Tariatyn Zuun khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Tariatyn Zuun khuree ,Tariatyn dood khuree,

Rinchen Number :
186

Rinchen Name :
Tariatyn Dood khuree, Tariatyn zuun khuree, Dalai Choinkhor Vangiin Zuun khuree, Sainaar sudlagch khiid

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Arkhangai

Sum Temple located in :
Tsagaan nuur bag, Tariat soum

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Dalai Choinkhor vangiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Архангай аймаг Тариатын зүүн хүрээ(Тариатын доод хүрээ) Хуучин Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны нутаг одоогийн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг Тариат сумын төвөөс баруун тийш 52км орчим Тариатын гол хэмээх газарт уг хүрээ оршин тогтнож байжээ.Хүрээний туурийн баруун талд нь Эрээн мод хэмээх газар ,зүүн талд нь Дээд Баян Улаан,хойд талд нь Ногоон ховог уул байна. Уг хийдийн туурь нь газрын хөрсөнд нилээд тод мэдрэгдэнэ. Сүм, дуган, суварга хүрдний ором суурь газрын хөрснөө тод овойн шороон далан үүсгэсэн байдалтай харагдана. Мөн туурин дээр 1990-ээд онд босгосон дуганын балгас бий.Тариатын хүрээ Далай чойнхор вангийн хошууны буддын соёлын төв байсан төдийгүй Ар Халхын эрдэм соёлын өлгий байжээ. Тариатын хүрээ дотроо Гол хүрээ,Баруун хүрээ,Зүүн хүрээ хэмээн 3 хуваагдаж дундуураа нарийн гол горхиор зааглагдан, вааран дээвэртэй, төвд хэлбэрийн тоосгон дугануудыг алтан нганжир тэргүүтнээр сайтар чимэглэсэн гурван хүрээний араар 30 гаруй сувраг эгнүүлэн байршуулсан маш тохилог цэвэрч нямбай , хатуу чанга жаяг дэглэмтэй хүрээ байжээ. Хүрээний сүм дугануудын туйпуу болон дээврийн ваарыг хятад тоосгочин ваарчингуд тусгай бэлтгэсэн зуух бааюунд шатааж монгол барилгачидтай хамтран богино хугацаанд барьж босгожээ. Тариатын хүрээнд усан туулай жил 1723 онд 4 аймаг байгуулж, аймгийн дугантай болж тэдгээрийг аймаг лам тэргүүлэн хурал хурах болжээ. Шороон үхр жил 1769 онд Дашгамдамчойлин хэмээх “ Чогчин” хурлын шинэ дуган барьжээ. 1801 оноос эхэлж мөн Майдар бурхан эргэдэг заншил тогтсон ажээ.Сурвалж бичигт өгүүлснээр: Засаг ван Дэлэгпунцагийн үед Сайшаалт Ерөөлтийн 14 дүгээр /1809/ онд Цанид хэмээх номын сургууль хурлыг үүсгэн тогтоож Чойр хурлыг хуруулан 18 дугаар /1813/ онд Дүйнхэр номын хурал эхлүүлжээ. Засаг ван Гончигжавын үед Сайшаалт Ерөөлтийн 24дүгээр /1819/ онд Мама номын сургуулийг тогтоожээ. Засаг ван Гэмпилдоржийн үед Бүрэн Засагчийн 6 дугаар /1867/ онд маарамбын дамжаа анх барьжээ. Засаг ван Гончигжавын үед Төр Гэрэлтийн 5 дугаар /1825/ онд жүд номын хурал дацанг тогтоож Төр Гэрэлтийн 22 дугаар /1842/ онд зурхайн номын сургууль дацан үүсгэн хуруулжээ. Засаг бэйл Гончигжавын үед Төр Гэрэлтийн 13 дугаар/1841/ онд Гэсэр богдын цам бүжиг гаргажээ. Засаг ван Гэмпилдоржийн үед Төр Гэрэлтийн 29 дүгээр / 1849/ онд гавьжийн дамжаа, Түгээмэл Элбэгтийн 5 дугаар /1855/ онд Равжамбын дамжаа анх түрүүн барьжээ. Тариатын хүрээнд 1886 онд босгосон 44 тохой өндөр алтан Майдар ,1889 онд босгосон 80 тохой Богд Зонхоба бурхад нь тухайн үедээ бусад хошууны төвүүд төдийгүй Их хүрээнд ч бий болоогүй байсан гэдэг.Эдгээр бурхадыг бүтээлгэх болсон бас нэг шалтгаан нь тус хүрээ хөрш зэргэлдээ Дайчин вангийн хүрээтэй бүх талаараа өрсөлдөж байсантай холбоотой байсан гэж нутгийн хууччуул ярьдаг. Уг хүрээ бусад хүрээ хийдийн адил жил бүрийн намар Цам гаргаж Майдар бурхан эргэдэг байв.Үүнд Эрлэг номун хааны Жахор цам ,Гэсэр цам 2-ыг гаргаж байв.Цам бүжиг гээч шашны зан үйл энэтхэг түвдээс гаралтай 1. яриан цам 2. багт цам гэсэн 2 төрөл зүйлтэй эртний зүйл ажээ. Монгол газар багт цам бүжиг а. / Жахор цам буюу эрлэг номун хааны цам б./ Гэсэрийн цам гэх 2 төрлийн цам болж дэлгэрсэн гэдэг. Эрлэг номун хааны / Жахор цам / Гэсэрийн цам хоёуланг Далайчойнхор вангийн хошууны Тариатын хүрээ” Сайнаар судлагч “ –ны газар гаргадаг байжээ. Эрлэг номун хааны буюу Жахорын цамд тоглогчид олон төрлийн догшид бурхадыг дүрсэлж гоёж чимж сүр оруулсан баг хувцсыг өмсөж бурхан бүхэнд тохирсон тарни шившлэг уншиж муу ёрын үндэс бурхан шашны эсрэг хүч хэмээгдэх шулам, чөтгөр, ороолон, тийрэнг даран сөнөөх ялахын билэг тэмдэг болгон цам бүжиглэн гаргадаг байжээ. Тариатын хүрээний цамд сарлагийн цам , өндөг тэвэрсэн тахиачин өвгөний багт бүжгүүд орж тоглодог байснаараа онцлог юм:Гэсэрийн Цам нь Гэсэр мэргэн хаанч туужийн үйл явдлаас сэдэвлэсэн нэг ёсны театрчилсан тоглолт байв.Далай чойнхор вангийн хошууны ард нийтээр сүсэглэн тахидаг гол сахиус шүтээн нь "Лхам"бурхан байв.Балданлхам /Санскридаар Шри-Дэви,Төвдөөр Палданлхам,Монголоор Цог төгс охин тэнгэр /Цагаан дарь эхийн хувилсан догшин дүр ,Арван догшидын дунд орших ганц бүсгүй чойжин ажээ. Тариатын хүрээний тэргүүн ламаар 1810-30-аад онд Галиндив гэлэн, 1841-1863 онд аграмба Гонгор нар тохоогдон сууж байсан нь түүхийн баримтанд тэмдэглэгдэн үлджээ. Богд хаант Монгол Улсын үе 1916 онд Далай Чойнхор вангийн хошууны Тариатын хүрээний Гачин лам Лувсандэндэв, Лхарамба лам Лувсанцэрэн, Хувилгаан тойн Шаравжамц нарт Богд хааны зарлигаар “ хамба” ямба олгож байв.Одоо энд буй овоорсон шороо хөх тоосго эртний ур хийц бүхий төмөр хадаас ,суурийн засмал чулуунуудаас гадна 1990-ээд оны дунд үед сэргээн босгосон дуганы нурсан балгас бий. 1932 онд 4 аймагт гарсан лам нарын хөдөлгөөний хамгийн томоохон төвийн нэг нь энэхүү Тариатын хүрээ байжээ.Иймд уг хөдөлгөөнийг тухайн үед нам төрөөс дарахдаа 100 гаруй барилга байгууламжтай байсан энэхүү хүрээг бүрэн эвдэж устгасан байна. 1990-ээд оны үед нутгийн уугуул сэхээтнүүд болох Мөнжүүр,/Монгол улсын хөдөлмөрийн баатар Тариат нэгдлийн даргаар олон жил ажилласан/Ц.Жигдэн /Далай ван -АУДИТ компанийн захирал/ Л.Батсүх нар санаачлан цогчэн дуганы туурин дээр дуган босгосон боловч байнгын ажиллагаа хамгаалатгүйгээс нурж эвдрэн балгас болжээ. Дээрх мэдээ баримтуудаас үзвэл Тариатын доод хүрээ нь зөвхөн Сайн ноён хан аймгийн хэмжээний төдийгүй Ар халхын нутаг дахь монголын бурхны шашны соёл боловсрол урлахуйн ухааны томоохон төв байжээ. Шашны ухааны Чойрын онол, одон орон зурхай, урлахуй ухаан, анагаах ухаан мэт салбаруудад гарамгай мэргэжсэн олон тооны эрдэмтэн лам нар Далай Чойнхор вангийн хошуунд олон байжээ. 19-р зууны үед Тариатын хүрээнд Да лам Данзан тойн, Гэсэр ламтан, Бэх- Очир Аранжамба, Чойр лам Дагва аграмба, унзад лам Шарав, маарамба ЛүнхрэгДандар, гавьж Даваацэрэн, Майдар лам Омбоцэрэн цорж гэх мэт олон лам нар нилээд алдаршиж байв. Энэ хүрээнд сууж эрдэм номын мөр хөөж явсан 2000-аад лам хуврагуудын дотроос 20 дугаар зууны эхэн үед Ж.Сэнгэ, гэвш Раднаасүмбэрэл нар эрдэмтэн лам нар багш дээдэстээ өндөр үнэлэгдэн шашны номыг сайн сурч байжээ. Нэг. Тариатын хүрээний алдарт маарамба Лүнхрэг Дандар / 1831-1920 он/ . Тэрбээр Хожуулын гол хэмээх газар Машид гарсан 14 дүгээр жарны усан туулай жил төрөөд 90 сүүдэртэй олноо өргөгдсөний 10 дугаар онд таалал төгсчээ. ЛүнхрэгДандар бага залуу наснаасаа Тариатын хүрээний мамба дацанд суралцаж анагаах ухааны номыг олон жил шимтэн судалж мааарамбын дамжаа барьж их Дандар хэмээн алдаршжээ. Түүний зохиол нь “Эмийн 4 үндэсний дохионы тайлбар, шүүмжлэл” зэрэг 2 боть, “Эмийн 4 үндэсний зарим утгыг тайлсан намжил ар үрийн эрхийн үзэсгэлэн чимэг” зэрэг төвдийн анагаах ухааны ном судруудын эндүүрэл ташаарлыг шүүмжилж өөрийн санаа бодлыг тусгасан 4 боть ном бичсэнийг одоо цагт ч энэтхэг төвдийн эмч оточ нар өндрөөр үнэлдэг ажээ. Эдгээр ном зохиолын заримыг нь Тариатын хүрээнд хэвлэсэн байна. ЛүнхрэгДандарын “ Анагаах ухааны 4 үндсийн тайлбар” хэмээх зохиол нь /товч нэрээр/ 156 бүлэг 870 хуудастай ба мөнхүү 100 гаруй хуудастай “ Анагаах ухааны түүх биндэрьяа толь “ гар бичмэл судар нь гандан хийдэд хадгалагдаж байна. Уг зохиолдоо энэтхэг төвдийн анагаах ухааны нэрт хүмүүсийн зохиол бүтээлийн тухай дурьдаж анагаах ухааны үүсэл хөгжил энэтхэг , төвд , монгол оронд түгж дэлгэрсэн талаар бичсэн байна. Үүндээ 14-р зуунаас монголд гарч байсан эмийн ном судар нэртэй эмч нарын түүх намтрыг нилээн сайн оруулжээ. Түүний өөр нэг сонирхолтой ном бол “ Анагаах ухааны бүгдийн оройн дээд цог төгөлдөр 4 үндэсний тайлбар өвөг эцгийн аман захиа урд хойт хоёр хйигээд “ Бидэр омбо” нуудын ялгалыг сайтар өгүүлсэн намжил арүрийн эрхэс” гэдэг зохиол юм. Энэхүү номыг асуулт хариултын журмаар “ Ном хэлэлцэх “ тухайн үеийн дэг ёсоор бичсэн бөгөөд уламжлалт анагаах ухааны онолын үндсэн зарчмыг хүн байгалийн хоорондын уялдаа холбоотой жишин харьцуулсан гүнзгий утга агуулгыг илэрхийлж уламжлалт эмнэлгийн ном сурвалжид төдий л тохиолддоггүй хэлбэр аясаар бичснээрээ онцлог талтай юм. / Гомбожав, Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд. Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал. 1 боть. х- 34/ Ч. Баавгай, Б. Болдсайхан , Монголын уламжлалт анагаах ухаан, УБ. 1990, х- 35-36/ Мөн ЛүнхрэгДандар маарамбын “ Лхамтавын тайлбар” гэх 200-аад хуудас бүхий модон барын хэвлэмэл номд Лхамтав гэдэг нэр томьёо бусад гүн далд утгатай нэрсийг чадамгай сайн тайлбарлажээ. Бас “ Халуун хүйтний судлал Цагаадан Галдан Тагжид “ нэрт 30 гаруй хуудас бүхий бэсрэгхэн зохиолд халуун хүйтний онолын талдаарх асуудлыг голлон тайлбарлажээ. ЛүнхрэгДандар маарамба ном зохиолууддаа ардын эмнэлгийн эмэнд ордог халуун оронд ургадаг манай оронд ургадаггүй ургамлуудыг хэрхэн орлуулах тухай хүртэл бичсэн байжээ. ЛүнхрэгДандар монголын алдартай сайн оточ маарамбууд эм болон эмчилгээний сэдэвтэй зохиолууддаа 1. Таван цул зургаан савны өвчнийг судас болон шээсээр алдаа мадаггүй оношлодог байсан 2. Монгол оронд ургадаг 600 гаруй нэр төрлийн эмийн ургамлын хүчин чадлыг зөв танин мэдэж чадсан 3. Монгол хүнд зайлшгүй тохирох эмийг цаг агаарын ялгаатай нөхцлөөр бүсчлэн тогтоож чадсан зэрэг онцлогуудыг тусган оруулсан болохыг онцлон тэмдэглэжээ. Тэр үеийн монголын алдарт оточ маарамбууд халхын нутгийг 3 бүс болгон хувааж нэг төрлийн өвчнийг анагаадаг эмийг 3 өөр жороор найруулдаг болсон байна. Хангай, Алтайн уулсаар нутаглан суух хүмүүсийг жонш буюу чулуун суудалтай хэмээн үзэж халуун чанартай эмийг, тал хээрийн бүсэд нутагтай хүмүүсийг навчин суудалтай хэмээгээд бүлээвтэр чанартай эмийг, говь нутгийн хүмүүсийг халуун гал суудалтай хэмээн үзэж сэрүүн чанарын эмийг боловсруулж өгөх аргазүйн үндсийг тодорхойлжээ. Хоёр. Халхын хувилгаан Сэнгээ Ринбүчи. 1905 он буюу 15-р жарны модон могой жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт эцэг дархан Дарамбазар, эх Ажид Цээбум нарын гэрт 10 хөвгүүний 9 дэх нь болж мэндэлжээ. 13 насандаа Тариатын хүрээнд шавилан сууж 11 хил суугаад дом тавьж тойн хувраг болон 25 насандаа / 1930 онд/ нутгаасаа гарч төвд орныг зорисрн байна. Ингээд төвдийн Сэра дацангийн хамба байсан монгол лам Дандар гэвшийг дагалдаж ном үзжээ. Сэнгээ лам Винайн ба Авидармын ёсыг 14 жил судалсаны эцэст гавьж лхаарамбын мяндагт хүрчээ. Ийнхүү Сэнгээ Ринбучи цастын оронд ном буяныг ариутган дэлгэрүүлсээр 1993 оны 4 сарын 03 ны 19 цаг 30 минутанд шавь нартаа та нар ерөөл сайн тавьж байгаарай хэмээн сүүлчийн сургаалаа айлдаад дүрс лагшингаа номын төвд шингээх ёсыг үзүүлж нирваан дүрийг үзүүлжээ. Багшийнхаа нирваан дүрд орсон лагшинг нь тэгш чацуут их гэрлийн агаарт бататган 9 өдөр оршоохуйд сүжигтнүүд өглөөний 7 цагаас шөнийн 23 цаг хүртэл гэгээн шарилд нь тасралтгүй бараалхжээ. Тийнхүү шашныг машид гийгүүлэгч дэдсийн эрднээ хүндэтгэсэн бясалгалд Сэра хийдийн Самлохамцан ба Балдандог дүг дацангийн хуврагууд билэг билгүүний лагшинд мөргөхөөр хүрэлцэн ирж Сэра хийдийн лам нар бүгд хуран чуулж оршоогчийн нирваан дүрийн дэргэд Дандарын аймгийн ном судрыг уншжээ. Тэр үеэр Сэра хийдийн Самлохамцан орчим сүмийн дээгүүр солонгын өнгө дүрсний гайхамшигт тэмдэг илэрчээ. 1998 оны 2 дугаар сарын 3 нд Сэнгээ Ринбучийн хойт дүр тодорсон шинж илэрснийг Далай багш анх мэдэгдэж тэр даруйд нь 2 хийдээс магадлан шалгах хүмүүс гаргажээ. Ингээд 1999 оны 8-р сарын 5нд Дээрхийн гэгээн 14-р Далай багш эцэг Тагзод, эх Пудон нарын хоёрдугаар хүүг Сэнгээ Ринбучийн хойт дүрээр тодруулж Данзанчойндон гэдэг сахилын нэр хайрлажээ. 2000 онд 2 сарын 24нд Данзанчойндон хүүг 6 настайд нь Сэражи дацанд арслант ширээнээ залжээ. Гурав. Ардашдүвжэр / Артасидбазар / Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуун Ялгуулсан Тойн. 19-р зууны үеийн хүн. Зохиол нь таван боть. Ялгуусны хүрээнд бартай. Судар тарнийн тайлбар. Яруу найраг, зан үйл зэрэг. Дөрөв. Дүлба Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны маарамба. 20-р зууны эхэн үеийн хүн, зохиол нь нэг боть, бичмэл, эмнэлэг, зан үйл зэрэг. / Гомбожав, Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд. Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал. 1 боть. х- 76/ Л. Чулуунбаатар “Төвдөөр гийсэн Монгол мэргэд” УБ 2004 х-149 Тав. Лувсанцэрэн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны гавж, 19- р зууны үеийн хүн. Зохиол нь судрын тайлбар зэрэг нэг боть бичмэл. / Гомбожав, Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд. Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал. 1 боть. х- 45/ Л. Чулуунбаатар “Төвдөөр гийсэн Монгол мэргэд” УБ 2004 х-123 Зургаа. Рэгзэнсэвжиддорж Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны шавь.18-р зууны үеийн хүн. Зохиол нь таван боть, Тариатын хүрээнд бартай. Яруу найраг, элдэв зан үйл. / Гомбожав, Монголчуудын төвд хэлээзохиосон зохиолын зүйлүүд. Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал. 1 боть. х- 39/ Л. Чулуунбаатар “Төвдөөр гийсэн Монгол мэргэд” УБ 2004 х-135 Долоо. Найдангийн Эрдэнэпэл / 1887-1960 он/ Далай чойнхор вангийн хошууны гол хийд Тариатын Санчивлин хийдэд сууж байсан эрдэм номтой 20-р зууны дунд үеийн сайн лам нарын нэг нь. 1944 оны 6 сарын 1-ний өдөр хурал номын үйл ажилласан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн анхны хамба лам Найдангийн Эрдэнэпэл болно. Тэрбээр Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Их-Уул суманд малчин ардын гэрт төрж бага наснаас Тариатын хүрээнд шавилан сууж цогчин уншлага, чойрын ном үзэж тэндээсээ хүрээний их хуралд шилжин ирж Гандангийн Дашчоймбол дацан сууж шашин номын ажлаа үргэлжлүүлжээ. Энэ Эрдэнэпэл 1927 оноом эхлэн Улсын номын сан, Шашны захиргаа зэрэг ажиллаж яваад, дахиж лам болон 1933-1938 онд Ганданд хуралд хуржээ. 1938 онд олны жишгээр дахин хар болж хэсэг байзнаад 1944-1960 онд 16 жил Гандан хийдийн хамбаар ажилласан байна. Энэ Эрдэнэпэл хамба шашин мөргөлийн хийд орныг сайн удирдаж 1946 онд 500000 төгрөг, 1947 онд нэг сая төгрөгийг удаа дараа сүсэгтэн олны өргөл буянаар цугларсан мөнгөний дээж болгон БНМАУ- гийн ерөнхий сайд Маршал Х. Чойбалсангийн нэр дээр тусгай өргөх бичиг, их хадаг тавин лан мөнгөн ембүүний хамт өргөн барьжээ. Үүнд хариу болгон мөнгийг хүлээн авснаа мэдэгдэж БНМАУ-ын засгийн газраас ирүүлсэн бичигт “… Гандан дахь мөргөлийн дуганы шашны захиргааны дарга бөгөөд хамба Эрдэнэпэлд улсын санд зориулж 500000 төгрөг, тавин лангийн мөнгөн ембүү ба хадгийг ирүүлсэн сүсэгтэн олонд БНМАУ-ын засгийн газрын өмнөөс баяр талархлыг хүргэе. Та нарын ирүүлсэн эдгээр зүйл нь манай тусгаар тогтносон улс орныг цаашид цэцэглүүлэхэд чиглэгдсэн ажиллагаануудад ашиглагдах болно. Маршал Чойбалсан…” гэж дурдсан байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Л.Чулуунбаатар “Төвдөөр гийсэн монгол мэргэд” УБ 2004 3.Ч.Банзрагч “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны түүх” УБ 2001 4.Ж.Лхагвасүрэн “Алдараар овоглосон Тариатынхан” УБ 2003 5.Тариат сумын иргэн өндөр настан Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.29

Description of location :
The site is located 52Kms west of Tariat soum center and is on the east bank of the Tariat river in Tsagaan Nuur bag. The site is in a forested area. To its west is Ereen Mod mountain, to the east is Deed Bayan Ulaan mountain and to the north is Nogoon Khovog mountain.

GPS readings :
North 48° 12’  East 099°  42’

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The site is clearly visible. The remains of temples, stupas and prayer wheels are visible because the ground on which they were built is elevated. On the same site there are the ruins of temple that was built in 1990 (and no longer functions).

Date of founding the monastery/temple :
Enkh-Amgalangiin 37-r on

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1932 on - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1932 on - Ярилцлагын дугаар:001

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ankhnii khamba Luvsandandar - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

Monks in Old Temple :
approximately 1000 monks
approximately 1000 monks

Notes :
Tariatyn khuree was the main seat of Buddhist learning in the Dalai Choinkhor Van khoshuu. It was also one of the key Buddhist centers in Northern Mongolia. Tariatyn khuree consisted of Gol khuree (the main monastery), Baruun khuree (West monastery) and Zuun khuree (East monastery). By the end of 19th century, Tariatyn khuree had 22 temples and 14 monastic colleges: Tsogchin temple (established in 1817), Baruun, Zuur choir monastic colleges (established in 1824), Avga jud (established 1815), Geser temple (established in 1840), Manba monastic medical college, Zurkhai, an astrological college (established in 1842), Lamrim,Duinkhor, Badamyoga temple, Khailan, Zuu, Demchigiin chog and other temples and colleges. There were more than 1,000 resident monks and 4,000 monks during temporary khurals. Monastic academic degrees were awarded from 1828. Defence of a Gavj degree commenced in 1828, Ravjambaa in 1855 and Maramba (doctor of medical science) in 1866. The statue of Maidar (Maitreya), 44 elbows in height, and one of Bogd Zonkhov (Je Tsongkhapa), 80 elbows in height, were erected in 1886 and 1889 respectively. At that time, such high statutes had not been commissioned in any of the khoshuu centers not even in Ikh Khuree. Local old people told us that the reason for commissioning such high statues was due to competition between the monastery and their neighbor, Daichin Vangiin khuree. Like other monasteries, Tariatyn khuree performed the tsam dance every autumn and did the Maitreya procession. Jahor tsam and Geser tsam was the two principal tsam in Tariatyn khuree. The main tutelary deity of the people of Dalai Choinkhor vang khoshuu was Lham (Shridevi), who is a wrathful emanation of Tara. Tariatyn khuree was one of the major centers of public protest against the communist government in 1932. In suppressing the protest, the government completely destroyed all 100 monastic buildings. In 1990s, at the initiative of R.Minjuur, an honorary worker of the Peoples Republic of Mongolia, Ts.Jigden who was ex-head of collective farm of Tariat soum, and L.Batsukh, director of Dalai Van audit company, a new temple building was built among the ruins of former Tsogchen temple. However, the new temple fell into disrepair due to its irregular use for ‘chanting’ (khural) and lack of protection and maintenance.

Form Number :
АРТР 024

Survey Team :
Team E

Газрын зураг / Map