Ulziit bulgiin khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Ulziit bulgiin khiid,
Rinchen Number :
908
Rinchen Name :
Ulziit bulgiin khiid, Ilden gungiin khuree
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Govi-Altai
Sum Temple located in :
Chandmani soum
Old Aimag Name :
Tusheet Khan
Precis History(In Mongolian only):
Говьалтай аймаг Чандмань сум. Өлзий булгийн хүрээ /Илдэн гүний хүрээ/ Энэ хүрээг анх Засагт хан аймгийн Илдэн гүний хошууг түшиглэн байгуулсан байна.Түүхээс үзвэл жанжин ноён буюу Илдэн гүн Жигмэддоржийн аав Илдэн гүн Ванжуйдоржийн /1826-1879/ үе буюу 1826 онд Өндөр хөхийн Сант гэдэг газар ганц гэр барьж Цогчин жасыг үүсгэн байгуулсан гэх бөгөөд тэр үед хошуу ядуу байсан тус цөөхөн хуврагтай, хурал онм нь үе үе тасалддаг байжээ.Хожим ноён Ванжуйдорж нь Аранжин ламын 1-р дүрийн хувилгаан ламтай хамт Баруунзуу орж багш ламдаа сүм байгуулж, бурхан залах хүсэлтэй байгаагаа хэлэхэд багш нь “зэрлэг луусын мөртэй, бор уулын өвөрт сүмээ байгуулж, алтан зуу бурхныг залах”-ыг зөвлөснөөр Самдандамба уулын өвөр Сүмийн худагт анх сүм байгуулсан гэсэн ам дамжсан яриа байна.Энд сууж байсан лам нараас Улаан нүдэн гавжаас өөр хүний нэр мэдэгдэхгүй байгаа ба сүмийн туурь, тэр үед босгосон Сүмийн овоо нь одоо ч байна.Өлзий булгийн хүрээ нь түүхэндээ гурван удаа нүүсэн бөгөөд Аранжин ламын 1-р дүрийн хувилгаан ламыг нас эцэслэхэд нүүж Гунгаачойлин гэдэг лам Шар бүрдэний голд нуурын ойролцоо Довонт гэдэг газар ирж сүм барьж Ер жасыг байгуулсан байна.Энд байхдаа хуйхууд идэгдэн хойшоо нуруу даван нүүж Номгон уулын шил, Өлзий булгийн эхэнд Ванчихай лам шинээр сүм байгуулсан нь хожим өргөжин хүрээ болжээ.Хүрээний туурийг харахад дэнж дагуулан зэрэгцүүлэн барьсан том шавар туйпуун хэрмэн хашаан дотор байрлах сүм, цогчин дуганы 3-4 чулуун барилга, мөн шавар туйпуун хашаан дотор 20 орчим гэрүүд, жижиг байшингууд, хүрээний голд босгосон бунхан зэрэг байсан бололтой.Хүрээний баруун урд өнцөгт, жижиг байшинтай хашаан дотор жижиг 4 ханат маягийн, чулуун хашлагатай 2 гэрийн буурь байгаагийн зүүн талынх нь Адаа лам Баасангийн гэрийн буурь гэж нутгийнхан ярьж байна.Өлзий булгийн хүрээний эхэн үед Амбагай лам, гэлэн Мандиа гэх зэрэг лам нар сууж байсан гэх бөгөөд түүхийнхээ явцад тус хүрээнд нийтдээ арваас гучийн хооронд хэлбэлзэх тооны шашны болон эм, зурхайн өргөн мэдлэгтэй лам хуврагууд тогтмол шавилан сууж байжээ.Илдэн гүний хошууг 1898-1923 оны хооронд захирч байсан гүн Гомбосүрэнгийн үеийн “эр төөлүүрийн данс” хэмээх бүртгэлд 27 лам, банди тоологджээ.Энэ үед болон 30-аад оны эхээр байсан Өлзий булгийн хүрээний лам нараас дурьдвал хөөргүү бумба гэдэг Жамбын хүү Баасан /адаа лам/, Айлаа, Пэлжээ нарын ловон, Гонгор, И.Шүхэр нарын тойн, Бааст, Дүнхэрийн Нялай нарын унзад, хувилгаан лам Жанцанноров буюу Гунгиа хувилгаан /5 настай/, Даржаа гэсгүй, Осор, Галсан нарын гэлэн, Л.Дандар, Л.Чойжилжав, Л.Лхамжав, Бизьяабанди, Гэцэг, Шаравжанцан, өндөр Зундуй, Ням, Ламжав, Баасан, Шарав, Балжаа зэрэг лам нар, Ламжав, Одсэр, И.Ванчиг, Түмэнжаргал, Сандаг зэрэг банди нар юм.Нэлээд хожуу Л.Дансран, Б.Гивий, И.Равдан, Ц.Галсансамбуу, Палам, Б.Найдан, Г.Соном, С.Нанзад, Б.Лхамжав, Хүрэл, Дамдиндоо нар сууж байсан байна.Мөн Чандмань уулын шилд Хашаатын худгийг гаргуулж, хашаа бариулан амьдарч байсан Аранжин лам нь шашны боловсрол эзэмшсэн, ном эрдэмтэй, сайн лам байжээ.Түүнийг нас барахад Чандмань ууланд оршуулан суварга болгосон гэдэг.Өлзий булгийн хүрээ болон бусад хүрээ, хийдээс улбаалан ном эрдэм сурсан Чойжилжав /халзан/, Цамбажав /халзан амба/, Түмэн-Өлзий, Очирбат /дүвчин/, Намби, Гунгиа хувилгаанзэргийн хүмүүс хожим болтол манай урд бригадад амьдарсаар байдан.Мөн Баянцагааны Бадраа хувилгаан /бага эмчийн мэргэжилтэй/ 1960-аад онд Гүү бариачид 3 цагаан овоог босгон 3 удаа нууцаар тахиж, тэр үед манай суманд нүүрлээд байсан үхэл хагацалыг зайлуулж өгсөн гэдэг.Өлзий булгийн хүрээний төв хэсгийг тойроод жасууд нь мөн хэрмэн хашаанд байрладаг байжээ.Өлзий булгийн хүрээ нь Цогчин, Цанжид, Ер /Яр ч гэдэг/, Дарь эх, Майдар, Баруун зэрэг зургаан жастай байжээ.1924 оны малын тоогоор Дарь эх жасын нярав нь гэгээн Баасан 120 гаруй бог, 62 бод, Ер жасын нярав гэгээн Жанцан 100 гаруй бог, 52 бод, Майдар жасын нярав бандай Бизъяа 70 гаруй бог, 20 бод тус тус тоолуулсан ба жас нийтдээ 1000 шахам малтай байжээ.Жасуудын тэмээг Гончиг /тэмээчин Гонио/, адууг данхир Намсрай нар малладаг байв.Сүүлд лам, хуврагуудын тоо олширход Шүхэр тойн, Галсансамбуу лам нар Ц.Намсрайн жинг дагалдан Хөх хот орж метр гарангийн голчтой хоёр том тогоог тэмээн дээр зассан дөрвөлжин хавтгай суурин дээр хөмрөн авчирсан ба хийдийн лам нар жингийн цувааг Замтын Алаг цахирын хавьд угтаж аван ёслол үйлдэж хөшөө босгосон ба хүрээнд авчираад хамгийн том жас болох баруун болон Дарь эх жасад өгсөн гэж яригддаг байна.Энэ тогооны нэг нь одоо сумын музейд хадгалагдаж байна.Хийдийн гол шүтээн нь Баруун зуугаас залж авчирсан тохой хэрийн өндөртэй, бор шаргал өнгөтэй, мөнгөөр хийж алтатсан Зуу бурхан байсан байна.Бурханыг хийхэд 99 лан /3.7 кг/ мөнгө, 1 лан /37.5 гр/ алт орсон ба шүншиглэхэд нь Жанчив сүмбай хувилгааны сүвээний гурван хавиргыг дотор нь хийсэн гэдэг.Тус хийдийг Ер жас нэртэйгээр Шар бүрдэний голд байхад нь паартагчин идэж Гүнд гэлэн гэдэг хүн Зуу бурхныг авч зугтаан Цалчингийн шовгор дээр гарч нуугдахад үзэлгүй өнгөрсөн тул Өлгийн бууцны хойд талын шовгорыг Гүнд гэлэнгийн шовгор гэж нэрлэжээ.Хүрээ тарахад Зуу бурханыг ногоон Ганжин хадгалж байгаад Шандны амны цахирт хийсэн байна.Хожим Д.Хувцагаан Цахирын агуйд авдартай юм байхыг олж харсан нь Зуу бурхан байсан бөгөөд энэ үеэс Жавдалд хадгалагдах болсон ба тэндээс Ягаанбуянтынд ирсэн байна.Ягаанбуянт уг бурхныг авдарт хийн байшиндаа хадгалж байтал 1972 онд НАХЯ-ны төлөөлөгч хураан авсан нь хожим 1980-аад онд Улаанбаатар хотын Чойжин ламын музейд байжээ.Ингээд 1990 оны ардчилсан хувьсгалын үед тус музейгээс алга болсон байна.Харин уг бурхны өрөөсөн ээмэг Ягаанбуянтын хүү Дандарт хадагалагдаж байна.1937 оноос их баривчтлгаа эхлэн тус хийдээс арав гаруй лам хэлмэгдэн шийтгүүлсэн тул Өлзий булгийн хүрээний үйл ажиллагаа 1938 он гэхэд бүрэн зогссон байна.Сүм хийдийн барилгыг улсын мэдэлд шилжүүлэн модыг нь зөөж сумын төв дээр дэлгүүр /шатсан/, түүхий эдийн агуулах, сумын захиргааг барьсан ба хоёр модон ор, хоёр модон шүүгээг хүн эмнэлэгт өгчээ.Өнөөдөр Өлзий булгийн хийдийн сүм, дуганы ул суурь, ханын зарим хэсэг туурь нь болон хадгалагдаж үлдсэн байдаг. Тус хүрээний үүсгэн байгуулагдсан түүхийн тухай”...Улсын түшээ гүнгийн зэрэг Илдэн засаг,улсад туслагч гүн Гомбосүрэн манай хошуу язгуураас аль онд, аль засгийн үед хурал үүсгэн байгуулсныг даруй баримтлан мэдэх данс тэмдэг огт үгүй.Гагцхүү Төргэрэлтийн зургаадугаар он /1826/онд гүн Вандандоржийн үед хуучин Цогчин жас хэмээх нэрийн төдий ганц гэр байсан боловч ном тасалдан бүхийд мөн онд Өндөр хөхийн шанд хэмээх газар нутаглуулан хошоод гэр дуган байгуулж Цогчин хурал тогтоож түүний цөөн хувраг эм,зурхайн сургууль үйлдэж Өндөр хөхийн шанд хэмээх газар нутаглан сууна...” гэж бичсэн гар бичмэл баримт Үндэсний төв архивт хадгалагдаж байна. Холбогдох эх сурвалж. 1.Монгол Улсын Үндэсний төв архив. ФА – 3 , д – 1 , хн – 527. 2.Чандмань сумын 1-р багийн иргэн өндөр настан Соном, тус сумын засаг дарга Дагвадорж нартай хийсэн ярицлагаас 2007.08.22 3.Р.Нямдорж нар “Чандмань сумын дэлгэрэнгүй түүх” УБ 2004
Description of location :
The site is located 45Km from the soum centre.
GPS readings :
North 45° 27’ East 098° 14’
Estimated site dimensions (metres) :
Side1: 30 Side2: 150 Side3: 30 Side4: 150 Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
Mud walls and stupa base are remained.
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Monks in Old Temple :
unknown
unknown
Form Number :
ГАЧН 098
Survey Team :
Team B