Khalkhyn sum

Read in Mongolian

Name(s) of Temple :
Khalkhyn sum ,Khandchoinkhorbaljin khiid,

Rinchen Number :
577

Rinchen Name :
Khalkhyn sum

Type of Temple :
Monastry

Aimag Temple located in :
Dornod

Sum Temple located in :
Khalkh gol soum

Old Aimag Name :
Setsen Khan

Old Sum Name :
Ilden van branch

Precis History(In Mongolian only):


Дорнод аймгийн Халх гол сумын Халхын сүм Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, Данжаалингийн талд, Оршуун голын зүүн эрэгт Хандчойнхорбалжин буюу Халхын сүм оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Илдэн бэйсийн хошууны Халхын сүмын тухай ийнхүү тэмдэглэгджээ: Илдэн тайж Пунцаг агсан Буйр нуурын зүүн хойт этгээд газарт Энх Амгалангийн гучинзургаадугаар /1697/ онд Халхын сүмийг байгуулж Шархог цорж да лам Жамбал-Осорыг залж шашин дэлгэрэхийн эхийг үүсгэжээ. Энх Амгалангийн тавин нэгдүгээр /1712/ онд уг сүмд “Ганданчойнхордашпэлжээлин” нэр шагнуулжээ. Үүнээс дээш хурал сургуулийн дацан арвангурван тусгай хэсэг, хийд дөрөв болой./Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалжид: Энэ сүм Пун /Пунцаг/ илдэн вангийн үед буюу XYII зууны сүүлчээр баригдсан. Манжийн эзэн хаанаас мэдээтэй, дөчин ламтай, “Махгал” шүтээнтэй. Халхын хошуу сүм байжээ. Буйр нуурын зүүхэн талд Халх, Шарилж, Оршуун гурван голын “Чойндон усны” дунд оршдог. Хоёр давхар хэрэмтэй, хойно нь Майдарын сүм, гол сүм, хоёр хошууд нь зүүн, баруун асар сүм гэсэн долоон сүмтэй. Алтадсан ганжиртай сүм байсан байна. Тус сүмд жил бүрийн зуны сүүл сарын шинийн нэгнээс арван дөрөв хоног хошуу хурал хурдаг. Гол сүмд маанийн бүтээл, зүүн, баруун асар ба бусад сүмүүдэд Ганжуур, Данжуурын их хөлгөн судруудыг, үүдэн сүмд Арван хангал гэдэг их хөлгөн судруудыг тус тус хурдаг байжээ. Тогтохтөр ноён Халхын сүмд нэг дуган бариулж дотор нь дүүрэн ном судар залаад хаалга цонхыг нь тоосгоор битүүмжлэн хүн орохгүй болгожээ. Хошуу ноёноос учрыг нь лавлавал: Цөвүүн цаг ирэхэд манайханд хэрэг болох номуудыг олж хадгалсан юм. Одоо унших цаг нь болоогүй учраас хүнд үзүүлэхгүй гэж ийнхүү битүүмжилсэн юм гэжээ. Халхын сүм бол эртнээс халхыг барга найман хошуунаас хиллэн тусгаарласан газар байсан бөгөөд түүх, соёлын энэ дурсгалт сүм 1931 оны үеэр дотоодын, 1935 онд гадаадын дайсны хөлд нэрвэгдсэнээс хойш газартай тэгшлэгдэж, одоо хоёр улсын хилийн заагт ор төдий туурь л үлдэн хоцорчээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дорнодын болор толь, 2006 -Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон XI боть, Улаанбаатар хот 2004 -То ван судлалын лавлах бичиг Б.Палам -Батын Алтангэрэлийн ярилцлага (1932 онд төрсөн Дорнод аймгийн Халхгол сум сумын 2-р багийн өндөр настан)

Description of location :
96 800x600 Normal 0 false false false EN-GB JA X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman";}  The site is in the Daljaalingyn tal, the eastern bank of Orshuun river, the northern east of  Sharilj , dry river . It is located 8 km from Khalh river and north east  f  Sumber  sum,   Dornod aimag. GPS given for Khalkhgol sum centre. 

GPS readings :
North 47° 37’  East 118°  37’

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The base of Khalkh temple has two ranges which are large and small. They are noticeable and there are remains of the temple stuff. There is an border station, which located 50-300 meters from Khalh’s temple.

Date of founding the monastery/temple :
1697
1692

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1935 - Ярилцлагын дугаар:Dornodyn Bolor toli
Огноо нураагдсан:: 1935 - Ярилцлагын дугаар:Dornodyn Bolor toli

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ilden taij Puntsog - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
Started with 49 and increased

Form Number :
ДОХГ 039

Survey Team :
Team F

Батын Алтангэрэл


Oral History :

Газрын зураг / Map

Цуглуулсан баримтууд / Materials collected

ДОХГ 039    Билэгтийн Палам  То Ван судлалын лавлах бичиг/Цөвийн цагт унших ном/  ном/201хуудас/  0000-00-00  Улаанбаатар хот    Ж 
ДОХГ 039    Билэгтийн Палам  То Вангийн сургаал судлалын чуулган "То Ван судлалын эрдэм шинжилгээний цуврал бүтээл №30"  ном/21хуудас/  0000-00-00  Улаанбаатар хот    Ж 
ДОХГ 039  B059  Нийтлэгч Б. Гаваа  Халхын сүм/нийтлэл/  сонины нийтлэл   0000-00-00  Улаанбаатар хот    Ж 
ДОХГ 039    Дорнодын Болор толь  9. Халхын сүм  ном/233хуудас/  0000-00-00  Дорнод аймаг    Ж