Chin sujigt nomun khany khiid

Read in Mongolian

Name(s) of Temple :
Chin sujigt nomun khany khiid,

Rinchen Number :
876

Rinchen Name :
Nomun khany khuree, Chin sujigt nomun khan khutagtyn khuree

Type of Temple :
Monastic City

Aimag Temple located in :
Bayankhongor

Sum Temple located in :
Galuut

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Chin sujigt Nomunkhany huree

Precis History(In Mongolian only):


Баянхонгор аймаг Галуут сум. Чин сүжигт номун ханы хүрээ Одоогийн Заг сумын нутаг Цагаан туруутын гол хэмээх газар 200-гаад жилийн өмнө үүссэн Чин сүжигт номун ханы хийд хэмээх хурал номын томоохон газар төвхнөж байжээ.Чин сүжигт номун ханы хийдийн үүсэн байгуулагдсан түүхэн нөхцөл шалтгаан, хөгжин дэвжиж бэхжсэн түүхийг өгүүлсэн нэгэн эх баримт эдүгээ Үндэсний төв архивт хадгалагдаж байна.Уг баримтанд “...Чин сүжигт номун ханы анхны хувилгаан Лувсанноровшарав Чин улсын Эхн амгалангийн дөчдүгээр /1701/ онд Халхын засаг Шарын хошуунд хувилгаан гарчээ.2-р Жавзандамба хутагтаас Эрдэнэн цорж хэмээн нэрийдэж хутагтын зэрэгт оруулжээ.Хойно Ордосын их зуугийн чууулганы долоон хошууны Засаг ноёд олон тайж нар бүгдээр Эрдэнэн багшид шүтэж Найралт төвийн аравдугаар /1732/ онд Хатан голын газар сүм суварга олныг бүтээлгэн лам нарыг олноор хуруулж ном уншуулжээ.Тэнгэрийн Тэтгэсний хорьдугаар /1755/ онд Лувсанноровшаравт Чин сүжигт номун ханы цол шагнажээ.хоринхоёрдугаар 1757 онд Халхын нутаг Ханхар уулын өвөр Цагаан турууны голын газар сүм дуган 5 суварга 4-ийг бүтээлгэн үлддэж лам нарыг суулгаж ном уншуулжээ.Сайшаалтай Ерөөлтийн арванхоёрдугаар /1807/ онд 81 жангийн сүм байгуулж Аюуш бурхан арван түмэн тоотой бүтээлгэж тахисан болой.Хутагт Цэдэнбалжираас мөнхүү Цэн сүжигт номун ханы хуучин сүмд нэр шагнуулахыг гуйж айлтгасанд Чин улсын хаанаас “Сайнаар судалсан сүм” нэр шагнажээ.Монгол улсын Богд хаанаас хуучин сүмд “Дэчиннямлин” нэр, шинэ сүмд “Самданлхүндэвлин” нэр шагнан олгуулжээ.Богд хааны түмэн өлзий батагахын ном уншиж шинэ сүмд суух лам нар 200 гаруй болжээ...” хэмээн бичиж Олноо өргөгдсөний 9-р он.08 сарын 19 /1919.08.10/ гэж огноолсон баримт хадгалагдаж байна.Одоо Заг сумын лам хуврагууд өндөр настнуудын ярьж байгаагаар 1755 онд анх Лувсанноровшарав гэгээн өөрийн шавь Янжинсүхийнхээ хамт хүрээ хийд байгуулахаар ирж шав тавьсан гэдэг.20-р зууны эхээр тус хийд нь 700 гаруй хуврагтай 4 дацантай, 14 дугантай, 7 суваргатай, гэгээнээс гадна 2 Бандид хувилгаан суудаг томоохон хийд байжээ.Чин сүжигт номун ханы хүрээ нь Майдар эргэдэг, Цам гардаг, маанийн бүтээл хийдэг, Ганжуур эргэдэг, Сор залдаг Хайлан хурдаг байсан ба ялангуяа Майдраараа Сайн ноён ханы аймагтаа алдартай байжээ.Майдрын зуны дунд сарын 15-нд гардаг ба хүрээгээ тойрон хоёр өдөр гороолдог хэрэглэл зэргээрээ алдартай байжээ.Цамын хувьд 128 Цам гардаг байсан байна.Ном барын хувьд алдартай байсан ба өөрсдөө модон бартай хүрээндээ номоо хэвлээд бусад хурал хүрээ хийдүүдийг хангаж байжээ.Гэгээн өөрөө бурхан бүтээдэг уран хүн байсан төдийгүй энэ хүрээнд алдартай 3-4 бурханч лам нар байсан байна.Хүрээний лам нар хийдийн орчимын Цагаан даваатын голын эхний Бүрэн хайрхан уул Согоо хайрхан уул хоёрыг тахидаг.Мөн Ямбат хайрхан, Сүмбэн хайрхан, мөн хийдийн хойд талын Гэнэн цогтын овоо Баян нуур зэрэг уул усыг тахидаг байжээ.Чин сүжигт номун ханы хүрээ Төвдийн хүрээ хийдтэй нилээд холбоотой ажиллаж байсан ба Төвдөөс ном судар шашны эд зүйлүс авч ирж залах мөн Төвдөд дээрхийн гэгээнтэн Далай ламыг сонгож тодруулахад Номун хан гэгээн өөрийн санал оноогоо оруулж байсан мэдээ байдаг.1930-аад оны дундуур уг хүрээний лам нарыг баривчлан сүм дуган суварга хэрмийг сүйтгэж эхэлсэн ба бүрэн бүтэн үлдсэн 6 дуганыг тэр үеийн сумын дэлгүүр граж тосон зовууд зэргээр ашиглаж байсан ба 1950-иад оны сүүлч үеэс уг байгуулагууд эндээс гарч шинэ барилга байшинд ороход дээрх сүм дуганууд мөн эзгүйрэн үлджээ.1990-ээд оны эхээр монголд оронд гарсан ардчилдсан хувьсгалын үр дүнд бурхны шашин дахин дэлгэрч хүний шүтэх эрх чөлөө бие болсон тэр цаг үед хуучин Чин сүжигт номун ханы хүрээнд сууж байсан лам хуварга болох ахмад настнууд сүсэгтэн олны санаачилгаар энэ хүрээний туурин дээр шинэ цагийн хийд байгуулагдан өнөөдрийг болтол хурал номын үйл ажиллагаа явууж байна Эрдэнэ бандид Чин сүжигт хутагт Лувсанноровшарав 1701-1768 онд амьдарч байжээ.2-р дүрийн Эрдэнэн бандид хутагт Лувсандандарванчиг 1772-1826 оны үед амьдарч байсан бөгөөд Төвд хэлээр 1 боть зохиол туурвисны дээр “Дара эхийн залбирал”, “Төвд орны шашин”, “Мөнх бусын дуртгал”, “Бурхны зохиол”, “Ламын ач” зэрэг олон гүр дууллыг монголоор айлдсаны заримыг нь Заваа Дамдин гавьж төвд хэлнээ орчуулжээ.Чин сүжигт номун ханы 5-р дүрийн хувилгаан нь хутагт Цэдэнбалжир бөгөөд 1894-1921 оны хооронд амьдарч байсан байна Чин сүжигт номун хан Лувсанноровшарав . Сайн ноён хан аймгийн засаг Шаар илдэн ноён, Самар хатан нарын өргөөнд 1701 онд мэндэлжээ.Бага залууд нь Өндөр гэгээнд бараа болгон өргөсөн байна.Өндөр гэгээн нагац Эрхэм тойнд хүүг тушааж, эрхэмлэн энхрийлж тэтгэсэн бөгөө Да Хүрээнд эрдэм ном болгоон олон зүйлийн ухаанд мэргэн болжээ.Бээжин, Утайд заларч, төвд монгол олон мэргэдээс сурч судлахыг аугаа ихэд зохиов.Өвөрмонголд шашин амьтны тусыг үйлдэн, үйлс зохиол нь дэлгэрч, ялангуяа Ордос, Шар зуугийн хийдийг цогцлоосон байна.Хожим өөрийн нутагт заларч, хангайн нурууны уулсын дунд хийд байгуулж, Зандан зуу, Логошури тэргүүтэн нандин шүтээн олныг хийддээ залсан байна.Мөн Өндөр гэгээнээс нандин шүтээн болгож, бичмэл Ганжуур ном Норовшаравыг ирэх үед өгөөрэй гэж Эрхэм тойны гэрт залж хайрласныг хийддээ залсан байна.Төвдөд мөргөлөөр зорчиж, их, бага долоон дуган бариулж, аравнай өргөж өлзий баярын хуримыг ихэд бүтээжээ.Шашны зан үйлийн холбогдолтой “Сайн цагийн мянган бурхны мөргөл тахилын зан үйлийн уншлага”, “Тарвачимбын чог”, “Маанийн бүтээлийн чого” зэрэг номоос гадна Жигжэд тэргүүтэн олон бурхны дүвтав, аравнай зэрэг нууц тарнийн чиглэлийн олон зохиолууд айлдсан байна.Мөн Монгол, Төвдийн мэргэдийн дунд үлэмж дэлгэрсэн алдарт зохиол “Дүвтавринжүнгийн лхантав” зэрэг нийт долоон боть зохиол туурвижээ. Холбогдох эх сурвалж: 1.Галуут сумын шинэ Номун ханы хийдийн ловон лам Батсайхантай хийсэн ярилцлагаас 2007.09.07 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 3.Л.Чулуунбаатар “Төвдөөр гийсэн Монгол мэргэд” УБ 2004

Description of location :
See precis

GPS readings :
North 46° 49’  East 100°  03’

Revived temple on site :
Yes

Date of founding the monastery/temple :
1755

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:72
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
БХГТ 019 on site and ГАГТ 019 not at site

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : БХГТ 019 Luvsannorovsharav - Ярилцлагын дугаар: 72
Нэр, цол хэргэм : БХГТ 019 Yondon - Ярилцлагын дугаар: 72
Нэр, цол хэргэм : БХГТ 019 Idengiin Sodnom - Ярилцлагын дугаар: 72
Нэр, цол хэргэм : БХГТ 019 Sosoryn Genden - Ярилцлагын дугаар: 72
Нэр, цол хэргэм : БХГТ 019 Sanjaasuren - Ярилцлагын дугаар: 72
Нэр, цол хэргэм : ГАГТ 019 Сосорын Гэндэн, Идэнгийн Содном, Гомбосүрэнгийн Пүрэвдорж - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : БХГТ 019 May 28, 1990 - Ярилцлагын дугаар: 72
Year : ГАГТ 019 not recorded - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
more than 700 lamas

Form Number :
БХГТ 090

Survey Team :
Team B

Батсайхан


Oral History :

Газрын зураг / Map