урагш сунаж тогтсон байдалтай/ Халтарын гол гэж нэрлэдэг. Энэ голын баруун талд Зүмбэр уулын энгэрт Халтарын хүрээ байрлаж байсан. Эдүгээ Халтарын гол усгүй, бөөрөнхий чулуутай хуурай сайр болон хувирсан байна. Ойр хавьд нь суурин газар үгүй.
GPS readings :
North 47° 25’ East 097° 39’
Estimated site dimensions (metres) :
Side1: 300 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
The site is clearly visible. Local red rocks were used for the foundations of the temples. There are no fences around the site, but the size of the complex can be guessed based on the foundations: the size of the whole site is about 300M x 400M. Compare to the other sites visited by this survey team this one has the some differences:
- Red rocks were used for the building foundations.
- The site is preserved and remains clearly visible.
- Doors and the gates are clearly definable.
- Ger base rock outlines remained clearly.
This monastery probably had the most number of ger temples of all the ones we visited.
Herders visit during the summer months, but keep the site clean.
Date of founding the monastery/temple :
Unknown
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1945 - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1946 - Ярилцлагын дугаар:002
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
ЗАОТ 062
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 3. Намхай (лам явсан) 2. Дамдин (лам явсан) 1.Лхажав (лам явсан) - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 - Ярилцлагын дугаар:
Monks in Old Temple :
many monks
Notes :
Khaltaryn khuree is located in the centre of Shiluustei and Otgon sum in a mountainous region with thick vegetation. No info was available about the practices or the main deities of the monastery.
Form Number :
ЗАОТ 061
Survey Team :
Team А