Tugiin khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Tugiin khiid,
Rinchen Number :
543
Rinchen Name :
Tugiin khiid /Dashchoinkhorlin/
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Dornod
Sum Temple located in :
Bulgan soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
Saruul gunii khoshuu
Precis History(In Mongolian only):
Дорнод аймгийн Булган сумын Тугийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу, одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутагт,тал хээрийн бүсэд,Туг уулын оройд, Хэрлэн голын урд биед, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс зүүн зүгт 40 км-т уг хийд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Үйзэн бэйсийн хошууны Тугийн сүмийн тухай ийнхүү тэмдэглэгджээ:”Дашчойнхорлин хэмээх Тугийн сүм анх байгуулснаас хойш далан долоон жил болжээ. Тугийн сүмийг Туг толгой хэмээх газар анх захын да ван ,Тогтохтөр санаачлан байгуулжээ. Цогчин хурал эдүгээ 25 ламтай , үүний дотор тэргүүн лам нэг , унзад нэг, гэвхүй нэг буй” /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дашчойнхорлин хэмээх Тугийн хийдийг 77 жилийн өмнө То вангийн санаачлагаар байгуулагдсан, сүм, дуган 2, дацан 1, 25 ламтай, Цогчэн дугантай, хөрөнгө хогшлын хувьд нэг жастай, байшин 5, эсгий гэр 1-тэй байсан бөгөөд 1937 оны 8-р сарын 25-нд сайн дураар тарж хийд хаагдсан хэмээн тэмдэглэжээ. Аман эх сурвалжид:“Чингисийн шүтээний сүм буюу-Тугийн сүм:Ачитын хошууны ноён Цэрэндоржийн Минжүүдорж /1806-1866/,Саруулын хошууны ноён Жамсранжавын Дарамжав /1825-1869/ нарын үед Саруулын хошууны Баян-Эрхт хавийн ардууд мал хунаргүй шахам болж маш ядуурч амьдрахын аргагүй боллоо харж үзээч гэсэн хүсэлт өргөдөл Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын Чуулган газарт ирсээр байсан тул хоёр түшмэл явуулж газар дээр нь үзэхэд тэр хавийн айлуудын ихэнх нь уранхай цоорхой бүрээстэй, умгар хар гэрүүдтэй, гадна 5-10 хонь ямаатай, ганц хоёр үнээ, унааны ганц хоёр мориноос өөр юмгүй үнэхээр ядуурсныг чуулган даргад илтгэжээ. Чуулган дарга чин ван Тогтохтөр төрөлхийн ухаалаг зан, ард түмний зан заншил, шүтлэг бишрэлийг түшиглэн урьд нь олон газар сүм хийд байгуулж, Халхын голын эрэгт Жанрайсаг бурхан бүтээж, өөрийн хошуундаа / Илдэн Жон вангийн хошуу/ сургууль байгуулах, эдийн засгийн элдэв аргаар ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж байсан туршлагаа үндэслэн Баян-Эрхт хавийн ядуучуудын амьдралд туслах нэг арга сэджээ. Хамаг монголын үеэс уламжлалтай Хараа ихт хар туг нь дайн байлдаан болон гай гамшиг зэргийг зайлуулан дарах зорилгоор тахилга догшруулалт үйлддэг байсныг мэддэг ч байсан байж болох юм. үүнээс санаа авч ядуурлын гай гамшигаас ард түмнээ аврахын тулд Баян-Эрхтэд эзэн Чингисийн хар сүлдний элч сүлд буюу хувилбарыг залах , Чингисийн шүтээний сүм байгуулж, түүний жас хөрөнгийг түшиглүүлэн тэр хавийн ядуучуудыг ажил амьдралтай болгохоор Баян-Эрхт дээр эзэн Чингисийн хар сүлд бүхий сүм байгуулна гэж Минбэйсийн хошуу, Саруул гүний хошуу даяар зарлаж хандив өгөхийг хүсчээ. Ингээд эзэн Чингисийн сүнс сүлд болон монгол түмнийг даян дэлхийд цуурайтуулсан нэр төртэй хар сүлдийн элчийг өөрийн нутагтаа залах аз завшаан тохиолдсонд бэлэгшээсэн тус хошууны ядуу буурай ардаас эхлэн баячууд, ноёд түшмэд хүртэл бүхий л бололцоогоо дайчлан хандив өргөж богино хугацаанд асар олон мал хөрөнгө цугларчээ. Тугийн сүмийн жасад хандиваар цугласан олон суурь хонь, адуу, үхрийг маллах ахлах, туслах малчид, малын үс ноос авч сур дээс бэлтгэх, арьс элдэх, сүү цагаа боловсруулах, малчдын гэр тэрэг бэлтгэх дархчууд сүмд суух хориод ламд үйлчлэх гээд олон тооны ядуучууд ажил амьдралтай болж олон хүний ажлын байр бий болгосон ажээ. Тугийн сүмийг анх монгол хятад нийлсэн баахан хүмүүс Чингисийн тугийг тахих сүмийг хаа байгуулах вэ гээд газар үзэж явжээ. Тэгсэн нэг хурга хариулсан хүүхэд явж байсан. Нэрийг нь хэн гэдэг вэ гэж асуусан Баян эрхт гэдэг гэсэн. Энэ их сайхан нэртэй хүүхэд таарлаа гээд тэр толгой дээр чавга тавьчихаад явсан. Тэгээд баахан монгол хятад нийлсэн хүмүүс ирээд туйпуу цохиж эхэлсэн. Тэгээд туйпуу цохиж цохиж сүм хийдээ барьж эхэлсэн гэдэг домгийг нутгийнхан ярьдаг юм. Анх байгуулагдахад Саруулын хийдээс 8 лам, Зүүн хийдээс 8 лам нийт 16 ламтайгаар хурал хурж эхэлсэн бөгөөд сүүлдээ дотроосоо хүүхэд багачууд нь лам болоод ламын нийт тоо нь 50, 60 хүрч байсан байна. Тугийн орой дээр байсан шүтээний сүмд 15 барималтай ба Чингис хаан, 9 өрлөгтэйгээ байсан. 9 өрлөг нь сэлмээ сугалдаг. Нүд нь хөдөлдөг байжээ. Голд нь эзлэгдсэн улсуудын хүмүүс Чингис хаанд эд зүйлс өгч буй зураг байсан Сүмийн хэлбэр нь дөрвөлжин дээрээ нэг давхартай. Давхар сүмийн орой дээр нь Чингисийн туг байсан.Мөн үүнээс гадна толгойн энгэрт зүүн урд дор хоёр дуган байжээ. Хурал номын хувьд өөрийн тугийн тахилгатай мөн Цогчэн уншлагатай, зунд тахилга тайлга хийдэг байжээ. Хурал хураад овоогоо тахиад бөх барилдаж морь уралдан наадам хийдэг байжээ. Тугийн хийдийн жасын хувьд нэлээд баян жастай байсан гэдэг. Учир нь хандиваар их мал цугласан ажээ. Хийдийн мяндагтангуудын хувьд тэргүүн лам нь Ёндон лам унзад нь Чойндон унзад гэж байсан. Хамгийн сүүлчийн гэсгүй нь Чойёон гэдэг лам байжээ. 1937, 1938 онд лам нарыг бариад, баригдаагүй нэг нь тараад явчихсан бөгөөд 1939 онд хийдийг буулгасан. Тэр олон баримлууд нь хаалгаар багтаж гарахгүй, эвдэж гаргаад нүхэнд хийж булсан юм. Сүүлд доод сүмийг нь дэлгүүр, дээд шүтээний сүмийг нь түүхий эдийн склад болгосан байсан. 1940 хэдэн онд чулуу, тоосгоор нь малын хашаа барьж бүрэн буулгаж дуусгасан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 -Дорнодын болор толь, 2006 -Гомбын Содовын ярилцлага (Дорнод аймгийн Булган сумын өндөр настан. 1921 онд төрсөн) -Манхилаг овогт Алтангэрэлийн Гүрбямбаагийн ярилцлага(Дорнод аймгийн Чойбалсан хотын өндөр настан. 1933 онд төрсөн) -Хайдавгэлэгийн Чулуунбаатарын ярилцлага( Дорнод аймгийн Булган сум. “Туг”ХХК-ны захирал. 1953 онд төрсөн)
Description of location :
The site is located 40 km. east of Khulun Buir sum centre in Dornod Province, on the southern shore of Kherlen river which flows through the the top of Tug mountain. The area occupies open valley range.
GPS readings :
North 47° 55’ East 112° 57’
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
A few blue bricks from the monastery base remain on the top of the Tolgoi and 8 bases made from dirt mounts are left on the slopes of Tug Tolgoi.
Date of founding the monastery/temple :
Buren zasagchyn 3th
1784
Date of closing and destroying the monastery :
Огноо нураагдсан:: 1939 - Ярилцлагын дугаар:
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Chuulgany darga Chin Van Togtokhtur - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Monks in Old Temple :
16-20 лам
50-60-аас хэтрэхгүй
16-20 лам
50-60-аас хэтрэхгүй
Notes :
In the old days, the Tug Uul was called Erkhtiin Burd. The name Tug Uul (The Flag Mountain) came from a story that when Chinggis Khan was on a military expedition, he planted his black banner on top of a mountain which is now Tug Uul. These days, an owoo surmounting the Tug Uul is worshiped every autumn. The Naadam Festival is organized next to a small owoo which is located in the northeast. The banner (the flag) was attached to the temple door so that when a person enters the temple he/she will have the banner swinging into them which gives an impression that a warrior is brandishing his sword upon you. There is a paper craftwork (Tsaasan Shuumal: A frame covered in glue is applied to a paper as to engrave patterns on the paper surface) depicting 9 marshals from Chinggis Khan’s army.
Form Number :
ДОБГ 003
Survey Team :
Team F
Гомбын Содов
Oral History :
Хайдавгэлэгийн Чулуунбаатар
Oral History :
Алтангэрэлийн Гүрбямбаа
Oral History :
Газрын зураг / Map
Архивын зургууд / Archive photographs
Цуглуулсан баримтууд / Materials collected
ДОБГ 003 | B053 | А. Гүрбямбаа | Хар сүлд ба Тугийн сүм | ном | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж | |
ДОБГ 003 | Дорнодын Болор толь | 7. Тугийн сүм | ном/217хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |