Зуугийн ламын сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Зуугийн ламын сүм,Зуугийн хувилгаан ламын сүм,Зуугийн ноён ламын хийд, Зуугийн Ёнзон ламын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
845

Ринчений жагсаалт дах нэр :
Зуугийн хувилгааны хийд /Ёнзон ламын хийд /

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Хархорин сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Өвөрхангай аймаг Хархорин сум.Зуугийн ламын хурал. Нутгийн сүсэгтэн олны дунд Зуугийн ламын хурал,Зуугийн ламын сүм,Зуугийн ламын хийд хэмээн нэрлэгдэж байсан нэгэн хурал номын газар Хар хорин сумын төвөөс баруун тийш Орхон голын гүүрийг гараад ,гүүрийн доод талд сумаас 8 орчим км газарт байжээ.Энэ хурал нь 4 аймагтай,500-аад лам суудаг байв.Тус хурлыг анх байгуулсан тухай Монгол улсын үндэсний төв архивийн сан хөмрөгт дараах нэгэн баримт буй.Түүнд”...Төр гэрэлтийн 29 /1849/онд Хангай уулын өвөр Орхон голын хойд дэнжид “Гандандашпаржаалин нэрт сүмийг Дэдда Түшээт хан Цэрэндорж,Зуугийн хувилгаан Ишчүлтэмпунцаг нар чин сүсгээр Дээдийн түмэн өлзийг бататгах ба шашныг дэлгэрүүлэхийн тухайд байгуулжээ.Түгээмэл элбэгтийн 3-р /1853/ онд Хэшиглин сүм байгуулсанд Чин улсын хаанаас “Сайныг цугларуулагч”хэмээн нэр шагнав.Түгээмэл элбэгтийн 5-р /1855/ онд Цаннид дацанг хувилгаан Ишчүлтэмпунцаг,10-р /1860/онд Ганданчойлин аймгийг Түшээт хан Цэрэндорж нар байгуулжээ.Бадаргуулт төрийн 10-р/1884/ онд Шаддубчойнхорлин аймгийг, хоринхоёрдугаар /1896/ онд Жүд, Манба хоёр дацанг мөн хувилгаан Гончигжанцан байгуулав.Хориндолоодугаар /1901/ онд Дүйнхор дацанг Түшээт хан Насанцогтын хойтын буянд зориулж хувилгаан Гончигжанцан, ханы хатан Номундарьнар эвсэж байгуулав.Хэвт ёсны тэргүүн /1909/ онд Дамбаравжаалин аймгийг туслагч Ринчиндорж, хоёрдугаар /1910/ онд Панди Гүчүгшилэн аймгийг Дэд да Түшээт хан Дашням байгуулав...” гэсэн баримт байна. Түшээт хан Цэрэндорж—1832-1863 онд Түшээт ханы хэргэм зэргийг залгасан. /Өмнөх Түшээт хан Ойдовдоржийн хоёрдугаар хүү/ Ишчүлтэмпунцаг—Зуугийн хувилгаан. /1804-1864/ Төвдийн Банчин богдоос Очиржинс, “Эрдэнэ зуугийн ширээт мэргэн Ханбо, гүүш Номч билэгт” цол шагнагдаж, 7-р дүрийн Богдоос цорж ямба хүртжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Эрдэнэ зуу хийдийн гэсгүй лам Чойжилсүрэнтэй хийсэн ярилцлагаас / 2007.05.30/

Байршлын тайлбар :
Орхон гол, Орхоны гүүрийн цаад талд /Хархорин сумын төвөөс гараад / байна.

GPS хаяг :
North 47° 12’  East 102°  47’

Нийт газрын хэмжээ :
Side1: У300 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
On the right just after the bridge out of Khakhorin, there is an open place on the embankment of the river Orkhon. Here are the ruins of Zuugiin lamiin khiid or Zuugiin khuvilgaanii khiid. There are different brims or elevations on the ground, with bricks and tiles everywhere in pieces. In some places there are holes (maybe people dug them to find valuable object) where many layers of tiles and bricks can be seen – what shows how the complex was destroyed.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
500 гаруй

Тэмдэглэл :
According to Kh. Baasansüren, the present Lovon monk in Erdene Zuu monastery, there were 4 datsans and about 15-16 temple buildings in the complex. The temples were Tibetan style. According to pictures kept in the Film Archive in Ulaanbaatar (and also shown to us in Erdene Zuu) there were some stone temples, one of them of two storeys, and three of them standing by each other with the two side ones being similar. The Tsogchin temple was made of wood. The other buildings were made of wood, too, some of them being two-storeys as well. There were also residential buildings (wooden) inside fences (khashaa). There was a stupa on the south. The whole complex was not fenced-off.

Хүснэгтийн дугаар :
ӨХХХ 020

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Архивын зургууд :