Зүүн эрээтийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүүн эрээтийн хурал,Бөрөлжүүтийн эрээт,Өвгөн хийд,Бөрөлжүүтийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
821

Ринчений жагсаалт дах нэр :
Зүүн эрээтийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Уянга сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Өвөрхангай аймаг Уянга сум Зүүн эрээтийн хурал /Бөөрөлжүүтийн хурал/ Сайн Ноён хан аймгийн Сайн Ноёны хошууны нутаг одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс баруун хойш 30 орчим км-т Бөөрөлжүүтийн голын эх Зүүн Улаан хэмээх газар энэ хурлын дуганын туурь бий.Зүүн эрээтийн буюу Бөөрөлжүүтийн хурал анх үүсэн байгуулагдсан тухай архивийн холбогдох баримтанд “... Сайшаалт Ерөөлтийн арваннэгдүгээр /1806/ онд Сайн ноён засаг хошой чин ван Дамчайн үед Их Хүрээний Дүйнхор гачин ламаас Ханчинчойгэлийн гэгээн бээр Ламанчодов, Найданчогчид, Махагалын чого тэргүүтэн цүглэж харьят хошууны нутаг Бөөрөлжүүтийн тус газар сүм, жас байгуулан “Ядгайчоймболлин” хийд хэмээжээ...” гэж тэмдэглэгдсэн байна.Тус хурал нь цагийн хурал бус 10 гаруй лам байнга суудаг байнгийн хуралтай нэг сүм бүхий хурал байжээ.Энэ хурал нь 120 гаруй жил оршин тогтноод 1930-аад оны эхээр хаагдсан байна. гачин лам –Гачин гэдэг нь “Их зарлигт” гэсэн төвд үг ном эрдэмд мэргэжсэн хүнд олгодог цол хэргэм. Бас төвдийн Дашлхүмбэ хийдийн ном эрдэмийн мяндаг цолын нэр. Ханчинчойгэлийн гэгээн – Эрдэнэ бандида хутагт буюу Ламын гэгээний дүр Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ, 2004 2.Д.Дагвадорж “Шашин суртахууны тайлбар толь” УБ 2000

Байршлын тайлбар :
Бөрөлжүүтийн голын эхэнд Зүүн улаан гэдэг газарт бий. Уянга сумын төвөөс баруун хойш 30 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 36’  East 102°  12’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
The basement of the main temple is visible in front of the newly built temple as well as the basement of two other temples on the left and the right side of the new temple. A new stupa was erected on the basement of the old destroyed one. Old stone walls and fences and ruins of buildings are visible as well.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ламын гэгээн - Ярилцлагын дугаар: А 16 Өвөрхангай аймгийн толь

Date of Reviving:

Тэмдэглэл :
For more information about this temple see ӨХУЯ 006 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ӨХУЯ 006

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :