Yalguusny deed khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Yalguusny deed khiid,
Rinchen Number :
557
Rinchen Name :
Yalguusan khutagtyn khiid
Type of Temple :
Monastry
Aimag Temple located in :
Dornod
Sum Temple located in :
Choibalsan soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
San beisiin khoshuu
Precis History(In Mongolian only):
Дорнод аймгийн Чойбалсан сумын Ялгуулсны дээд хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт, тал хээрийн бүсэд, Хэрлэн голын хойд биед, Мөнхөд хэмээх газарт Ялгуулсны дээд хийд буюу Ялгуулсан хутагтын хийд оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: 1641 онд Анх Шолой сэцэн хаан удирдан байгуулж, бадаргуулт төрийн 32-р онд эзэнд мэдэгдэж нэрийг олсон. Их бага дуган 8, Чойр, Жүд, Мамба, Баруун аймаг, Зүүн аймаг гэсэн таван дацан, нийт 254 ламтай, үүнээс аграмба 51, гавж 51, маарамба 3, сан хөмрөгийн хувьд тэмээ 14, адуу 348, үхэр 61, хашаа 56, байшин 135, эсгий гэр 126 гэж тэмдэглэгдсэн байна. Аман эх сурвалжид: Ялгуулсны дээд хийд нь гурван дацантай, хоёр дугантай, 500, 600 ламтай, лам нар нь хоёр аймагт хуваагдан суудаг хийд байжээ. Намрын сүүл сарын 29-нд 100 гаран дүртэй цам гардаг байсан бөгөөд Угтамын хийдээс Бавуу чамбон гэдэг хүн ирж цамыг дэглэсэн ажээ. Хувилгаадыг аваачиж шалгахад Ялгуулсан хутагтад цийдэм хийж өгчээ. Ялгуулсан үлээчихсэн. Сүүг нь нэг, усыг нь нэг ялгасан байна. Тэгээд Захын Ялгасан нэртэй болжээ. Ялгуулсан хутагтыг тодруулан залж байсан тухайд: Шолой Сэцэнхан ( 1577-1652 ) нь баруун зууд очиж Далай лам, Бйнчин-Эрдэнэ нартай уулзаж манай хийдэд бурхны хувилгаан лам өгч хйрла гэж гуйжээ. Тэгэхэд Далай лам, Банчин-Эрдэнэ нар Шолой ханы хүсэлт ёсоор Сэрээ хийдийн жүд дацангийн Эрдэнэ цорж Дашдондовт Эрдэнэ ялгуулсан хутагт Лувсанданзанням хэмээх нар цол хайрлаж, хаш тамга болон шүтээн бурхан өгч усан морин жил буюу 1610 онд Сэцэнханы нутагт анх удаа төвд хувилгаан лам дагалдах төвд нарын хамт хүрэлцэн ирсэн түүхтэй. Гэгээн Сэцэнхан Шолой өөрийн захирч байсан Монголын Дорнод хэсгийг шашны том төв болгох зорилгоор ийнхүү хувилгаан лам Төвдөөс авчирсан юм. Үүний тулд Ялгуулсан ламын хийдийг Цомтын хүр хэмээх газар барьж байгуулахаар суурийг нь 1600 оны эхээр тавьжээ. Хийдийн барилга байгуулалтын ажил дууссаны дараа Шолой Сэцэнхан, Төвд орон руу явсан. Ер нь энэ хийдийг барих ажлыг Шолой өөрөө санаачилж байсан гэдэг. 1610 онд шинээр залж ирсэн Эрдэнэ Ялгуулсан хутагт Лувсанданзаннямыг хийдийн тэргүүн ламын сууринд залжээ. Төмөр туулай жил 1651 онд Эрдэнэ Ялгуулсан хутагт Лувсанданзанням жанч халжээ. Эеэр засгийн Есдүгээр он ( 1652 )-д усан луу жил 2-р үеийн хувилгаанаар Лувсанданзан тодров. Энэ хийдийн Эрдэнэ ялгуулсан хутагтаар 69 жил болоод 1721 онд буюу Энх-Амгалангийн 59 дүгээр онд таалал төгсчээ. Найралт төрийн 6-р он ( 1729 )-д 3-р үеийн хувилгаанаар Пэрлээжамц тодорч өргөмжлөгдөн, тэнгэр тэтгэсний 12-р он буюу 1748 он үхэр жилд жанч халжээ. 1749 оны бар жил 6-р үеийн хувилгаанаар Дамбий-Яринпилийг тодорчээ. 1775 онд Жавзандамба хутагтын 3-р дүрийг дагаж “ халуун зайлах” ордонд нь очиж, Богд эзэнд бараалхаж, морь, хадаг нижгээдийг өргөсөнд тогтоож, хариуд нь Богдоос гурван бүхэл торгоор Дамбий-Яринпилийг шагнаж байв. Тэрбээр 1791 онд жанч халав. 1792 оны гал луу жил 5-р үеийн хувилгаанаар Лувсанбалдан залагджээ. Энэ хувилгаан Богд эзний 80 насны ойн баяр ёслолын ажиллагаанд оролцож, Богдод бараалхаж, бурхан 4, морь нэгийг өргөсөнд тогтоож, Богдоос хадаг, торго, тамганы сав, цэмбэ, хүж, цай, аяга, домбо, шаазан, жимс, шилэн лонх зэргээр шагнажээ. Дараа нь удалгүй их зургаанаас айлтгаад Эрдэнэ ялгуулсан хутагт Лувсанбалданг 2-р жасаанд ирүүл хэмээн тушаасан байна. Тэгээд уг жасаанд оролцжээ. Манж чин гүрний нийслэлд 4 удаа очжээ. Дараа нь их зургаанаас ялгуусан хутагт хувилгаан Лувсанбалданд ногоон өнгийн хөшигтэй тэрэг, өвөл цагт чонын арьс, зуны цагт улаан өнгийн тэрмэн дэвсгэр хэрэглүүлэх явдлыг тогтоон өгч байжээ. Тэр 1820 онд жанч халжээ. 1821 онд Эрдэнэ ялгуулсан хутагтын 6-р үеийн дүрээр Лувсанданзанжигмэд тодорчээ. Далай лам, Банчин-Эрдэнэ нараас ялгуулсан хутагт Лувсанданзанжигмэдэд хамбын ямба шагнаж байжээ. 1848 онд Манжийн хааны их зургаанаас жасаанд ир гэж хэлэхэд нь ялгуусан хутагт бие энэ удаад бие боловсролгүй учир очиж чадахгүй гэж чөлөө гуйж байв. Түүнээс хойш дахин зарлаж тушаасанд Лувсанданзанжигмэд нийслэлд очиж Богд гэгээнд бараалхаж, амар амгаланг эрж, олон удаа шагнал шан хүртэж байсан ажээ. Тэгээд 1861 онд жанч халжээ. Нэгэн аймгийн гүн Масүхийн хошууны ард Намсрайн гэрт 1862 оны нохой жилд Эрдэнэ ялгуулсан хутагтын 7-р үеийн хувилгаанд Эрэнцэндорж хувилжээ. Энэ хувилгаан 1870 онд шинэ хязгаарыг дайлаар мордсон түшмэл цэрэгт зориулан хонь, мөнгө туслан барьсан байна. Үүнийг нь Манжийн их зургаанаас зарлигаар нэвтэрхий цэцэн цол шагнагдаж байжээ. 1874 онд Далай лам, Банчинбогд нараас Эрэнцэндоржид эрдэмт эрдэнэ цол шагнагджээ. Үүнээс хойш ялгуулсан хутагт, Эрдэмд нэвтэрхий цэцэн хутагт хэмээжээ. 1880 онд Эрэнцэндорж 18 нас хүрч хувилгаан үсээ хусуулан нийслэлд номын хуралд оролцон хуржээ. Эрдэнэ ялгуулсан хутагт Эрэнцэндорж нийслэл хотноо жасаалан очиход нь Манжийн хааны их зургаанаас хууль ёсоор өвөл цагт чонын арьсан дэвсгэр, зун цагт улаан өнгийн тэрэм дэьсгэрт суулгаж, дотоод хотын гадна өнгийн хөшигтэй тэргэнд сууж байсугай гэжээ. Олноо өргөгдсөний хоёрдугаар он 1912 оны өвлийн тэргүүн сард Эрдэнэ Шанзодовын шашны төрд туслах сайдад дээд зарлиг буулгасан нь: Сэцэнхан аймгийн Эрдэнэ ялгуулсан хутагт Эрэнцэндорж бол өндөр богд Занабазарын үеийн түшээт хан Гомбодоржийн авга, Гэгээн сэцэнхан Шолой Төвд Андуу газраас залж, хөвгүүд ач нар үе улиран хувилгааныг тодруулж тахиулсан их Палам мөн. Мөн эдүгээ Гэгээн Сэцэнхан Шолойн шарилын суваргыг харж хамгаалах болон тахих албыг хариуцдаг “ Суваргачин “ хэмээх ард олныг мөнхүү ялгуусан хутагтын шавьд нийлүүлж, түүний харъяаны Ганданрэгдлэн, үржинлин хэмээх хоёр сүмийн хурал номын хийгээд жич хуварагийг эрхлэн тахих зэрэг албыг ялгуусан хутагтын хийдэд үүрд хавсарган тахиулахаар болгожээ. Олноо өргөгдсөний 3-р оны (1913 он) 4-р сард Дотоод яамнаа буулгасан дээд зарлиг Сэцэнхан аймгийн Эрдэнэ ялгуулсан хутагт Эрэнцэндоржид түүний шавь нарыг захирах тамга шагнаж Шанзодов тохоон тавьсан бүгээ. 1916 оны өвлийн сүүл сарын арван таванд хутагт Эрэнцэндорж жанч халжээ. 8-р үеийн ялгуулсан хутагт Жадамба овогтой Лувсанданзанням 1916 ононд төрсөн Жадамба нь Лувсанданзаннямын авга нь байсан бололтой. Эцэггүй, эх нь Гаравнай гэдэг айлын зарц эмэгтэй байжээ. Олноо өргөгдсөн 6-р онд ялгуулсан хутагтаар тодорчээ. Уг нь Жодовжав гэдэг нэртэй хүү байсан. Ингэж тодорсны дараа Лувсанданзанням гэдэг нэрийг Богд гэгээн мутарын тэмдэг дарж, шинэ хувилгаанд тодруулсан байна. Зарлигаар уул сүмийн шавь нарт тахигдсан байна. 1923 оны намрын сүүл сарын байдлаар Эрдэнэ ялгуулсан хутагт Лувсанданзанням гэдэг хийдэд лам хуврага 470 гаруй, нийт шавь нь 470 өрх айл шавийн хүн ам нь 1725 буюу 2000-аад байжээ. 1923 онд энэ хийдэд янз бүрийн мэргэжил эзэмшсэн цолтой хүмүүс олон байв. Жишээ нь: Дэмчигдорж, Даравжанцан гэдэг хоёр хувилгаан лам байсан. Чойжамц, Дагвасамбуу, Самдан, Лувсаннамжил, Содов, Чунид нарын Ранжамба цолтой хүн 6 байсан, Чүлтэм, Жамъяншарав, Намжилсамбуу, Дашцэнд, Шарав, Дашням, Шаравжамц, Дамбийжунай, нарын 10 гаруй маарамбатай, Балдан-Осор нахын хэдэн аграмбатай, Дамбал Рэгдэл, Данзандаржаа, Балдан-Осор, Зундуйжамц, Чоймбол, Наваан-Осор, Яринпил, Галсанжамц нарын зэрэг 20-иод гавжтай хийд байв. Ялгуулсан хутагтын зүүн, баруун хоёр хийд нь цогчин бог дацан, нүгнэй дацан, Дүйнхор дацан, цамын дацан, мамбын дацан, бага бог дацан зэрэг том, жижиг арван долоон шашны янз бүрийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан ажээ. Энэ хийдийг үндэслэн зохион байгуулагч нь Сэцэнхан Шолой нь Банчин-Эрдэнэ, далай лам нартай дотно сайн харилцаатай байсан учир тэндээс анхны ялгуулсан хутагтыг авчирч залсан, тэгэхэд тэр залагдан ирсэн хутагтыг дагаж олон тооны төвд лам нар энд ирж суурьшиж байсан ажээ. Тийм учраас энэ хийд нь төвдийн сэрээ хийдийн адилаар шашны зан үйлийн ажиллагааг нэлээд их өргөн хэмжээтэй явуулж байсан юм. Өөр нэг сурвалж бичигт ялгуулсан хутагтын хувилгааныг анх удаа Сэцэхан аймгийн Гэгээн сэцэнхан Шолой манай Монголчуудыг Манжид захирагдахаас бүр өмнө Төвдийн тавдугаар далай ламаас гуйж, баруун зуугийн ( шалу) сэрээ хийдийн жүд дацангийн Эрдэнэцорж Дашдэндэвийг авчирч өөрийн хөвгүүн хөвгүүн Ананд Далай Жононд тусгайлан өгч тахиулсан гэж тэмдэглэжээ. 8-р ялгуулсан хутагт лам Жадамба овогтой Лувсанданзанням 1937 онд 21 настайдаа хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдон баривчлагдаж хуулийн дээд хэмжээ авч яллагдджээ. Холбогдох эх сурвалж -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 -Гонсын Гэндэндоржийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан сумын өндөр настан, 1921 онд төрсөн) -Далхаа овогтой Намхайн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан хотын өндөр настан, 1928 онд төрсөн) -Чойжмаагийн Лам –Аварын ярилцлага (Дорнод аймгийн Хэрлэн сум (Чойбалсан хот ) өндөр настан, 1926 онд төрсөн)
Description of location :
The site occupies steppe range land, located southwest of the Choibalsan sum centre in a place called Munkhud that is on the northern shoreline of Kherlen river.
GPS readings :
North 48° 03’ East 114° 29’
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
A square base measuring 20 x 20 with rooms inside the structure is a dominant base on the site. Also in this area is a ger temple base. All other base stones remaining on the site have different heights in a way that the some are left more convex than the others.
Date of founding the monastery/temple :
1876
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
ДОЧБ 013
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Шаравнамжил - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсанжанцан (гэсгүй) - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Шаравдаржаа (хамба) - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Чой-Осор(унзад) - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Шарав - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 оны 11 сар - Ярилцлагын дугаар:
Monks in Old Temple :
500-600 monks
300 monks
Notes :
Our guide is Manaljav, an officer of National Culture and Audit Authority of Dornod Province.
Form Number :
ДОЧБ 011
Survey Team :
Team F
Чойжмаагийн Лам –Авар
Oral History :
Далхаагийн Намхай
Oral History :
Газрын зураг / Map
Site Plan
Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд / Materials collected
ДОЧБ 011 | B076 | Гэвш ламтай үг солиход | Гэвш ламтай үг солиход | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |