Бумбатын дээд хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бумбатын дээд хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
280

Ринчений жагсаалт дах нэр :
Бумбатын дээд хүрээ, Жаргалантын хурал, Баян-Өндрийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Могод сум 1-р багийн нутагт Өндөр Жаргалант голд

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Баруун Со гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Могод сум. Бумбатын дээд хүрээ Могод сумын төвийн 1-р баг Баян өндөр уулын өвөр Жаргалант голын зүүн захад 1756 онд Эригэбугжээгандандаржаалин нэртэй Цогчин дуган 1902 онд Цаннид дацанг байгуулж Дайчин хошуучийн багийн нутагт суулгасан нь Бумбатын дээд хүрээ буюу Баян өндөрийн хурал, Жаргалантын хурал хэмээн нэрлэгдэж байжээ.Анх энэ 2 дуган нь байнгын хуралтай байсан бол 1920-иод оны үеэс цагийн хуралтай болсон байна.1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө энэ дуганд хурдаг 10 гаруй ламтай байжээ.Хурал номын цар хүрээ лам нарын тоо байгуулагдсан түүх зэргээс үзвэл энэ хурал нь Отог омгийн шинжтэй жалгын хурал байжээ.

Байршлын тайлбар :
Могод сумын төвөөс баруун тийш 1-р багийн нутагт 34 км зайд Баян-Өндөр уулын өвөрт, Өндөр Жаргалант голын зүүн захад зүүн эргээс 600 орчим метр зайд энэхүү хоёр дуганы туурь байдаг. Ойт хээрийн бүсэд байх бөгөөд Баян Өндөр уул тахилгат уул юм.

GPS хаяг :
North 48° 79’  East 103°  46’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурь хүн малын хөлд ихээхэн баларсан туурийн чулуунууд газрын хөрснөөс суларч эмх замбараагүй байдалтай болсон байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1880

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй. - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Баруун со гүн Бишрэлт Сундуй гүн - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20

Хүснэгтийн дугаар :
БУМГ 059

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :