Amar buyant

Read in Mongolian

Name(s) of Temple :
Amar buyant,

Rinchen Number :
872

Rinchen Name :
Amarbuyantyn khiid

Type of Temple :
Monastic City

Aimag Temple located in :
Bayankhongor

Sum Temple located in :
Bayan-Undur

Old Aimag Name :
Zasagt Khan

Old Sum Name :
Yum beis

Precis History(In Mongolian only):


Баянхонгор аймаг Баян өндөр сум.Амарбуянтын хийд. Хуучин Засагт хан аймгийн Жюн ван Жонон засаг улсад туслагч гүн Жанцандалайнамжилнаваандоржын хошуу буюу одоогийн Баян өндөр сумын нутагт байсан Амарбуянтын хүрээ нь анх 1697 онд гүн Соном ишийн үед Цогчин хурлыг тогтоосноор эх суурь нь тавигджээ.Дараа нь 1823 онд гүн Цэдэндондовдоржийн үед Хайлан,Ламиран хурлыг тогтмол хурах болж 1831 онд нэмж Цаннид хурлыг үүсгэн байгуулжээ.Ийнхүү хүрээ хийд байгуулагдсан цагаас 1937 оныг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энд 1000 орчим лам сууж байсан мэдээ байна.Бүр зарим эх сурвалжаар бол /ярилцлага/ 1300-1500 ламтай байсан ажээ.1904 онд 13-р далай лам халхад залрахдаа энэ хийдээр морилж байсан түүхэн баримт байдаг ажээ.Амарбуянтын хийдийн хувилгааны анхны дүр нь Дугар зайсан гэж хүн байдаг байв.Анхны дүрээс хойш 7 дүр тодорсон ажээ.Уг 7 дүрээс сүүлчийн 5 дүрийг албан ёсоор сэмтийд нь залсан ба анхны 2 дүр нь монгол оронд бурхны шашин төдийлөн дэлгэрээгүй байх үед тодорсон түүхтэй ажээ.5, 6-р дүрийн хувилгаан болох Дүвчин дүр, Мэргэн дүр гэдэг 2 хүн төвд хэл дээр олон зүйл зохиол бичиж туурвисан эрдэм чадалтай хүмүүс байжээ.Амарбуянтын хийдэд Чойрын дацан Манба дацан, Зурхайн дацан гэсэн 3 гол дацантай байсан ба Чойрын ном нилээн түлхүү судалдаг байжээ.Чойрын ном нь Сэра игчаатай байжээ. Тус хүрээнд Гавьжийн дамжаа барьж байсан гэх бөгөөд хамгийн сүүлд 1914, 1915 оны барьж байсан гэдэг мэдээ байна.Мөн хүрээнд Цам гарч Майдар эргэдэг байсан бөгөөд зуны эхэн сарын шинийн 8-нд дараа нь Цам гардаг байжээ.Хуучин энэ хошуунд орон нутгийн тахилгатай 5 овоо байдаг байсан ба хамгийн гол овоо болох Баян овоог зуны эхэн сарын шинийн 8-нд тахидаг байжээ.Дараа нь хошууны гол овоог 3 сүм хамтарч тахина.Энэ нь Шинэжинст хэмээх овоо юм.Мөн Толийн овоо, Өндөр овоо тахилгат овоо хэмээх 3 овоог зуны дунд адаг намрын эхэн саруудад тахидаг байжээ.Эдгээр 5 овооны тахилгын санг хувилгаан ламын 5-р дүр Дүвчин дүр зохиосон гэдэг.Хийдийн гол шүтээн нь Лхам шүтээнтэй байв.Энэ хийдэд Төвдөөс лам нар ирж суудаг байсан ба Төвд лам нарын сууж байсан хашаа гэж одоо ч хийдийн туурин дээр хашааны үлдэгдэл балгас бий.1937 оны эхээр тэр үеийн хэлмэгдүүлэлтэнд өртөж Амарбуянтын хүрээ хаагдсан байна.Энэ үед томоохон лам нарыг баривчлан Завхан аймгийн Улиастай руу ачиж явсан ба нилээд тооны лам нар урагшаа хэл даван Өвөрмонгол руу дөрвөн гарчээ.Энэ үед хувилгаан ламын хамгийн сүүлчийн 7 дахь дүр нь 9 настай байсан бөгөөд хийдийн олон лам нар 9 настай хувилгаанаа дагуулан хил даван одсон гэдэг.7 дахь дүрийн хувилгаан Өвөрмонголоос Гүмбэн хийдэд очиж ном судалсаар 1960-аад олны үеийг хүрч хятадын соёлын хувьсгалын уршигаар шоронд орж 1970-аад оны эхээр тэндээ таалал төгссөн гэдэг.Сүм дуганы бурхан тахилыг дүрвээд явсан лам нар бага хэмжээгээр авч явсан ба нилээд нь эзгүйрсэн сүм дуганд үлдсэн байсныг нутгийн ард иргэд авч уул хаданд нууварлан дээрээс нь дотоод яамныхан сүм дуганыг шатаажээ.Хийдийн ойролцоо Хятадын худалдааны том пүүс байсан гэдэг.Одоо Амарбуянт хийдийн туурин дээр хэлмэгдэн сүйтгэгдсэн хийдийн хурал номыг сэргээж 1990 онд шинэ үеийн Амарбуянт хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох эх сурвалж: 1.Шинэ Амарбуянт хийдийн тамгийн лам Нангил гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.07 2.Ч.Банзаргч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Description of location :
5th reincarnated lama wrote the sutra to worship Tavan ovoo . Local people worshiped clan`s main mountain and ovoo named Bayan-Ovoo.   The site is surrounded by the places Zaan, Khangarid, Bor Arslan and Burkhantyn am.

GPS readings :
North 44° 37’  East 98°  42’

Revived temple on site :
Yes

Date of founding the monastery/temple :
1750 in the book
1767 archive

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
БХБӨ 017

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Surikhajav gavj - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Gelegdamba - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Gevsh Purevdoo - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 5-р сарын 27-ны - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
1300 - 1500

Form Number :
БХБӨ 066

Survey Team :
Team B

Нагил


Oral History :

Газрын зураг / Map

Архивын зургууд / Archive photographs